| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00133/И |
| Дугаар | 156/ШШ2024/00193 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 156/ШШ2024/00193
2023 04 12 156/ШШ2024/00193
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00133/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, ......................байрлах, М Х ХХК,
Хариуцагч: Хэнтий аймгийн ..................тоотод байрлах, Ө Б Х ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: 37,339,785 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М Х ХХК нь хариуцагч Ө Б Х ХХК-д холбогдуулан 37,339,785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгч М Х ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани "Ө Б Х " ХХК-тай 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч тал худалдан авсан барааны төлбөр тооцоог 30 хоногт багтаан худалдагч талд төлөх үүрэгтэй. Гэтэл худалдан авагч тал буюу "Ө Б Х ХХК нь гэрээ байгуулж зээлээр үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг авснаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг төлөхгүй байна. Манай компанийн зүгээс "Ө Б Х " ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй манай компанийг хохироож байна. Иймд тус компанитай байгуулсан гэрээний 2.1, 4.1, 4.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн төлбөр 24,893,190 төгрөг, алданги төлбөр 12,446,595 төгрөг (гүйцэтгээгүй үүргийн дүн болох 24,893,190 төгрөгийн 0.5 хувийн алданги 124,465 төгрөгийн 100 хоногоор тооцоход 12,446,595 төгрөг болно) нийт 37,339,785 (гучин долоон сая, гурван зуун гучин есөн мянга, долоон зуун наян тав) төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу "Ө Б Х " ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: М Х " ХХК-ний нэхэмжлэлтэй "Ө Б Х " ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигч талууд дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлэх хүсэлтэй байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн зээлээр худалдах, худалдах гэрээний үндсэн төлбөр болох 24,893,190 төгрөгөөс хариуцагч тал 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 12,446,595 төгрөгийг, 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 12,446,595 төгрөгийг тус тус төлсөн тохиолдолд алданги 12,446,595 төгрөгийг нэхэмжлэгч тал хариуцагчаас нэхэмжлэхгүй болохыг харилцан тохиролцов.
2. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн зээлээр худалдах, худалдах гэрээний үндсэн төлбөр болох 24,893,190 төгрөгийг хариуцагч тал энэхүү гэрээний 1 дэх хэсэгт заасны дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн төлбөр 24,893,190 төгрөг, алданги 12,446,595 төгрөг, нийт 37,339,785 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар зохигч талууд харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М Х ХХК-ний шүүхэд гаргасан 37,339,785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч тал нь 24,893,190 төгрөгөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 12,446,595 төгрөгийг, 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 12,446,595 төгрөгийг тус тус төлсөн тохиолдолд алданги 12,446,595 төгрөгийг нэхэмжлэгч тал хариуцагчаас нэхэмжлэхгүй, хариуцагч тал энэхүү гэрээний 1 дэх хэсэгт заасан хугацаанд үндсэн төлбөр болох 24,893,190 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн төлбөр 24,893,190 төгрөг болон алданги 12,446,595 төгрөг, нийт 37,339,785 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 172,324.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө Б Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 172,324.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Х ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М Х ХХК-ийн шүүхэд гаргасан 37,339,785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч тал нь 24,893,190 төгрөгөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 12,446,595 /арван хоёр сая дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуун ерөн тав/ төгрөгийг, 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 12,446,595 /арван хоёр сая дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуун ерөн тав/ төгрөгийг тус тус төлсөн тохиолдолд нэхэмжлэгч тал алданги 12,446,595 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй, үндсэн төлбөр болох 24,893,190 төгрөгийг хариуцагч тал энэхүү гэрээний 1 дэх хэсэгт заасны хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн төлбөр 24,893,190 төгрөг, алданги 12,446,595 төгрөг, нийт 37,339,785 /гучин долоон сая гурван зуун гучин есөн мянга долоон зуун наян тав/ төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 172,324.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө Б Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 172,324.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА