Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2024/00203

 

2023 04 16 156/ШШ2024/00203

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2023/00171/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... байрлах, М К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг, Баянмөнхийн 8-26 тоотод оршин суух, М.Б 

Нэхэмжлэлийн шаардлага: 467,508 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч М К ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлт гарган 44230... тоот гэрээ байгуулан ... дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Wifi Router-ийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Харилцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээр авсан төхөөрөмжийн төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 6 дугаар сард анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд М.Б аас төхөөрөмжийн төлбөрт 289,000 төгрөг, үүрэн холбоон дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 178,508 төгрөг, нийт 467,508 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч М.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 467,508 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М К ХХК нь хариуцагч М.Б д холбогдуулан 467,508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М К ХХК-ийн шүүхэд гаргасан 467,508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч М.Б нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,676 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,338 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Б аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,338 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М К ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М К ХХК-ийн нэхэмжилсэн 467,508 /дөрвөн зуун жаран долоо мянга таван зуун найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,676 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,338 /долоон мянга гурван зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Б аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,338 /долоон мянга гурван зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М К ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Б нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА