| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00148/И |
| Дугаар | 156/ШШ2024/00207 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 156/ШШ2024/00207
2024 04 25 156/ШШ2024/00207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00183/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ... оршин суух, Д.Н.
Нэхэмжлэлийн шаардлага: С.А тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.Н.,
Гуравдагч этгээд С.А ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Н нь С.А тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2006 оны 4 дүгээр сараас С.А тай хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдарч байх хугацаандаа 2007 онд том охинА.У , 2009 онд дунд охинА У , 2011 онд бага хүү А.У нар төрсөн. Нөхөр С.А бид хоёр 2007 оноос хойш 3 хүүхдийнхээ хамт одоог болтол амьдарч байна. Иймд 2006 оны 4 дүгээр сараас одоог хүртэл хамт амьдарч байснаа тогтоолгох хүсэлттэй байна гэв.
Гуравдагч этгээд С.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Н тай 2000 онд танилцаж, 2006 онд нэг гэрт орж, 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдөр охин А.У , 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдөр охин А У , 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүү А.У нар төрсөн. Би урд нь гэрлэлтийн баталгаатай байж байгаад салсан. Гэрлэлтийн баталгаагаа салгуулаагүй явж байгаад 2016 онд өмнөх гэрлэлтээ цуцлуулж, 2017 онд Д.Н тай гэрлэлтээ батлуулсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Н ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2. Тэрээр С.А тай 2006 онд танилцаж, гэр бүл болж 2006 оны 4 дүгээр сараас эхлэн хамтран амьдарсан ба 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдөр охинА.У , 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдөр охинА У , 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүү А.У нар төрсөн, улмаар Д.Н , С.А нар нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан 0000633808 тоот, ... регистрийн дугаартай, ХХ. А. ын У-ын төрсний гэрчилгээний хуулбар, 0258905 тоот, ... регистрийн дугаартай, ХХ. А. ын У-ын төрсний гэрчилгээний хуулбар, 0029889 дугаартай, ХХ. А. ын У-ын төрсний гэрчилгээний хуулбар, Худай овогт Д.Н-ын иргэний үнэмлэхийн хуулбар, 222301000348 дугаартай С.А, Д.Н нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 12 тоот ...С.А , Д.Н нар нь 2006 онд гэр бүл болон тус багт одоог хүртэл амьдарч байна... гэх тодорхойлолт, С.А , Д.Н нарын 2007, 2008, 2013, 2015 онд хамтдаа авахуулсан гэх гэрэл зургууд, Үндэсний төв архивын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 03-04/80-03-04/82 дугаартай хүн амын тооллогын лавлагаа, гэрч С.А ийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
3. Иймд ... регистрийн дугаартай, Худай овогт Д.Н. нь ... регистрийн дугаартай Хөгд овогт С.А-тай 2006 оны 4 дүгээр сараас 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ... регистрийн дугаартай, Худай овогт Д.Н нь ... регистрийн дугаартай Хөгд овогт С.А-тай 2006 оны 4 дүгээр сараас 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА