Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2024/00202

 

2023 04 16 156/ШШ2024/00202

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

156/2023/00147/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ...................байрлах, Т Б Х С ,

Хариуцагч: Хэнтий аймгийн оршин суух, Галзуут овогт Н.А.,

Нэхэмжлэлийн шаардлага: 7,141,336.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:    

1. Нэхэмжлэгч Т Б Х С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т Б Х С нь зээлдэгч Н.А тай 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийг зээлдэгчийн 250100144111 тоот дансанд зээлийг олгосон.

2. Хариуцагч Н.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т Б Х С ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 7,141,366.35 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т Б Х С нь хариуцагч Н.А-д холбогдуулан 7,141,336.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т Б Х С ын шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү нийт 7,141,336.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.А нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Н.А нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т Б Х С ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,211.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 64,605.69 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.А гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 64,605.69 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Б Х С т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т Б Х С ын нэхэмжилсэн 7,141,336.35 /долоон сая нэг зуун дөчин нэгэн мянга гурван зуун гучин зургаан төгрөг гучин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.А нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т Б Х С ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,211.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 64,605.69 /жаран дөрвөн мянга зургаан зуун таван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.А гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 64,605.69 /жаран дөрвөн мянга зургаан зуун таван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Б Х С т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.А нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА