| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00170/И |
| Дугаар | 156/ШШ2024/00184 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 156/ШШ2024/00184
2023 04 11 156/ШШ2024/00184
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
156/2024/0170/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...................цогцолборт байрлах, М КХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн ......... тоотод оршин суух, Т.Т
Нэхэмжлэлийн шаардлага: 380,594 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М КХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлт гарган 44368681 тоот гэрээ байгуулан ... дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Wifi Router-ийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Харилцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээр авсан төхөөрөмжийн төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 6 дугаар сард анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд Т.Т-ээс төхөөрөмжийн төлбөрт 289,000 төгрөг, үүрэн холбоон дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 91,594 төгрөг, нийт 380,594 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Т-ээс 380,594 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Т.Т нь 380,594 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М КХХК нь хариуцагч Т.Т-т холбогдуулан 380,594 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М КХХК-ийн нэхэмжилсэн 380,594 төгрөгийг хариуцагч Т.Т нь төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-ийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,034.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,034.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М К ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч М К ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Т-т холбогдох 380,594 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,034.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,034.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М К ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА