| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00375/И |
| Дугаар | 103/ШШ2024/00316 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2024/00316
| 202******* оны 05 сарын ************** өдөр | Дугаар *******03/ШШ202*******/003*******6
| Улаанбаатар хот
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Хуцаагийн *******8 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,872,825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Р.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,872,825 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Зээлдэгч ******* нь ******* ******* *******тай 2020 оны 3 дугаар сарын 0*******-ний өдөр №2020//00*******7 дугаартай цалингийн зээлийн гэрээг байгуулан 7,500,000 төгрөгийг сарын *******,7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.*******, 226 дугаар зүйлийн 226.******* дэх хэсэгт заасныг үндэслэн *******ны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нь 202*******.0*******.*******7-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээл 3,669,579.03, зээлийн үндсэн хүү *******,982,669 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 207,576 төгрөг, холбогдон гарсан зардал *******3,000 төгрөг байна. Иймд №2020//00*******7 тоот цалингийн зээлийн гэрээний дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нийт 5,872,825 төгрөг гаргуулж ******* ******* ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Р. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* миний бие нь ******* ******* *******наас авсан 7,500,000 төгрөгийг тухайн хугацаанд төлж байгаа тодорхой шалтгааны улмаас 3,669,579 төгрөг үлдсэн. Одоо энэ үлдсэн зээл, зээлийн хүүг төлж барагдуулна. Нэхэжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нийт зардал 5,872,825 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Р. нь нэхэмжилсэн 5,872,825 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 7******* дүгээр зүйлийн 7*******.*******, 7*******.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,872,825 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******08,9*******5 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 5*******,*******57 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 5*******,*******57 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА