Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2024/00290

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 0******* өдөр

Дугаар 10*******/ШШ2024/00290

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 25*******,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны ******* дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* нь Б.*******-******* холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 25*******,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Багануур дүүргийн ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Б.*******- нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны орой Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод *******.-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний үснээс зулгаасан үйлдэлд дургүйцэн, түүний хэвлий хэсэгт гараараа цохиж унагаан дээр нь гарч суугаад нүүр, гар, гэдэс хэсэгт нь цохиж зүүн гарын бугалга, зүүн талын гуяны хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б.*******-******* холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2021/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоор Б.*******-******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Б.*******- гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Зинамядарийн -Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гэмтлийн оношоор яаралтай тусламж үзүүлэн 25*******,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 2024 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн 28/02 дугаартай "Мэдээлэл хүргүүлэх тухай" албан бичигтээ "...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх-ээр хуульчилсан тул Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь Багануур дүүргийн прокурорын т хянагдаж шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн улмаас хохирсон дээрх 16 иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.... хэмээн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан байна. Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгө тул дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсныг нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсантай адилтган авч үзнэ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх" гэж заасан байна. ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж хуульчилсан. Байгаль орчны тухай хууль, Төрийн албаны хуулиар шийдвэрлэх маргаан, мөн Төрийн байгууллага нь байгаа боловч нэхэмжлэл гаргахаас татгалзсан, эсхүл эрх нь зогссон, татан буугдсан дампуурснаас шалтгаалж нэхэмжлэл гаргах боломжгүй тохиолдолд прокурор өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулийн зохицуулалт хэрэгжихээр байна.

Нийслэлийн Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэнд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө зарцуулагдсан буюу түүнд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас татгалзсан нь нэхэмжлэл гаргах этгээд бий боловч нэхэмжлэл гаргахаас татгалзсан гэж үзэх үндэслэл болж байх тул үүнтэй холбоотойгоор Багануур дүүргийн ******* нь төрийн ашиг сонирхлыг хамгаалж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжпэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна.

Иймд иргэн Б.*******-эс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 25*******,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий ******* Төрийн сан банк дахь 1009080 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.*******-эс нь 1009080 тоот дансанд 25*******,000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Б.*******- нь эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 25*******,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан болох нь хариуцагчийн 2024 оны 5 дугаар сарын 0*******-ны өдөр ирүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүргийн ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******-******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 25*******,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* нь улсын тэмдэгтийн хураамж 8,240 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.*******-эс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 8,240 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4,120 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА