Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/018

 

 

В.*******т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч В.*******

 Нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;         

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ЗШ/929 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр В.*******т холбогдох эрүүгийн 2114001210203 дугаар хэргийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ё 2014 оны 07 дугаар сарын 07-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2018 оны 12 дугаар сарын 03-нд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, 2019 оны 05 дугаар сарын 09-нд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2020 оны 06 дугаар сарын 11-нд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, /регистрийн дугаар *******/

В.******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум 1 дүгээр баг “Буйлсан” гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр жижиг оврын трактор ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 168.168 /нэг зуун жаран найман мянга нэг зуун жаран найм/ төгрөгийн хохирол учруулсан...гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас В.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүхээс шүүгдэгч В.*******ийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэлээ.

Үүнд Гэрч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 28-ны өглөө Бөмбөгөр сумын төвд гэртээ байж байтал ******* ах над дээр ирж “хоёулаа хөдөө Буйлсан гэх газар хүний трактор хүргэчхээд ирье” гээд бид 2 Бөмбөгөр сумын төвөөс айлын гаднаас Чинбат гэх хүнийг авч тракторыг нь ачиж ******* ах Чинбат гэх хүн бид 3 Бөмбөгөр сумын 1 дүгээр баг “Буйлсан” гэх газар очиж техник хэрэгслээ буулгаж ******* ах буцсан. Чинбат гэх хүн намайг “үлдчих надад тус болоод энд байж бай” гээд гуйхлаар нь би үлдсэн юм. Тэгээд бид хоёр трактороо асааж нэг газар ухаж байтал цагдаа нар ирж үйл ажиллагааг зогсоосон...” гэх мэдүүлэг, 

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Баацагаан суманд ахындаа байх байхад ******* гэх хүн над руу утсаар ярьж “ирээд трактор янзлаад өгөөч” гэж дуудсан. Тэгээд би Баацагаан сумаас Бөмбөгөр сумын хойд талд ирэхэд ******* намайг тосож авсан. Тэгээд “Буйлсан” гэх газар очиж тракторын тогийг янзалж трактор асааж шалгаж байтал цагдаа нар ирсэн. Тэр жижиг оврын трактор хэний эзэмшлийн тракторыг сайн мэдэхгүй. ******* намайг “тракторын тогийг янзлаад өг хөлсийг нь өгнө” гэж дуудсан...”  гэх мэдүүлэг, Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шар өнгийн Samsung-55 маркийн жижиг оврын трактор миний эзэмшилд байдаг. 2020 оны 06 дугаар сарын 20-доор найзаасаа худалдаж авсан. Тог цахилгааныг нь янзлуулахаар ******* ахад Бөмбөгөр сум руу өгч явуулсан. Өөр зүйлд ашиглана гэж надад хэлээгүй...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч В.*******ийг энэ гэмт хэрэгт ямар байдлаар хэрхэн оролцсон болохыг дахин шалгасны үндсэн дээр түүний гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоож чадаагүй байна.

Уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн *******, нарыг дахин шалгаж ын тракторыг ямар зорилгоор Буйлсан гэх газар В.*******ийн хамт авчирсан, энэ газарт хэн үйл ажиллагаа явуулах гэж байсан хэн зохин байгуулсан, уг хэрэгт , ******* нар хамтран оролцсон эсэх талаар шалгах нь зүйтэй байна.

Мөн тракторыг түрээсэлсэн гэх аас гэрчээр мэдүүлэг дахин авч В.******* нь тракторыг ямар зорилгоор хаана юунд ашиглах гэж авсан болох, тог цахилгааныг янзлуулах гэж явуулсан гэдгийг дахин тодруулах, тракторыг хаанаас өгч явуулсан болох, В.******* юу гэж хэлж гуйж авсан талаар дэлгэрэнгүй тодруулж асуух шаардлагатай гэж үзлээ.

Мөн бичлэг бүхий СД дээр гэгчийн ярьж байгааг дахин шалгаж тодруулах нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар гэрчүүдээс  ямар зорилгоор тракторыг авчирсан, юунд ашиглах гэж байсан, хэн ашиглах гэж байсан зэргийг тогтоох шаардлагатай гэж үзлээ.

Мөн хэргийн газрын үзлэгт хар ноосон малгайтай, шар малгайтай дээлтэй хүн хэн болохыг тодруулах нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн *******, нараас болсон үйл баримтын талаар дахин дэлгэрэнгүй мэдүүлэг авах шаардлагатай, мөн хэргийн газрын үзлэгээр 50 кг шуудайны тал нарийсгасан шороо хураан авсан байсан бөгөөд уг шороог яг хаанаас хураан авсан уг шороог хэн нарийсгасан зэргийг асууж шалгаж тодруулах,

Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн гэх энэ хэрэгт В.******* ямар байдлаар оролцсон зэргийг тогтоох шаардлагатай байна.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар мөрдөн шалгах боломжгүй нөхөн гүйцэтгэх ажиллагааг хийлгэх боломжгүй гэж дүгнэж хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бичсэн эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамжийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 29 минутад хүлээн авч танилцаад шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл:

Шүүгдэгч В.******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум 1 дүгээр багийн “Буйлсан” гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр жижиг оврын трактор ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 168.168 /нэг зуун жаран найман мянга нэг зуун жаран найм/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч... эргэлзээ гарвал... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг тус тус зөрчиж байна.

Шүүгдэгч В.*******ийг *******, нартай бүлэглэн гэмт хэргийг үйлдсэн гэж *******, нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч тухайн хэрэгт В.*******ийн “хоёулаа хөдөө Буйлсан гэх газар хүний трактор хүргэчхээд ирье”, “тракторын тогийг янзлаад өг хөлсийг нь өгнө” гэсэн саналын дагуу ажиллаж буй этгээдүүд нь буюу , ******* нар нь тусгай зөвшөөрөлтэй эсэхийг мэдэх боломжгүй, аман гэрээний дагуу ажиллаж буй тул тэдгээр хүмүүсийг гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэх үндэслэлээр зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол үйлдэж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд уг прокурорын тогтоолд хэргийн оролцогч нараас ямар нэгэн гомдол гаргаагүй байхад анхан шатны шүүхээс прокурорын гаргасан шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоож чадаагүй байна.

Уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн *******, нарыг дахин шалгаж ын тракторыг ямар зорилгоор Буйлсан гэх газар В.*******ийн хамт авчирсан, энэ газарт хэн үйл ажиллагаа явуулах гэж байсан хэн зохион байгуулсан, уг хэрэгт , ******* нар хамтран оролцсон эсэх талаар шалгах нь зүйтэй байна.” гэжээ.

Гэтэл *******, нараас гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг авсан ба авсан мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан, шүүгчийн захирамжид дурдсан асуудлуудыг асууж тодруулсан байхад тэднээс дахин мэдүүлэг авч яг юуг шалгах гээд байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг... ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ... гэсний дагуу В.******* нь хэргийн газарт өөрөө байгаагүй боловч *******, нарыг ашиглан тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байхад шүүгдэгч В.*******ийг энэ гэмт хэрэгт ямар байдлаар хэрхэн оролцсон болохыг дахин шалгасны үндсэн дээр түүний гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр захирамжид заасан нь үндэслэлгүй байна.

3. Шүүгчийн захирамжид “...Мөн тракторыг түрээсэлсэн гэх аас гэрчээр мэдүүлэг дахин авч В.******* нь тракторыг ямар зорилгоор хаана юунд ашиглах гэж авсан болох, тог цахилгааныг янзлуулах гэж явуулсан гэдгийг дахин тодруулах, тракторыг хаанаас өгч явуулсан болох, В.******* юу гэж хэлж гуйж авсан талаар дэлгэрэнгүй тодруулж асуух шаардлагатай, бичлэг бүхий СД дээр гэгчийн ярьж байгааг дахин шалгаж тодруулах, хэрэгт авагдсан нотлох баримтаар гэрчүүдээс ямар зорилгоор тракторыг авчирсан, юунд ашиглах гэж байсан, хэн ашиглах гэж байсан зэргийг тогтоох шаардлагатай, хэргийн газрын үзлэгт хар ноосон малгайтай, шар малгайтай дээлтэй хүн хэн болохыг тодруулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн *******, нараас болсон үйл баримтын талаар дахин дэлгэрэнгүй мэдүүлэг авах шаардлагатай, мөн хэргийн газрын үзлэгээр 50 кг шуудайны тал нарийсгасан шороо хураан авсан байсан бөгөөд уг шороог яг хаанаас хураан авсан уг шороог хэн нарийсгасан зэргийг асууж шалгаж тодруулах, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн гэх энэ хэрэгт В.******* ямар байдлаар оролцсон зэргийг тогтоох шаардлагатай байна. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар мөрдөн шалгах боломжгүй нөхөн гүйцэтгэх ажиллагааг хийлгэх боломжгүй...” гэжээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хийвэл зохих бүхий л ажиллагааг хийж мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон хэмжээнд хэргийг шүүхэд шилжүүлсэн ба дээрх захирамжид заасан аас гэрчийн мэдүүлэг авч дурдсан асуудлуудыг тодруулсан, СД дээр бичигдсэн бичлэгт байгаа хүн хэн болохоо өөрөө хэлж ярьсаар байхад шалгаж тодруулах гэсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаар шүүгдэгчээс асуулт асууж нотлох баримтыг шинжлэн судлахдаа тодруулчих асуудал болно. Мөн хэргийн газрын үзлэгээр хураан авсан 50 кг шуудайны тал нарийсгасан шороог хэргийн хамт шилжүүлсэн байхад тухайн шороог хаанаас хураан авсан шороог хэн нарийсгасан талаар тодруулах зэргээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Шүүгчийн захирамжид заагдсан мөрдөн шалгах ажиллагааг шалгаж тогтоосон, шаардлагатай бол *******, , нарыг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулан асуулт асууж тодруулах боломжтой байсаар байхад хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн байна.

Иймд шүүгчийн 2021/ШЗ/929 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгоно уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

    Mөрдөн шалгах ажиллагааны явцад  шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоосон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас

В.******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум 1 дүгээр баг “Буйлсан” гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр жижиг оврын трактор ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 168.168 /нэг зуун жаран найман мянга нэг зуун жаран найм/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс  нь харьцуулан хянаж  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

В.*******т холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бүрэн боломжтой, гэрч *******, , нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж,  эргэлзээтэй нөхцөл байдлуудыг тодруулах, эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байвал яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зэргээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ЗШ/929 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4.2,

                       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг тус тус  удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ЗШ/929 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч В.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД                                                       Л.НЯМДОРЖ

                                                                                                                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ