Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 132/ШШ2024/00162

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 132/ШШ2024/00162

Б******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар багт байрлах, М*******а ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймгийн Б******* сумын *******,******* тоотод оршин суух, Б******* овогт Ц*******ийн Д******* /ГЮ*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 83,991,362 /наян гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий *******/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******,

Хариуцагч Ц.Д*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.У,

Нарийн бичгийн дарга Ж.Л нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М*******а ХХК нь хариуцагч Ц.Д*******ид холбогдуулан 83,991,362 /наян гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун жаран хоёр/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Б******* аймаг Б******* сум 6-р баг 6д-13-08 тоот хаягт оршин суух Г регистрийн дугаартай Ү овогт Гын Э, Б******* сум, 1-р баг Ачуут 40 айл 10-4 тоот хаягт оршин суух ГЮ******* регистрийн дугаартай Б******* овогт Ц*******ийн Д******* нар нь 2016 оны 4 сарын 14-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Б******* аймаг, Б******* сум 5 дугаар баг Магсаржавын гудамж хаягт байрлах А зэрэглэлийн 379, талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож гэрээ байгуулан нотариатаар батлуулсан болно.

Энэхүү гэрээг байгуулахаас өмнө худалдан авагч Ц.Д*******той хийсэн анхны гэрээ нь банкны зээлээр төлнө гэсэн байсныг дахин нотариатч дээр очиж банкны шилжүүлэн гаргахыг зөвшөөрч байна гэдэг өгүүлбэр нэмж дахин батлуулсан. Энэ нь үл хөдлөх хөрөнгөө банкинд тавьж зээл авах учраас би өөрийн нэр дээр болгох хүсэлтэй байгаа, мөн би Ц.Д*******ид итгэсэн учир гэрээнд тусгасан банкны зээлээр төлбөрийг төлж үлдэгдэл мөнгийг 2 хуваан эхний ээлжинд 2016 оны 7 сарын 10-ны өдрөөс өмнө төлөх, 2 дугаар ээлжийн мөнгийг 2016 он гарангуут бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгөөр банкны зээлийг хурдан бүтээх зорилгоор Ц.Д*******ийн нэр дээр болгож өгсөн.

Худалдан авагч Ц.Д******* банкаар зээл хөөцөлдөж, зээл хөөцөлдөх явцад хэн хэнд маань хэрэгтэй юм гээд бидний зүгээс шалтгаалах бичиг баримт, мөн Ц.Д*******ид зээл авахад хэрэгтэй байгаа бичиг баримтыг ямар ч асуудал, чирэгдэлгүйгээр цаг тухайд нь Г.Э миний бие бүтээж өгч байсан.

2016 оны 5 сарын 02-ны өдөр Ц.Д******* нь зээл хурлаар орж 140,000,000 /нэг зуун дөчин сая/ төгрөг батлагдсан худалдаж байгаа хүний данс руу зээл нь шууд орох юм байна гэхэд миний нөхөр М.Б Улаанбаатар хотод Барилгын хөгжлийн төвд М*******а ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгуулах, зураг төсөв батлуулах зэрэг хойшлуулшгүй ажилтай явж байсан тул эхнэр Г.Э миний нэр дээр итгэмжлэл хийн мөнгийг авахаар болсон. Мөнгийг шилжүүлэхэд нөхөр бид хоёрын данс цалингийн зээлэн дээр барилттай байгааг хэлэхэд зээл олгож байгаа эдийн засагч таны данс руу хийгээд гаргаж болно гэснээр итгэмжлэлийн дагуу Г.Э миний тоот дансаар 140,000,000 /нэг зуун дөчин сая/ төгрөг  орж, орсон даруйдаа Ц.Д*******ийн гуйлтаар буцаан 65,000,000 /жаран таван сая/ төгрөгийг зарлага гарган бэлнээр Ц.Д*******ид итгээд банкны VIР теллерийн хажууд тоолж өгсөн.

Зээл гарсан даруйд 65 000 000 /жаран таван сая төгрөг/-ийг түр хугацаанд хэрэглэнэ. Хүнээс авч байршуулсан мөнгө, сум хөгжүүлэх сангаас авсан зээлийг дарах хэрэгтэй байгаа гээд учирлаж гуйхад бид Ц.Д*******ид итгэсэн учраас тухайн мөнгийг банкны VIР теллер болон өөрийн найз Д.Э гэрчээр байлган тоолж өгсөн.

Ц.Д******* нь энэ мөнгийг 2016 оны сонгуулийн сурталчилгаагаар орлого олоод шууд төлнө гэж итгүүлсэн.

Ингээд худалдах, худалдан авах гэрээний дагуу 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгөөс 75,000,000 /далан таван сая/ төгрөгийг бидэнд өгсөн.

Үүнээс хойш миний бие байнга орж мөнгөө нэхэн бага багаар нийтдээ 46,868,500 /дөчин зургаан сая найман зуун жаран найман мянга таван зуу/ төгрөгийг зээл гарснаас хойш 5 жилийн хугацаанд бага багаар нэхэж байж авсан байна.

Гэрээний дагуу мөнгийг өгөөгүй учраас мөнгөө нэхэж удахгүй өгнө, наадмаас өмнө, наадмын дараа, сонгуулиас өмнө, сонгуулийн дараа, хашаа байшин зараад өгнө гэж явсаар өдийг хүрч миний амьдрал үнэхээр хүнд байдалд орон миний бие нэр төр, сэтгэл санаа болон эд материалын асар их хохирол амсахаас гадна сэтгэл санааны дарамтанд гүн орж шаналсны улмаас хавдар өвчнөөр оношлогдон хагалгаанд орж түүнээс хойш байнгын хяналтанд эмчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд Ц.Д*******той үүсгэсэн маргаанаас болж орох оронгүй болж гэр бүл салах дээрээ тулаад байнгын сэтгэл санааны дарамтанд байна.

Ц.Д******* нь зээл гарсан тохиолдолд төлбөрийг бүрэн хийнэ гэсэн гэрээний дагуу төлбөр хийгдээгүй тул миний зүгээс үлдэгдэл 78,131,500 /далан найман сая нэг зуун гучин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг, 2016 оны 5 сарын 02-ны өдрөөс 2020 оны 4 сарын 14-ний өдөр хүртэлх 15 сарын 0,5%-ийн алданги 5,859,862 /таван сая найман зуун тавин есөн мянга найман зуун жаран хоёр/ төгрөг нийт 83,991,362 /наян гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг хуулийн дагуу нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Ц.Д******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Э нь Ц.Д******* надаас төвийн барилгыг 2016 оны 4 сарын 14-ний өдөр 200,000,000 төгрөгөөр худалдсан тул гэрээний үлдэгдэл төлбөр 78,131,500 төгрөг алданги 5,859,862 төгрөг бүгд 83,991,362 төгрөг нэхэмжилжээ.

төвийг 200,000,000 биш 150,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Яагаад 200,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн бэ гэвэл 150,000,000 төгрөгийг Г.Э, М.Б нарт шууд гаргаж өгөхийн тулд 200,000,000 сая төгрөгөөр гэрээ хийсэн юм. Тэгээд бид ярилцаад 200,000,000 саяар гэрээгээ хийсэн. Би урьдчилгаанд эхлээд 30,000,000 төгрөгийг Дүгэрмаа гэдэг найзаасаа 2016 оны 02 сарын 29-ний өдөр зээлж Г.Эийн Төрийн банкны тоот дансанд тушааж байршуулсан.

Би 2016 оны 02 сарын 29-ний өдөр Г.Эийн Төрийн банкин дахь дансанд урьдчилан байршуулсан 30,000,000 төгрөгийг өдөрт нь буцааж авч Д эргүүлж өгсөн.

Тэгээд банкаар зээл хөөцөлдсөн. Банкны зээлийн эдийн засагч нь урьдчилгаа 30 хувийнхаа үлдэгдлийг хийгээрэй гэсний дагуу Дүгэрмаагаас дахин 30,000,000 төгрөг авч банкин дахь Г.Эийн тоот дансанд байршуулсан. Дараа нь 2016 оны 5 сарын 02-ны өдөр зээл гарч 140,000,000 төгрөг Г.Эийн банкин дахь тоот дансанд орсон.

Зээл гарсны дараа Дүгэрмаагаас авч байршуулсан 30,000,000 төгрөгийг буцааж өгөх байсан учир энэ мөнгийг Г.Эээс авсан.

Харин Г.Э, М.Б 2 шүүхийн шийдвэрт өртэй гээд нэг хүний данс руу үлдсэн мөнгөө шилжүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэл тэр дор нь татаад авчихлаа гэж ярьж байсан.

Үнэн хэрэг дээрээ би 25,000,000 төгрөгийг зээлээд үүн дээрээ дутуу 10,000,000 төгрөгийг нэмж төлөх ёстой байсан.

Миний зүгээс нийтдээ 60,000,000 орчим төгрөг төлсөн. Үүнд:

1.Г.Эийн дансаар 4,545,000 төгрөг,

2.Г.Эт бэлнээр 41,070,100 төгрөг,

3.Б******* Мээж ХХК-д Мөнгөн Харандаа ХХК-ийн төлбөр болох 3,030,466 төгрөг,

4.10,000,000 төгрөгөнд бодож  Bongo-3 маркийн улсын дугаартай KNCWF03428К332288 тоот арлын дугаартай Хөх өнгийн машин өгсөн.

Яагаад ийм хэмжээний мөнгө өгсөн бэ гэвэл мөнгийг удаасан учраас тэр юм.

Тийм учраас бидэнд одоо ямар нэг мөнгөний тооцоо байхгүй гэж үзэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хавтаст хэргийн 6-р хуудас/,

- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний  хуулбар холбогдох баримтууд /1-р хавтаст хэргийн 7-11-р хуудас/,

-М.Б, Г.Э, Ц.Д******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хавтаст хэргийн 12, 15-р хуудас/,

-Гар бичмэлийн хуулбар /1-р хавтаст хэргийн 13-14-р хуудас/,

-Хаан банк ХХК-ийн зарлагын баримтын хуулбар /1-р хавтаст хэргийн 16-р хуудас/,

-2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 52 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 32-р хуудас/,

-Нэхэмжлэл, хэргийн мэдээлэл гэх баримт /1-р хавтаст хэргийн 33-р хуудас/,

-Г.Эийн 2018 оны 02 дугаар сарын 7-ны өдөр Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /1-р хавтаст хэргийн 34-36, 40-42-р хуудас/,

-Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай  шүүгчийн захирамж /1-р хавтаст хэргийн 37-38-р хуудас/,

-Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хүсэлт хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /1-р хавтаст хэргийн 39-р хуудас/,

-Эмнэлэгт өвчтөн илгээх хуудасны хуулбар, өвчтэй гэх баримтуудын хуулбар /1-р хавтаст хэргийн 160, 215-219, 252-254-р хуудас, 2-р хавтаст хэргийн 1-2-р хуудас /,

-Тээврийн хэрэгсэл зарах тухай зарын гэрэл зургууд /2-р хавтаст хэргийн 53-54-р хуудас/,

-Г.Эийн эзэмшлийн Хаан банк дахь дугаартай депозит дансны 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 28-ны өдөр, 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 3-ны хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 55, 57-р хуудас/,

-Г.Эийн эзэмшлийн Төрийн банк дахь дугаартай депозит дансны 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 56-р хуудас/

-Эмнэлэгт иргэнийг илгээх цахим бүртгэлийн маягт /2-р хавтаст хэргийн 127-р хуудас/,

-М*******а ХХК-ийн захирал М.Боос 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Г.Эт олгосон итгэмжлэл /2-р хавтаст хэргийн 137-р хуудас/,

-М*******а ХХК-ийн захирал М.Боос 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б.М*******ид олгосон итгэмжлэл /2-р хавтаст хэргийн 178-р хуудас/,

-М*******а ХХК-ийн захирал М.Боос 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б.М*******ид олгосон итгэмжлэл /3-р хавтаст хэргийн 102-р хуудас/,

 

4.Хариуцагч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Хариуцагчийн хариу тайлбар /1-р хавтаст хэргийн 71-р хуудас/,

-Төрийн банк ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримтын хуулбар /1-р хавтаст хэргийн 72-р хуудас/,

-Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтууд /1-р хавтаст хэргийн 74-76, 79-83, 85-94-р хуудас/,

-Төрийн банк ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримт /1-р хавтаст хэргийн 78-р хуудас/,

-Хаан банк ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримт /1-р хавтаст хэргийн 78-р хуудасны ар тал/,

-Хаан банк ХХК-ийн гүйлгээний баримт /1-р хавтаст хэргийн 84-р хуудас/,

-2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хавтаст хэргийн 95-р хуудас/,

-2018 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 05 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ, гэрээний хуулбар /1-р хавтаст хэргийн 96, 100-р хуудас/,

-Он тодорхойгүй 02 дугаар сарын 15-ны өдөр гэх Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хавтаст хэргийн 97-98-р хуудас/,

-Тооцооны үлдэгдлийн баталгааны баримт /1-р хавтаст хэргийн 99-р хуудас/,

-6791 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зураг /1-р хавтаст хэргийн 162-р хуудас/,

-Ц.Д*******ийн эзэмшлийн Хаан банк дахь 5270244500 дугаартай депозит дансны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 163-р хуудас/,

-Эмнэлгийн магадлагаа /1-р хавтаст хэргийн 193-р хуудас/

 

5.Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр Г.Г, Д.М, Б.П, Н.А, Б.Дүгэрмаа, Д.Н, Б.У, М.Б, Л.М нараас гэрчийн мэдүүлэг авсан,

-Г.Э, М.Б, Мөнгөн харандаа ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа эсэх лавлагаа, холбогдох материал,

Хас банк, Хаан банк, Төрийн банк ХХК-ийн Б******* аймаг дахь салбараас:

-Г.Э, М.Б, М*******а ХХК-ийн зээл, зээлийн төлөлтийн талаарх лавлагаа

-Г.Э, М.Б, М*******а ХХК-ийн авч байсан зээл, зээл төлөлтийн талаарх лавлагаа болон холбогдох баримтууд,

-М*******а ХХК /РД:/ нь 2016 оноос 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татвар төлсөн эсэх, хэрэв төлсөн бол хэдэн төгрөгийн татвар хэзээ төлсөн талаарх баримт,

-М*******а ХХК /РД:/ нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бичигдсэн гэх 4,000,000 төгрөгийн татвар төлсөн гэх баримт

Харин нэхэмжлэгч талын хүсэлтээр Б******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017/040037 дугаартай гүйцэтгэх баримт бичгээр битүүмжилсэн эд хөрөнгө хураалгасан баримтаас хариуцагч Ц.Д*******ийн эхнэр Бүрэнзаяагийн хөндлөнгийн гэрчээр оролцож гарын үсэг зурсан баримтыг гаргуулж, Д.Энхбаяраас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүхийн санаачилгаар М*******а ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох баримтуудыг Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан үл хөдөлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 83,991,362 төгрөгийг гаргуулахаар анх шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алданги болон гүйцэтгээгүй үүргээс нийт 8,724,932 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 75,266,436 төгрөгийг гаргуулна гэжээ.

2.   Шүүх М*******а ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.   Нэхэмжлэгч М*******а ХХК нь иргэн Д*******той үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан. Гэрээний зүйл болох Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар баг Магсаржавын гудамжинд байрлах А зэрэглэлийн 379,2м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээг байгуулсан. Д******* нь банкны зээлээр худалдаж авах хүсэлт тавьсан. Гэрээний төлбөрийн нөхцөл нь банкны зээлээр төлбөр төлөгдөхөөс өмнө газрын гэрчилгээг өгөхийг зөвшөөрч байна гэх агуулгаар худалдан авах гэрээ хийгдсэн. Төлбөрөө 2 хувааж төлөхөөр буюу 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр, 2017 он гарангуут үлдэгдэл төлбөрөө төлнө гэсэн байдаг. 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн хорооны хурлаар 140,000,000 төгрөгийн зээл батлагдсан гэж хэлдэг. Үүний дагуу М*******а ХХК-ийн төлөөлөгч байсан Э өөрийнхөө Хаан банкны дансаар төлбөрийг авсан. Сум хөгжүүлэх сангаас авсан зээл төлнө гэдэг шалтгаанаар 65,000,000 төгрөгийг бэлнээр буцаагаад авсан. Нийт 75,000,000 төгрөгийн төлөлт хийгдсэн. Бонго маркийн машиныг 5,000,000 төгрөгт тооцож авсан. 75,000,000 төгрөг авсанаас хойш 49,773,566 төгрөгийн төлөлт хийгдсэн. Үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Тийм учраас 75,266,436 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна.

4.Хариуцагч Андууд төвийг 200,000,000 биш 150,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Яагаад 200,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн бэ гэвэл 150,000,000 төгрөгийг Г.Э, М.Б нарт шууд гаргаж өгөхийн тулд 200,000,000 сая төгрөгөөр гэрээ хийсэн юм. Би урьдчилгаанд эхлээд 30,000,000 төгрөгийг Дүгэрмаа гэдэг найзаасаа 2016 оны 02 сарын 29-ний өдөр зээлж Г.Эийн Төрийн банкны тоот дансанд тушааж байршуулсан. Банкны зээлийн эдийн засагч нь урьдчилгаа 30 хувийнхаа үлдэгдлийг хийгээрэй гэсний дагуу Дүгэрмаагаас дахин 30,000,000 төгрөг авч Г.Эийн тоот дансанд байршуулсан. Зээл гарсны дараа Дүгэрмаагаас авч байршуулсан 30,000,000 төгрөгийг буцааж өгөх байсан учир энэ мөнгийг Г.Эээс авсан. Би гэрээний үүргээ биелүүлсэн. Одоо нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж маргаж байна.

5.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Мөнгөн харандаа ХХК-ийг төлөөлж захирал М.Б нь Г.Эт М*******а ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Д*******ид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхийг олгосон /1-р хх-ийн 5-р хуудас/ бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэхдээ Гын Эийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Д*******ид холбогдох нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Г.Э нь нэхэмжлэгчийг М*******а ХХК-аар солиулах хүсэлт гаргасныг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1394 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэжээ.

М*******а ХХК-ийн захирлын 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 04 тоот тушаалаар Б.Минжүүдоржийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна. /3-р хх-ийн 102- р хуудас/

7.Зохигчид 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 29 дугаартай нотариатчаар батлуулсан байна. Тус гэрээний зүйл нь Ү-0405000519 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Б******* аймаг, Б******* сум 5 дугаар баг Магсаржавын гудамж хаягт байрлах 379, талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрээний үнэ 200,000,000 төгрөг. Төлбөр төлөх нөхцөл банкны зээлээр гэсэн байх ба төлбөр бүрэн төлөгдөхөөс өмнө гэрчилгээ шилжүүлэхийг нэхэмжлэгч зөвшөөрч талууд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. /1-р хх-ийн 6-р хуудас/

Гэрээнд заасны дагуу худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал дээр маргаагүй, гэрээнээс татгалзах эсэх асуудлаар шаардлага гаргаагүй байна.

8.Харин нэхэмжлэгч эд хөрөнгийн үнийг 200,000,000 төгрөгөөр, хариуцагч 150,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж зөрүүтэй тайлбар гарган маргаж байна.

Худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагдаж байгаа эд хөрөнгийн үнэ нь  уг гэрээний гол нөхцөл болох ба энэ төрлийн гэрээний үнийг гэрээний талууд тохиролцож тогтоох шаардлагатай.

Зохигч тохирсон үнийн хувьд зөрүүтэй тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн хэнийх нь  тайлбар нотлогдож байгааг хэрэгт авагдсан нотлох баримт, төлсөн төлбөрийн хэмжээ зэрэгт дүгнэлт хийж гэрээний үнийг тодорхойлох нь зүйтэй байна.

8.1.Талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж буй хөрөнгийн үнийг 200,000,000 төгрөг гэж бичсэн байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын дүнд 2 хувиар тооцож, албан татвар ногдуулна гэж заасан бөгөөд худалдагч тал худалдан борлуулсан хөрөнгийн 2 хувьд ногдох хэсэгт хуульд заасны дагуу татвар төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч 200,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан бол энэ үнийн дүнгийн 2 хувь буюу 4,000,000 төгрөгийн албан татварыг төлөх үүрэгтэй.

Гэтэл Татварын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06/2633 дугаартай М*******а ХХК /рд:/ нь Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан дахь 2016-2022 оны мэдээллээр үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татвар төлөөгүй, Б******* аймгийн Татварын хэлтсээс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/966 дугаартай 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бичигдсэн гэх 4,000,000 төгрөгийн татвар төлсөн Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар үнэт цаас бичигдээгүй буюу Б******* аймгийн Татварын хэлтсийн зүгээс М*******а ХХК-тай холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлсөн баримт байхгүй гэх албан бичгийг тус тус ирүүлсэн зэргээс нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 200,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

8.2.Харин хариуцагчийн ...Яагаад 200,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн бэ гэвэл 150,000,000 төгрөгийг Г.Э, М.Б нарт шууд гаргаж өгөхийн тулд 200,000,000 сая төгрөгөөр гэрээ хийсэн юм. Би урьдчилгаанд эхлээд 30,000,000 төгрөгийг Дүгэрмаа гэдэг найзаасаа 2016 оны 02 сарын 29-ний өдөр зээлж Г.Эийн Төрийн банкны тоот дансанд тушааж байршуулсан. Банкны зээлийн эдийн засагч нь урьдчилгаа 30 хувийнхаа үлдэгдлийг хийгээрэй гэсний дагуу Дүгэрмаагаас дахин 30,000,000 төгрөг авч Г.Эийн тоот дансанд байршуулсан. Зээл гарсны дараа Дүгэрмаагаас авч байршуулсан 30,000,000 төгрөгийг буцааж өгөх байсан учир энэ мөнгийг Г.Эээс авсан. гэх тайлбар, гэрч гэрч Н.А, Д.Н нарын ...Д******* Б нар Бийн ажлын өрөөнд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 150,000,000 төгрөгөөр тохиролцсон... гэх мэдүүлэг, гэрч Д.Уын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн Билгээ Андуудыг гэж байгаа гэхэд нь арын өрөөнд нь очиж асуухад 155,000,000 төгрөгөөр зарагдах гэж байгаа гэж ярьсан гэх мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтууд зэргээр тогтоогдсон байна. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үнийг 150,000,000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй. /2-р хх-ийн 90-92, 99-р хуудас/,

9.Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл болох худалдах эд хөрөнгийн байрлал, талбай, хэмжээг тодорхой зааж, гэрээний үнийг тохиролцсон байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсанаар хэлцэл хүчин төгөлдөр болох Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, гэрээний гол нөхцөлийг тохиролцсоноор гэрээ хүчин төгөлдөр болох мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах,худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчийн хооронд худалдах, худалдан авах байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, хариуцагч үнийг төлж эд хөрөнгийг шилжүүлэн авах хүсэл зоригоо хэн аль нь бүрэн илэрхийлж тохиролцсон нь тогтоогджээ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

9.1. Дээрх гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцэлд тавигдах хуулийн шаардлагад нийцсэн байхыг шаардана.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, ноториатчаар гэрчлүүлсэн байхыг шаардах бөгөөд талууд худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр байгуулж, гарын үсэг зурж, мөн өдрөө ноториатчаар гэрчлүүлсэн байх тул хуулиар тавигдсан хэлбэрийн шаардлагыг хангажээ.

10.Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж үнийг төлсөн болох нь дараах баримтаар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний үнийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээний үнэ 150,000,000 төгрөг байсан, худалдан авагч талын 150,000,000 төгрөгийг Г.Э, М.Б нарт шууд гаргаж өгөхийн тулд 200,000,000 сая төгрөгөөр гэрээ хийсэн юм. гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн.

10.1.Г.Эийн Төрийн банкны тоот дансанд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөг, Хаан банкны тоот дансанд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөг тус тус байршуулсан, хариуцагчийн 5270244500 тоот данснаас 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Г.Эийн дансанд 140,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 74-75, 163, 76, 2-р хх-ийн 56-р хуудас/

Хариуцагч Ц.Д******* нь Г.Эийн дансанд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Андууд дэлгүүр худалдан авсан үнэ гэж 140,000,000 төгрөг шилжүүлж тухайн өдөр Г.Э 65,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Д*******ид зээлсэн гэж тайлбарласан хэдий ч түүний энэхүү тайлбар бүрэн нотлогдоогүй.

Хариуцагч нь Г.Эээс 65,000,000 төгрөг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ 65,000,000 төгрөгийн 30,000,000 төгрөг нь урьдчилгаанд байршуулсан байсан мөнгийг буцааж авсан. Харин Г.Эээс 35,000,000 төгрөгийг зээлж авсан. Нэхэмжлэгч нь урьдчилж байршуулсан 30,000,000 төгрөгийг зээлж авсан 35,000,000 төгрөгтэй нийлүүлж нийт 65,000,000 төгрөгийг надад өгсөн гэж тайлбарласан тул 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид гэрээний үнэд 105,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эийн Төрийн банкны тоот дансанд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөгийг Д*******оос урьдчилгаа гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. Хариуцагч нь мөнгийг Б.Дүгэрмаа гэх найзаасаа зээлж байршуулсан бөгөөд 30,000,000 төгрөгийг Г.Эээс буцаан авч Б.Д өгсөн талаар зохигч маргаагүй. /2-р хх-ийн 56-р хуудас/

Г.Эийн Хаан банкны тоот дансанд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөгийг Д*******оос гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. Г.Э нь энэхүү 30,000,000 төгрөгөөс 10,748,000 төгрөгийг М*******а ХХК зээл хаав гэх, 19,255,000 төгрөгийг Зарлага Г гэх гүйлгээний утгаар тус тус зарлагын гүйлгээ хийсэн байна. /1-р хх-ийн 74-75, 2-р хх-ийн 55-р хуудас/

Гэрч Б.Дүгэрмаа 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ...тус болох үүднээс Д*******ид 2 удаагийн давтамжтай 30,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг банкинд байршуулж өгсөн. ...эхлээд 2016 оны 2 дугаар сард 30,000,000 төгрөг авсан. 1-2 хоногийн дараа буцаагаад өгсөн. Дараа нь 4 дүгээр сард зээл авах гэж байна гээд урьдчилгаа 30,000,000 төгрөг авсан. Зээлээ авчихаад буцаагаад өгсөн гэх мэдүүлэг өгчээ. /2-р хх-ийн 86-р хуудас/

Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч тал Г.Эийн Хаан банкны тоот дансанд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Д*******оос гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг Д*******ид буцааж өгөлгүйгээр өөрийн М*******а ХХК-ийн 10,748,000 төгрөгийг авч Вишнфанд ББСБ-ийн зээл хааж, 19,255,000 төгрөгийг зарлагын гүйлгээгээр гаргаж авснаар Г.Эээс 65,000,000 төгрөг биш харин 35,000,000 төгрөг зээлж авсан гэх тайлбар нотлогдсон гэж үзнэ.

11.Шүүх зохигчийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үнийг 150,000,000 төгрөг гэж тодорхойлж, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид гэрээний үнэд 105,000,000 төгрөг төлөгдсөн гэж дүгнэсэн.

11.1.Хариуцагч нь төлөгдөөгүй үлдсэн 45,000,000 төгрөгийн үүргийг дараах байдлаар гүйцэтгэжээ.

Хариуцагч Ц.Д******* нь 17,505,000 төгрөгийг Г.Э, М.Б нарын дансаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хавтаст хэргийн 78-93-р хуудас /-аар,

М*******а ХХК-ийн Б******* Мээж ХХК-д төлөх байсан төлбөр 3,030,466 төгрөгийг хариуцагч төлсөн болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа /1-р хх-ийн 99-р хуудас/-аар тогтоогдож байна.

Kia Bongo-3 маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5,000,000 төгрөгт тооцож өгсөн. /уг тээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгөөр тооцож өгсөн гэж байгаа боловч нотлох баримтыг хэрэгт өгөөгүй тул нэхэмжлэгчийн 5,000,000 төгрөгт тооцож авсан гэх тайлбарыг үндэслэв/

Хариуцагчаас нэхэмжлэгчид бэлнээр өгсөн мөнгө нь хэрэгт нотлох баримтаар өгсөн улаан хүрэн хавтастай тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн бөгөөд бэлнээр авсан мөнгөний ард Г.Э гарын үсэг зурдаг байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Ц.Д******* нар шүүх хуралдаанд тайлбарласан байна. Тус дэвтэрт Э гэж гарын үсэг зурж авсан мөнгөн дүнг тооцоход нийт 24,238,100 төгрөг болж байх тул хариуцагч Ц.Д******* нь нэхэмжлэгчид бэлнээр 24,238,100 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна.

Дээрх баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгч талд 49,773,566 төгрөгийг төлж 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг бүрэн гүйцэтгэжээ.

Хариуцагч нь гэрээний үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул илүү төлсөн төлбөрийг нэхэмжлэхгүй гэж тайлбарласан байна.

Иймд зохигчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэл хангагдсан байх тул Ц.Д*******ид холбогдох 75,266,436 төгрөг гаргуулах тухай М*******а ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,907 /таван зуун далан долоон мянга есөн зуун долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ц.Д*******ид холбогдох 75,266,436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М*******а ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,907 /таван зуун далан долоон мянга есөн зуун долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 132/ШЗ2023/00546 дугаартай захирамжаар хариуцагч Ц.Д*******ийн Хаан банкин дахь 5270337642 тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд буюу 83,991,362.5 /наян гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун жаран хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг урьдчилан авсан болохыг дурдсугай.

4.Нотлох баримтаар ирүүлсэн 1 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг хэрэгт хавсаргасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ