Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2024/00183

 

2023 04 11 156/ШШ202/00183

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

156/2023/00124И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: . тоотод байрлах, . ХХК,.....................

Хариуцагч: Хэнтий аймаг, ...........тоотод оршин суух, Р.Г.,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,160,430.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

1. Нэхэмжлэгч Б Ф нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Г нь Б Ф ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ222073Х тоот зээлийн гэрээ байгуулж 1,599,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан болно. 2024 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн үлдэгдэл 711,958.37 төгрөг төлөх ёстой. Хүү 386,297.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,174.99 төгрөг, нийт 1,160,430.49 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Р.Г-аас 1,160,430.49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Р.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б Ф ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1,160,430.49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б Ф ХХК нь хариуцагч Р.Г-д холбогдуулан 1,160,430.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б Ф ХХК-ийн шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү нийт 1,160,430.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Г нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Р.Г нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б Ф ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,202 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Р.Г-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,202 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б Ф ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б Ф ХХК-ийн нэхэмжилсэн 1,160,430.49 /нэг сая нэг зуун жаран мянга дөрвөн зуун гучин төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Г нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б Ф ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,202 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Р.Гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,202 /арван зургаан мянга хоёр зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б Ф ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Р.Г нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА