| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2023/01546/И |
| Дугаар | 135/ШШ2024/00158 |
| Огноо | 2024-02-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 135/ШШ2024/00158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2023/01546/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч Б.Номин нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, өөрийн байранд байрлах ******* /утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* оршин суух ******* овогт ******* ******* /утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:
Гэм хорын хохиролд 21,479,943.96 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдааны оролцогчид:
Иргэдийн төлөөлөгч Х.,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрсайхан,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрнаран,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ****** итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.*******гээс хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан хохирлыг болох 21,479,943.96 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн агуулга нь ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь ******* захирал ажилтай Л.******* нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 дугаартай тушаалаар тус сургуулийн ахлах нягтлан бодогч Г. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Г. нь уг шийдвэрийг эс зөвшөөрч Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу хэргийг Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн байдаг. Нийт 2 удаа анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, 2 удаа давж заалдах шатны шүүхээр, 1 удаа хяналтын шатны шүүхээр тус тус шийдвэрлэгдсэн байдаг. Үүнд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1023 дугаар шийдвэрээр Г.ад Агроэкологи бизнесийн сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор болох цалинд 16,657,785.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.ад олгож, 4,524,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хянан хэлэлцсэн байдаг. Ингээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаад нийтдээ Агроэкологи бизнесийн сургуулиас 19,482,481.59 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.ад олгож, улсын тэмдэгтийн хураамжид 255,362 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулахаар тус тус шийдвэрлэсэн. Шүүхийн дээрх шийдвэрт заасныг үндэслэн Г.ын ажилгүй байсан хугацааны цалин болох мөнгийг Агроэкологи сургуулиас шилжүүлсэн байдаг. Мөн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 3,333,680 төгрөгөөр, 70,200 төгрөгөөр, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 4,909,353.34 төгрөгөөр, 10,600,000 төгрөгөөр, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1,066,710.62 төгрөг, 1,500,000 төгрөгөөр тус тус Г.ын данс руу шилжүүлснээр шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэж хохирол барагдсан. Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газраас прокурорт гаргасан хүсэлтэд Агроэкологи бизнесийн сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс, хөдөлмөрийн гэрээний дагуу нэмэгдэл цалин хөлс нийт 19,482,481.59 төгрөг гаргуулсан. Үүнийг хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаас гаргуулж төрийн сангийн орлогод оруулж өгнө үү гэх үндэслэлээр хүсэлтийг ирүүлсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ" гэж заасан бөгөөд албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн сангаас гаргасан мөнгийг нэхэмжилж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцож гэм буруутай этгээдээс гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гарган, хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ гэсэн байдаг. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан. Дээрх хууль тогтоомжийн дагуу төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлт нь үндэслэлтэй байна гэж үзэж дээрх хохирлыг Л.*******гээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа нь захиргааны байгууллагад орохоор заасан байдаг. Мөн хуулийн 103 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ. Ингэхдээ тухайн захиргааны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэсэн заалт байгаа. Хэрвээ дотоод аудитын нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага энэ үүргийг хариуцаж гүйцэтгэнэ гэж заасан. Хөдөө аж ахуйн сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургууль нь дотоод аудитын нэгжгүй. Төрийн байгууллага гэж үзэх үндэслэлтэй учраас санхүүтэй холбоотой бүх ажиллагааг төрийн уадитын байгууллага хяналт тавьж шалгалт хийдэг. Энэ ч утгаараа Дархан-Уул аймгийн төрийн аудитын газраас тухайн сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд жил тутам хяналт шалгалт хийдэг. Энэ утгаараа тухайн сургуулийн төсвөөс гарсан мөнгийг буцааж гаргуулах талаар хүсэлт гаргасан. Хүсэлт нь үндэслэлтэй, төрийг төлөөлж прокурор оролцох нь үндэслэлтэй гэж үзэж байгаа.
Хөдөө аж ахуйн их сургуулийг өмнөх шүүх хуралдаанаар улсын төсвийн байгууллага биш гэсэн асуудлыг хариуцагч тал тавьсан байдаг. Үүн дээр дараах тайлбарыг хэлье. Нэгдүгээрт нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа ******* 000162062 гэсэн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа. Тус гэрчилгээ дээр тухайн хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэрийг төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж заагдсан байгаа. Төрийн байгууллага бол төрөөс хуулийн дагуу байгуулагдан албан хаагчдаас бүрдэж төсвөөс санхүүждэг. Тус сургууль нь төрийн өмчит үйлдвэрийн газар болох нь дээрх улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдохоос гадна Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаартай тогтоолын хуулбарыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Уг тогтоолоор төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг орон нутагт "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор" хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Дархан-Уул аймагт шинээр салбар сургуулиа байгуулж ажиллуулсан. Ажилчид нь мөн ТҮ-гээр цалинждаг. Тухайн байгууллагын төсвийн санхүүжилт нь төсвийн бүрдүүлбэрийн хувийг хариуцагчийн хэлдгээр дотроосоо бүрдүүлдэг өөрөөр хэлбэл сурагчдын сургалтын төлбөрөөр бүрдүүлдэг гэж байгаа боловч энэ нь эцсийн дүндээ төрийн өмч хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь тодорхой байгаа учраас төрийн байгууллага гэж үзэж байгаа. гэв.
2. Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд зааснаар тодорхойлдог. Мөн хуульд иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэж заасан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтаас хэд хэдэн урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана. Нэгдүгээрт гэм хорыг арилгасан байх, хоёрдугаарт гэм хорыг хэн арилгасан байх вэ? гэхээр захиргааны байгууллага арилгасан байх ёстой. Гуравдугаарт тухайн гэм бурууг учруулсан этгээдийн гэм буруу гэх зүйл тогтоогдсон байх ёстой. Дээрх урьдчилсан нөхцөл бүрдсэн тохиолдолд хуулийн дагуу шаардах эрх үүснэ гэж үзэж байна. Эдгээр урьдчилсан нөхцөлүүдээс захиргааны байгууллага бусдын гэм хорыг арилгаж улмаар захиргааны байгууллагад хохирол учирсан гэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй, тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн банкны шилжүүлгийн баримтаар хөдөө аж ахуйн сургуулийн Хаан банк дахь тоот данснаас Г.ад олговор олгосон. ХААИС нь захиргааны байгууллага биш бөгөөд төрийн сан болон төрөөс энэ олговрыг олгосон гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн Г.ад дээрх байдлаар олгосон цалинг прокурор болон төрийн аудитын байгууллагаас төрд учирсан хохирол гэж тодорхойлохдоо хөдөө аж ахуйн их сургуулийн ямар төрийн сангийн данснаас, ямар зардлаас гарсан, тус байгууллагын төсөвт дээрх үнийн дүнгээр авлага үүсгэсэн эсэх тодорхойлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т зааснаар төсвийн шууд захирагч батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй байдаг. Гэхдээ Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор баталсан төрийн сангийн үйл ажиллагааны журамд зааснаар төсвийн байгууллагын зарлагын гүйлгээг холбогдох зориулалт эдийн засгийн ангиллаар байгууллага батлан шилжүүлэхээр заасан. Гэтэл төрд учирсан хохирол гэдгийг Хаан банкны данснаас төлж байгаа нь дээрх зохицуулалт нийцэхгүй байна. Төрд учирсан хохирол биш гэдгийг нотолж байна гэж үзэж байна. Мөн төсвийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр банканд тусдаа данс нээснээс бусад тохиолдолд төсөвт хамаарах бүх гүйлгээг Төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэнэ гэж заасан. Тэгэхээр уг заалтад энэ үйл баримт нь хамаарахгүй байгаагаас үзэхэд төрийн сангаас энэ зардал гараагүй юм. ХААИС-ийн Хаан банкны данснаас гарсан гэж үзэж байна. Мөн захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд зааснаар гэм буруугийн асуудал байх ёстой. Гэтэл Л.******* нь тухайн үед Г. ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа хамтын шийдвэрээр буюу хөдөө аж ахуйн их сургуулийн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд Г. гэж хүнийг үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлдэггүй, ажлын цаг баримтлан ажилладаггүй, хүнд суртал гарган ажилсагчдыг чирэгдүүлдэг, эрх мэдлээ урвуулан ашиглаж байгууллагад хөнгөн хохирол учруулсан. Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй, ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь адистаачилалаар тогтоогдсон учраас тухайн байгууллагыг төлөөлж шийдвэр гаргах эрх хэмжээнийхээ хүрээнд буюу тухайн үед захирлаар ажиллаж байсан учраас энэхүү тушаалыг гаргасан. Өөр хүн байсан ч энэ шийдвэрийг гаргах л байсан гэж үзэж байна. Мөн хариуцагчийн гүйцэтгэж байсан ажил үүргийнх нь хувьд ямар үндэслэлээр ямар хэмжээгээр хариуцлага хүлээх талаар дурдаагүй. Л.******* нь тухай үед хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан албан хаагч хэрвээ шүүхээс гэм буруутай гэж үзээд хохирол төлбөрийн асуудал гаргуулах дээр тулхын бол хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээх учиртай. Хөдөлмөрийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т зааснаар хөдөлмөрийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй тохиолдолд бүрэн бус хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Энэ нь тухайн ажилтны нэг сарын цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж зохицуулсан байгаа. Дээрх байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой зарим нэг зүйлийг нэмж ярья. Явцын тайлан хэрэгт авагдсан гэж тайлбарлаж байна. Энэ бол тухайн жилийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн тайлан байгаа. Төрийн аудитын тухай хуулийн 21.2-т Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэсэн байдаг. Мөн хуулийн 21.3-т Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 21.1, 21.2-т заасны дагуу өгсөн албан шаардлага, тогтоосон төлбөрийн акт нь аудитын тайлангийн салшгүй хэсэг байна гэж байгаа. Тайланд Л.*******гийн зөрчлийн талаар огт дурдаагүй мөн тавьсан акт байхгүй гэж тайлбарлаж байна. Хэрэв төрөөс санхүүждэг байсан бол аудитын хяналт шалгалтад буруутай албан тушаалтнаас болоод төсөвт хохирол учирсан байна. Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байна. Иймд буруутай этгээдээр төлүүлье гэсэн акт гаргадаг эрх хэмжээ нь байгаа. Гэтэл ийм акт гараагүй. Шалтгаан нь төсвөөс гарсан мөнгө биш гэж үзэж байгаа юм. Мөн ажилчид ТҮ-гээр цалинждаг гэж байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар Засгийн газрын цалингийн сүлжээг жишиг болгоод үүн дээрээ удирдах зөвлөлийн тогтоолоор хөдөө аж ахуйн их сургуулийн багш ажилчдын цалинг тогтоодог. Бусад төрийн үйлчилгээний байгууллага төрийн албан хаагчдын цалингаас өндөр, төрийн албан хаагчдын авдаггүй нэмэгдэл цалинг хүртэл удирдах зөвлөлийн тогтоолоор олгодог. Тэгэхээр энэ нь тухайн байгууллага өөрийн санхүүжилтээрээ санхүүждэг. Үүгээрээ ажилчдадаа нэмэгдэл цалин хөлсийг өгдөг. Жишиг болгохдоо тухайн цалингийн сүлжээг ашигладаг. Энэ цалингийн сүлжээг жишиг болгосноороо Л.*******гийн буруутай үйл ажиллагаанаас болоод төрд хохирол учирчхаад байна гэдэг үйл баримтыг нотлохгүй байна гэж үзэж байна. Төрд учирсан хохирол гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Л.*******гийн шийдвэр буруу байж Г. ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байна. Ажилд нь эргүүлэн тогтооё. Ажилгүй байсан хугацааны цалинг нь өгье гэсэн шийдвэр нь өөрөө Л.******* үндэслэлгүй шийдвэр гаргажээ гэдэг гэм буруутай үйл баримтыг тогтоосон гэж үзэж болох боловч төрд хохирол учирсан, төрийн мөнгөнөөс зориулалтын бусаар зарцуулсан гэх нь шууд нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч чадсангүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээллүүд, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны тогтоол, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1023 дугаар шийдвэр, Хаан банкны шилжүүлгийн баримт, 2022 оны давж заалдах шатны шүүхийн 7 дугаар магадлал, Хөдөө аж ахуйн их сургуулийн албан бичиг, ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь ******* захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Б/107 дугаар ажлаас чөлөөлөх тушаал, Дархан-Уул аймаг дахь төрийн аудитын газрын албан бичиг, санхүүгийн аудитын тайлан, /хавтаст хэргийн 55-95 тал хүртэл/, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01/933 дугаар албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ХААИС-с хавтаст хэргийн 99-125 дугаар тал хүртэл хөдөлмөрийн гэрээ, 2020-2021 оны ажиллагааны гүйцэтгэлийн тайлан, гэрчилгээ, удирдах зөвлөлийн тогтоол, захирлын тушаалууд Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар магадлал, Хаан банкны шилжүүлгийн мэдээллүүд эх баримтаар, Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 1969 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 244 дугаар Усны аж ахуй техникум байгуулах тухайн БНМАУ-ын сайдын зөвлөлийн тогтоол, БНМАУ-ын боловсролын сайд, хөдөө аж ахуйн сайдын 1991 оны тушаал, Монгол Улсын засгийн газрын тогтоол, 1993 оны тушаал, Хөдөө аж ахуйн үндэсний их сургуулийн захирлын тушаал, 2011 оны ажлаас чөлөөлөх, ажиллуулах тухай тушаал, Монгол Улсын засгийн газрын 2022 оны 293 дугаар тогтоол, салбар сургууль байгуулах тухай Хөдөө аж ахуйн сургуулийн захирлын 2022 оны тушаал, гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн 2023 оны тушаал, уг тушаалын хавсралт, Агроэкологи бизнесийн сургуулийн захирлын 2022 оны Б/02 дугаар тушаал, тушаалын хавсралт, Монгол Улсын засгийн газрын 2022 оны 100 дугаар тогтоол, Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн цалингийн доод хэмжээг баталсан тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 488 дугаар тогтоол, уг тогтоолын 5 дугаар хавсралт, тус шүүхийн 2020 оны 255 дугаартай шүүхийн шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 50 дугаар магадлал, 2021 оны 586 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримт, Агроэкологи бизнесийн сургуулийн захирлын 2019-2020 оны үр дүнгийн гэрээ, 2020-2021 оны үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ, 2020-2021 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлан, Агроэкологи бизнесийн сургуулийн 2015 онд баталсан хөдөлмөрийн дотоод журам, шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн төрийн аудитын газрын хүсэлт /эх баримтаар/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч ****** нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч ******* нь Л.*******д холбогдуулан төрд учирсан хохирол 21,479,943.96 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрсайхан нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг ...Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ. гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасны дагуу буруутай этгээд Л.*******гээс төрд учирсан хохирол 21,479,943.96 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарлаж байна.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрнаран нэхэмжлэлийн шаардлагыг ...ХААИС нь хуульд заасны дагуу захиргааны байгууллага биш, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ба төрөөс санхүүждэг байгууллага биш тул төрд хохирол учирсан гэж үзэх боломжгүй гэж үгүйсгэж байна.
5.ХААИС-ийн харьяа УГТХ-Агроэкологи бизнесийн сургуулийн 2021, 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн сангаас Г.ад олгосон мөнгийг нэхэмжилж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцож буруутай этгээдээс хохирлыг гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гарган, хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ үү гэх 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 245 дугаартай Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газрын хүсэлтийн дагуу ******* төрийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна., 103.3-т Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна гэж тус тус заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газрын хүсэлтээр ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д тус тус заасны дагуу хариуцагчаас төрд учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
6.Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Л.******* нь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь ******* захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар Г. тус сургуулийн ахлах нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэхүү шийдвэрийг Г. нь эс зөвшөөрч Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 255 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.ын хариуцагч холбогдуулан гаргасан ******* захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ахлах нягтлангийн ажилд эргүүлэн тогтоолгох, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Аттестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу Тусгайлан дүгнэх нь хэсгийн 2.2-т тусгасан Г. миний биетэй холбоотой дүгнэлтүүд нь хууль зөрчсөн учир хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилтийг нөхөн бичүүлэх, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин 3,333,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай магадлалаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 255 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад
...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.ын хариуцагч холбогдуулан гаргасан ******* захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ахлах нягтлангийн ажилд эргүүлэн тогтоолгох, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Аттестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу Тусгайлан дүгнэх нь хэсгийн 2.2-т тусгасан Г. миний биетэй холбоотой дүгнэлтүүд нь хууль зөрчсөн учир хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилтийг нөхөн бичүүлэх, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин 3,333,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг,
...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Г.Ц-ыг ******* ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3.333.680 төгрөгийг хариуцагч ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Г.ад олгож, дээрх шаардлагыг хангасантай холбогдуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00586 дугаартай тогтоолоор
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
7.Улмаар дээрх хугацаанд ажилгүй байсан цалин гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1023 дугаартай шийдвэрээр
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТХ-ийн Агроэкологи бизнесийн сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор болох цалинд 16,657,785.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.ад олгож, 4,524,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 209/МА2022/00007 дугаартай магадлалаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1023 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТХ-ийн Агроэкологи бизнесийн сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор болох цалинд 16,657,785.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.ад олгож, 4,524,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэснийг,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТХ-ийн Агроэкологи бизнесийн сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин 16,657,785.33 төгрөг, хөдөлмөрийн гэрээний дагуу нэмэгдэл цалин 2,824,696.3 төгрөг нийт 19,482,481.59 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.ад олгож, хоол унааны мөнгө 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д ...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... гэж зааснаар Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай, мөн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 209/МА2022/00007 дугаартай магадлалууд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул дээрх шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
9.Улмаар ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТХ-ийн Агроэкологи бизнесийн сургууль 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16571693 дугаартай төлбөрийн хүсэлтээр 3,333,680 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 13544630 дугаартай төлбөрийн хүсэлтээр 4,909,353.34 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14069452 дугаартай төлбөрийн хүсэлтээр 10,600,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2332245 дугаартай төлбөрийн хүсэлтээр 1,500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2724004 дугаартай төлбөрийн хүсэлтээр 1,066,710.62 төгрөгийг тус тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх журмаар шилжүүлж, нийт 21,409,743.96 төгрөгийг Г.ын ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт олгосон байна.
10.Нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь албан тушаалтны учруулсан хохирлыг арилгаж, хохирлыг уг албан тушаалтнаас шаардсан, гэрээний бус үүргийн харилцаа болно.
11.Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргааг захиргааны байгууллага гэж, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалыг төрийн үйлчилгээний албан тушаал гэж тус тус зааснаар Х******* захирал нь төрийн үйлчилгээний албан тушаалтны ангилалд хамаарч байна.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж, хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэг дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийн хангах, хууль дээдлэх зарчим ...-ыг баримтална гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас дүгнэхэд хариуцагч Л.******* нь Х******* захирал байх хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа хууль дээдлэн, сахин биелүүлэх үүрэг бүхий томилогдсон албан тушаалтан байх тул тэрээр өөрийн гаргасан хууль бус шийдвэрийн үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
12.Монгол Улсын их хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдан, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан.
Улмаар 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар уг заалтыг Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж өөрчилжээ.
13.Г. Х******* ахлах нягтлан бодогчийн ажлаас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хууль бусаар чөлөөлсөн үйл баримтыг иргэний хэргийн шүүх 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тогтоосон байна.
Хариуцагч Л.******* нь Х******* захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар Х******* ахлах нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт байна.
14.Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан байх тул хууль бусаар халсан дээрх үйл баримт нь дээрх хуулийн үйлчилж эхэлсэн цаг хугацаанд хамаарч байх тул ******* нь төрд учруулсан хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
15.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ., Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ., 5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. гэж тус тус заасан байна.
ХААИС-ийн харьяа УГТХ-ийн Агроэкологи бизнесийн сургууль нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу дээрх 21,409,743.96 төгрөгийг Г.ад төлсөн байна.
Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* овгийн ******* *******гээс 21,409,743.96 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
16.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа 21,479,943.96 төгрөг гаргуулах гэсэн боловч 70,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 18587375 дугаартай Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтыг ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн хуулбар үнэн тэмдэг дарж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул энэхүү шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
17.Иргэдийн төлөөлөгч Х. Л.******* нь өөрийн эрх мэдлээ ашиглан гэм буруугүй ажлаа хийж байсан халсан байна. Мөн төрд хохирол учруулсан байна. Иймээс *******гээр төлүүлсэн үнэн зөв болно гэж үзэж байна. Хөдөө аж ахуйн сургууль нь улсаас санхүүждэг улсын сургууль юм байна гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
18.Шүүх бүрэлдэхүүн хэргийн зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.
19.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.14. дэх хэсэгт тус тус заасны дагуу ******* нь хариуцагч Л.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.*******гээс 264,998 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5., 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д тус тус заасныг баримтлан хариуцагч Л.*******гээс 21,409,743.96 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт олгож 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.14.-т тус тус заасны дагуу ******* нь хариуцагч Л.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.*******гээс 264,998 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
Б.НОМИН