Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2024/00201

 

2023 04 16 156/ШШ2024/00201

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2023/00129/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С........... тоотод байрлах, И Х ББСБ ХХК,

Хариуцагч: Хэнтий аймаг, ............оршин суух, Орвон овогт Ц.Ц ,

Нэхэмжлэлийн шаардлага: 391,866.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:    

1. Нэхэмжлэгч И Х ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Ц нь И Х ББСБ ХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр L26600... тоот Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ байгуулж 290,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0,7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээний хугацаа 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 384,866.13 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Ц.Ц гаас үндсэн зээлийн төлбөрт 260,864.95 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 88,250.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 17,650.20 төгрөг, шимтгэл 18,100 төгрөг нотариатын төлбөрт 7,000 төгрөг, нийт 391,866.13 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.Ц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие И Х ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 391,866.13 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И Х ББСБ ХХК нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулан 391,866.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч И Х ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү нийт 391,866.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Ц нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ц.Ц нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И Х ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,203 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,203 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И Х ББСБ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И Х ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 391,866.13 /гурван зуун ерэн нэгэн мянга найман зуун жаран зургаан төгрөг арван гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Ц нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И Х ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,203 /зургаан мянга хоёр зуун гурав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,203 /зургаан мянга хоёр зуун гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И Х ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Ц нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА