Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/145

 

 

 

 

 

 

 

     2025             10               07                                                 2025/ШЦТ/145                                   

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Б даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Б

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Н,

Шүүгдэгч: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт А-гийн А.Х-т холбогдох ................ дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............ А.Х /РД:......../,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.А.Х нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ............ аймгийн ............ сум ......... 1 дүгээр баг уурхайчин ....... дугаар гудамж ....... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өдөөд байсан гэх шалтгаанаар М.Б-тэй муудалцан улмаар зүүн эрүү хэсэгт сэрээгээр хатгаж эрүүнд шарх, зүүн чамархай, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А.Хт холбогдох эрүүгийн ....................дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.     

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х мэдүүлэхдээ:

Ахиж архи ууж ийм үйлдэл хийхгүй ээ. Өөрийнхөө үйлдэлд гэмшиж байна гэв.   

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Н гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Н би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн А.Х-т холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэргийн үйл баримтын хувьд яллах дүгнэлтэд дурдсан А.Х нь 2025 оны 5 сарын 21-ний өдөр ........... аймгийн........... сумын ............1 дүгээр баг ................... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “өдөөд байна” гэх... үл ялих шалтгаанаар  хохирогч Б-тэй муудалцаад улмаар тогооны таг шидэж, сэрээгээр зүүн эрүүнд нь дүрсний улмаас хөнгөн хохирол учирсан үйл баримт сэргээн дүрслэгдэж нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцөл нь хувь хүний зан байдал, харилцаа, хандлага, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний улмаас энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтуудын талаар мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн үйл баримтыг сэргээн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц батлуулж, зохих байдлыг бүрэн шалгасан. Нотлох баримтын хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн. Шүүгдэгч А.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 5 сарын 24-ний өдөр .......... аймгийн .......... сумын .......... тоотод, Б-х, С-н, Х-р нар А нэртэй 0,75 гр-ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтуурсан байхдаа Хүүхэнбаатар нь “өдөөд байна гэх” Ийм үл ялих шалтгаанаар Б-тэй муудалцаад сэрээгээр зүүн эрүү хэсэгт нь хатгаж хөнгөн хохирол санаатай учруулсан баримт тогтоогддог. Дээрх үйл баримтууд нь шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан болох нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж хохирол, хор уршигт учруулсан бол гэм буруугийн санаатай хэлбэр гэж шууд үздэг. Шүүгдэгч А.Х-ын үйлдлийг гэм буруугийн шууд санаатай үйлдэл гэж үзнэ. Уг үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоо нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж бол өөрөө хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан Монгол Улсын Үндсэн хууль болон хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүний эрхийн халдашгүй дархан байх эрхэд ноцтойгоор халдаж, тухайн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр төгсдөг ийм гэмт хэрэг. Энэхүү гэмт хэргийн объектив, субьектив шинжийг бүрэн хангаж байгаа учраас шүүгдэгч А.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирол, хор уршгийн хувьд шүүгдэгч А.Х нь хохирогчид 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн хохирогч түүнийг нь хүлээн зөвшөөрч бичгээр  баталгаажсан. 500,000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна гэв.

 

 -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 4-10 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б-ийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г-дын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн өгсөн мэдүүлэг/хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Б-гийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ӨМГ0725/**** дугаартай дүгнэлт, /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

-Шүүгдэгч А.Х-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дахь тал/

 

-Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 48-50 дахь тал/,

 

-Шүүгдэгч А.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт,  /хавтаст хэргийн 54, 55, 56, 57, 58 дахь тал/ зэрэг болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч А.Х нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ...........аймгийн .........сум ........1 дүгээр баг уурхайчин 5 дугаар гудамж 502 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өдөөд байсан гэх шалтгаанаар М.Б-тэй муудалцан улмаар зүүн эрүү хэсэгт сэрээгээр хатгаж эрүүнд шарх, зүүн чамархай, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 4-10 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б-хийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “...Би 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдөр эхнэр Г-ын ажил дээр байж байгаад Х ах зам дагаад ганцаараа алхаж байхаар нь хараад гарч очиж уулзаад бид хоёр хамт уурхайчинд байдаг манай хашаанд очоод хажуу айлын  Сэргэлэн гэдэг ах хүүгийн гэрт ороод Х Сэргэлэн ах бид гурав “АГАР” нэртэй 0,75 литрийн архи 2 шилийг хуваагаад архи дууссан байсан бид гурав юм яриад сууж байсан чинь гэнэт Х ах над руу тогооны таг шидсэн би бултсан чинь миний дээгүүр гараад ард унаад шил нь хагарсан чинь Х ах над руу сэрээ аваад над руу дайраад миний эрүү хэсэг рүү сэрээгээр хатгасан цус гарсан эхнэр ирээд цагдаа дуудсан...” “...Х ах намайг сэрээгээр хатгасан юм тэрийг бол би сайн мэдэж байгаа. Сэргэлэн ах орон дээр хөнжлөө нөмрөөд унтсан байсан. Тэр асуудлыг мэдээгүй байх...” “...Нэг л удаа сэрээгээр хатгасан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г-ын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн өгсөн “...Би нөхөр Б-ийг дагуулаад ажил дээрээ буюу монгол шуудан дээр байж байсан чинь Б цонхоор гарчхаад нэг ахыг Хүүхнээ ах явж байна би гарч уулзчихаад ирье гэж гараад дагаад яваад өгсөн юм. Би ажлаасаа гараад бага хүүхдээ цэцэрлэгээс нь аваад такси бариад ээжийнд том хүүхдээ үлдээсэн байсан авах гээд очоод тэнд хоол идээд сууж байхад над руу Б залгаад байхаар нь би утсаа авсан намайг хэзээ ирэх гэж байгаа юм гэхээр нь би энд хоол идчихээд хүрээд очъё гэж хэлсэн хэлчхээд ээжийндээ хоол идчихээд гараад гэртэй алхаад хүрээд очсон чинь манай хашаанаас Хүүхнээ гэдэг зүс таних ах миний өмнөөс гарч ирээд намайг ааш ир гэж дуудсан би алхаад очтол тэр ахын араас манай нөхөр Б хажуу айлаас өмсөж байсан подволк оо тайлаад эрүү дээрээ барьсан гарын дагаад цус гарсан байдалтай байсан би сандраад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа эмнэлэг рүү дуудлага өгөөрөө гэсэн эмнэлэгт ирээгүй цагдаа ирээд цагдаа нар манай нөхөр Баянмөнхийг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Хүүхнээ ах сандраад би тэгсэн юмаа уучлаарай Б намайг олон жил өдөөд байсан юмаа гээд сандраад гүйгээд байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Б-ийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ӨМГ0725/*********** дугаартай “1. М.Б-ийн биед эрүүнд шарх, зүүн чамархай, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. М.Б-ийн биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Б-ийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ӨМГ0725/****** дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Б-ийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Баясгалан нь хохирогч М.Б-ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч А.Х нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Иймд, шүүгдэгч А.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Х нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ.

Хохирогч М.Б-ийн биед “эрүүнд шарх, зүүн чамархай, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ӨМГ0725/186 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

Шүүгдэгч А.Х нь хохирогч М.Б-н хохирол төлбөрт 500,000 төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогч М.Б-ийн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 74 дэх тал/,  

 

         Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

Шүүгдэгч А.Х нь хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч А.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-т 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх саналыг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.   

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

        Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоолны сэрээ 1 /нэг/ ширхэг, тогооны төмөр хүрээтэй хагарсан шилэн таг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

 

        Шүүгдэгч А.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт -гийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ыг 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-т оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

           5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Х нь хохирогч М.Б хохирол төлбөрт 500,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоолны сэрээ 1 /нэг/ ширхэг, тогооны төмөр хүрээтэй хагарсан шилэн таг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Г.Б*******