Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 132/ШШ2024/00161

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******н аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: *******н аймгийн Б******* сум, *******р багт оршин суух, Сартуул овогт Л******* Н*******н /рд:ГВ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай 163/2024/00105/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Н*******н нь цэргийн алба хаасан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Б дугаар ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Л.Н*******н би *******н аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба хувьчлал явагдсанаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй мал маллан амьдарч байна. Би малчнаар өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ажиллаж байх хугацааны баримтууд болон цэргийн алба хааж байсан талаархи лавлагаанд миний нэрийг Нямаа, Нямцэрэн гэх зэргээр буруу бичсэн байна. Иймд намайг дээрх хугацаанд цэргийн алба хааж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10339 дугаартай Лхагва /Дагваа/-ийн Нямцэрэнгийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Л.Н*******нгээс Э.Ц*******д олгосон итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/,

-Нэхэмжлэгч Л.Н*******нгийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*******ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/,

-Фото зураг /хэргийн 7-р хуудас/,

-Л.Батбилэг, Л.Н*******н нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 27-28-р хуудас/,

-Л.Батбилэг, Л.Л*******, Л.Энхтуяа, Ц.Мягмарсүрэн нарын төрөл садангийн лавлагаа /хэргийн 22-23, 28-29-р хуудас/,

-3.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Д.Эр, П.А нараас мэдүүлгийг авсан байна.

4.Шүүх санаачлагаараа *******н аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 184 дугаартай албан бичгээр Л.Н*******нгийн ХААТР-1, ХААТР-11 маягтын хуулбар /хэргийн 30-32-р хуудас/-ыг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Н*******нгийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч нь Б дугаар ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан боловч хугацааны цэргийн алба хаасны лавлагаа авахад түүний нэрийг Нямцэрэн гэж буруу бичсэн зөрчил гарсан тул шүүхээр цэргийн алба хаасан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10339 дугаартай хугацаат цэргийн алба хаасан лавлагаанд Лхагва /Дагваа/-ийн Нямцэрэн гэж бичжээ.

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа болон *******н аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, ХААТР-11 магятад түүний овог нэрийг Лхагвийн Н*******н гэж бүртгэсэн байна.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Нэхэмжлэгч Л.Н*******н нь Б дугаар ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болох нь:

-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10339 дугаартай Лхагва /Дагваа/-ийн Нямцэрэнгийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаа,

-Нэхэмжлэгч Л.Н*******нгийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-Фото зураг /хэргийн 7-р хуудас/,

-Л.Н*******нгийн төрсний бүртгэлийн лавлагаа

Л.Н*******нгийн ХААТР-1, ХААТР-11 маягтын хуулбар,

-гэрч Д.Эрын Л.Н*******н нь 1987 онд Б******* сумаас цуг цэрэгт татагдсан. Бид 2 Улаанбаатар хот хүртэл цуг явж байсан. Би Улаанбаатарт үлдсэн. Харин Н*******н Дорноговь аймаг руу явсан. Аль цэргийн анги хуваарилагдсаныг нь мэдэхгүй байна. 2 жил алба хаагаад ирэхдээ Улаанбаатар хотод уулзаад цуг ирж байсан. Бид хоёр 1 дүгээр ангиасаа хойш нэг ангид сурсан. Бага байхдаа Нямаа гэж дууддаг байсан. 3 дугаар анги төгсөөд сургуулиас гарсан. Нямцэрэн гэж дууддаггүй байсан. Н*******нгийн төрсөн ах, дүү нараас Нямцэрэн гэдэг нэртэй хүн байхгүй. Хэрэгт авагдсан 3 ширхэг фото зурагт Л.Н*******н нь байна. 1 дүгээр зурагт сууж байгаа хүмүүсийн эгнээний баруун гар талд сууж байна. 2 дугаар зурагт Н*******н байна. 3 дугаар зурагт зогсож байгаа хүмүүсийн баруун гар талд нь Н*******н байна гэх мэдүүлэг,

-гэрч П.Аын: Л.Н*******н нь 1987 онд Б******* сумаас цэрэгт татагдсан. Бид 2 Улаанбаатар хотоос хамт 275 дугаар цэргийн анги руу хуваарилагдсан гэв. Манай цэргийн ангид 3 роттой, 100 гаруй цэрэг алба хаасан. Бид 2 харуул салааны ротод байсан. Бид 2 түрүүч цолтой халагдсан. Түүнийг Н*******н гэж дууддаг байсан. Н*******нг цэрэгт татагдсанаас хойш таньдаг болсон. Хэрэгт гаргаж өгсөн 1 дүгээр зургийн сууж байгаа эгнээний зүүн талд сууж байна. 3 дахь зурган дээр зүүн талд зогсож байна гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Сартуул овогт Л******* Н*******н /рд:ГВ*******/-г Б дугаар ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******н аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ