Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 135/ШШ2022/01188

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хэргийн индекс 135/2022/01035/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* ******* ХХК-ийн өөрийн байр, ******* ХХК-ийн ******* /РД:*******, утас: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг, утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол байр, оршин суух овгийн /РД:, утас:/,

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, гудамж, оршин суух овгийн /РД:, утас: / нарт холбогдох,

...Хариуцагч Ц., Г. нараас 14,061,974.64 төгрөг, 1,048,172.91 төгрөгийг хариуцагч Г.аас тус тус гаргуулах тухай... иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн. Өмнө нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1155 дугаартай Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.ыг эрэн сурвалжлаад 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн цагдаагийн газрын албан бичгээр Улаанбаатар хот, дүүрэг, 27 дугаар хороо, 111 тоотод оршин суудаг гэж оршин суугаа хаяг нь тогтоогдсон. Энэ хаягаар нэхэмжлэл гаргахаар шүүхээс харьяаллын дагуу даалгавар хүргүүлсэн. Гэтэл энэ хаяг түрээсийн байр байж тараад хаяг дээрээ байхгүй байсан.

Хамтран зээлдэгчээс гаргуулахгүйгээр эрэн сурвалжлуулах шалтгаан нь Ц. нь Г.ын хамтран зээлдэгч байж байгаад мөн өөрөө манайхаас үндсэн зээлдэгчээр нөхөртэйгөө өр зээлтэй даалгавар хүргүүлээд явж байх хугацаанд тэр хэрэг шийдэгдсэн. Манайд 2,000,000 төгрөгийн төлбөртэй төлж чадахгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон. Дарааллын дагуу энэ төлбөр төлөгдсөний дараа төлөгдөнө.

Тийм учраас Г.ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү... гэв.

Шүүх хуралдаан: Үндсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн эрэн сурвалжилж байсан шүүхийн шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж нэмж төлсөн баримт, хаягийг тогтоож нэхэмжлэгчид мэдэгдсэн албан бичиг, зээл болон барьцааны гэрээ, кредит *******ны гэрээ, дансны хуулга, ******* ******* ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, захирлын тушаал, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, Ц.ын иргэний үнэмлэхийн хуулбар, зээл олгосон шийдвэр, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, шүүгч, даргалагч томилсон ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримт, даалгавар гүйцэтгүүлэх тухай хүсэлт, даалгавар гүйцэтгэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж, шүүхийн албан бичиг, шүүхийн баримтууд, иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхийн баримтууд, шүүхийн даалгавар буцаан хүргүүлэх тухай ерөнхий шүүгчийн албан бичиг, шүүхийн баримт, эрэн сурвалжилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт, сэргээн явуулах тухай шүүгчийн захирамж, түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн баримт, нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тухай шаардлага, шүүхийн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх, шүүх хуралдааныг хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн баримтыг тус тус нотлох баримтаар шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ******* нь хариуцагч Ц., Г. нарт холбогдуулан 14,061,974.64 төгрөг, 1,048,172.91 төгрөгийг хариуцагч Г.аас тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хэргийн 1 дүгээр хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж, эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх эрхтэй.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/774 тоотоор Э.Одончимэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 12-13, 22 дугаар зүйлд заасан эрх үүргийг бүрэн хэрэгжүүлэх эрхийг олгожээ./хэргийн 19 дүгээр хуудас.

Итгэмжлэгдсэн итгэмждэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ц., Г. нарт холбогдуулан 14,061,974.64 төгрөг, 1,048,172.91 төгрөгийг хариуцагч Г.аас тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.аас татгалзаж, Г.ын хаяг тодорхой бус учраас түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох тухай болгож өөрчилж байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Г. нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ******* ******* ХХК-ийн *******тэй байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тоот зээлийн гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай Кредит картын гэрээний зээлдэгч байна. Талуудын байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үргэлжлэх хугацаа 48 сар буюу 2022 оны 04 дүгээр сарын 02 хүртэл гэжээ./ хэргийн 6-8 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэснээр Г. нь зээлийн гэрээний нэг тал болох зээлдэгч бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн тул иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана гэснээр 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн № дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн № дугаартай кредит картын гэрээ, кредит картын хуулга, зээлийн дансны хуулга, тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1155 тоот шийдвэр зэргийг хавсаргажээ./ хэргийн 4-5, 21-22 дугаар хуудас/

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4677 дугаартай шүүгчийн захирамжаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Г.т нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хийлгэхээр шүүхийн даалгавар хүргүүлсэн боловч хариуцагч нь хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй тул шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй тул буцаан хүргүүлжээ./хэргийн 30, 42 дугаар хуудас/

Иймд Г.ын оршин суугаа газар тодорхойгүй, шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэх боломжгүй байдал үүссэн учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хаяг тогтоолгож, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,500.70 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад ногдох 70,200 төгрөгийг төрийн сангийн хэвээр үлдээж, илүү төлсөн 163,300.70 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байр, оршин суух үндсэн, Улаанбаатар хот, дүүрэг, хороо, түр оршин суух хаягтай овгийн //-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэн нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн *******/утас: , итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг, утас: *******, *******/-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсны тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,500.70 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 163,300.70 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС