Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2024/00200

 

2023 04 16 156/ШШ2024/00200

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

156/2023/00125/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...байрлах, Т Б Ф ББСБ ХХК,

Хариуцагч: Хэнтий аймаг, ........................... Ж. Э

Нэхэмжлэлийн шаардлага: 5,319,419.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:    

1. Нэхэмжлэгч Т Б Ф ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.Э нь "Т Б Ф ББСБ" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1111... тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, гэрээний дагуу

- 96312 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 670,000 төгрөгийг 3.2 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай буюу 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр,

- 89683 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг 3.2 хувийн хүүтэйгээр, 23 сарын хугацаатай буюу 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр,

- 89961 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 760,000 төгрөгийг 3.2 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай буюу 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр тус тус зээлсэн болно.

Зээлдэгч Ж.Э нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 2 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл хугацаанд:

- 96312 дугаартай зээлийн үндсэн төлбөрт тэг, хүүгийн төлбөрт 36,850.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,149.87 төгрөг нийт 50,000 төгрөг төлсөн.

- 89683 дугаар, 89961 дугаартай зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тус тус төлөлт огт хийгдээгүй.

Зээлдэгч Ж.Э нь 2024 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 465 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,430,000 төгрөг, зээлийн хүү 1,731,749.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 138,669.8 төгрөг, нийт 5,300,419.32 төгрөг төлөхөөр байна. Т Б Ф ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Ж.Э зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан бөгөөд одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй, сайн дураар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1111618 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 89683 дугаар, 89961 дугаар, 96312 дугаар Цахим зээлийн дэд гэрээнүүдийг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 3,430,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,731,749.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 138,669.8 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 19,000 төгрөг, нийт 5,319,419.32 (таван сая гурван зуун арван есөн мянга дөрвөн зуун арван ес) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Ж.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ж.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т Б Ф ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 5,319,419.32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т Б Ф ББСБ ХХК нь хариуцагч Ж.Э д холбогдуулан 5,319,419.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т Б Ф ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү нийт 5,319,419.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Э нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ж.Э нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т Б Ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,030 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Э-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Б Ф ББСБ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т Б Ф ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,319,419.32 /таван сая гурван зуун арван есөн мянга дөрвөн зуун арван есөн төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Э нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т Б Ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,030 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Э улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,030 /тавин мянга гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Б Ф ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Э нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА