| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2023/02077/И |
| Дугаар | 135/ШШ2024/00210 |
| Огноо | 2024-02-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 135/ШШ2024/00210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2023/02077/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ******* оршин суух ******* овогтой ******* ******* /Утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, оршин суух овогт, ******* /Утас: /,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, оршин суух овогт /Утас: / нарт холбогдох,
"Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд манай том ах миний нэрийг уг байранд оруулсан. Ах маань МАХ комбинатад ажиллаж байхдаа уг байрыг авсан. Ах Г. маань олон дүүтэй учраас хоёр нь ч гэсэн байртай байг гээд Г., Г.******* хоёрыг уг маргаан бүхий байранд оруулсан. Би 2000 оны эхээр Украйн улс руу яваад 2012 онд Украйнд дайн болоод 2015 онд ирсэн. Намайг ирэхэд Г. уг байранд амьдарч байсан. Би шинэ хороололд байр түрээсэлж суусан. Тухайн үед байрны түрээс бага байсан. Одоо байрны түрээсийн үнэ нэмэгдээд 600,000 төгрөг төлдөг. Би ресторанд бармен хийдэг учраас цалин багатай, дүү Б. Төмөр замд олон жил ажиллаж байгаа, цалин өндөртэй. Г.ын эхнэр миний байрыг зарах гээд зар тавьсан байсан. Г.ын эгч байр түрээслээд гудамд гарах гэж байхад дүү маань миний эзэмшлийн байрыг зарна гээд зар тавьсан байсан. Зарыг хараад би шүүхэд өгсөн, зар тавихаас өмнө би Г.тай яриад ...би гудамд гарах гээд байна, түрээсээ төлж чадахгүй байна. Чи албаны байранд орсон бол би байрандаа оръё гэсэн. Дараа нь зар байршуулсныг хараад шүүхэд хандсан. Ингээд би мөн Г.тай ярихад охин гадагшаа явах гэж байгаа гэсэн. Чи албаныхаа байранд амьдраагүй бол би эсвэл оръё гэхэд миний охин сургуульд явах гээд 100,000,000 төгрөг байршуулах хэрэгтэй байна гэсэн. Ээж Г. хоёрыг 15 дугаар байр руу оруул, 16-гаа зар гэхэд ээж зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. 16 дугаар байрыг Г. 20,000,000 төгрөгийн барьцаанд тавиад Ширээ нуруунд хашаа байшин авсан гэсэн. Хашаа байшингаа яасан бэ гэхэд дуусаагүй гэсэн. 15 дугаар байрыг яасан бэ гэхэд эхнэрийнхээ дүүг оруулсан гэсэн. Эгч нь 2 хүүхэдтэйгээ гудамд гарах гэж байхад эхнэр нь гадаадад явж байна. ийн дүүгээс 50,000,000 төгрөг аваад магадгүй охиноо явуулсан байх. Манайд нэг төрсөн эгч гэж байдаг. Тэр эгчийн хүүхдийг Солонгос руу сургуульд явах гэхэд мөнгөгүй байж явах хэрэг байна уу гэж хэлж байсан хүн өөрийнхөө хүүхдийг явуулах гэж чичирч байна. Намайг байранд минь оруулж өгнө үү гэв.
Хариуцагч Г., Ю. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бидний хувьд Дархан-Уул аймгийн Дархан сумын , баг, хороолол, байрны амьдарч байгаад тухайн байрыг суллан 2023 оны 10 дугаар сард Улаанбаатар Төмөр замын орон сууцны 1-р ангийн хөрөнгөд бүртгэлтэй технологийн байр болох Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг ******* байрны нүүн ороод амьдарч байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын , баг, хороолол байрны байрны үндсэн өмчлөгч миний төрсөн ах овогтой т тухайн байрыг нүүсэн даруйдаа хүлээлгэн өгсөн болно. Тиймээс овогтой , овогтой бидний хувьд тухайн байрыг хариуцагч биш, хариуцагчаа зөв олоогүй байна гэж үзэж байгаа тул овогтой *******ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бидний оролцоогүйгээр шүүх хурал хийж өгөхийг хүсье.
Би Дарханд төрж, өссөн. 15 дугаар сургуулийг 1996 онд төгсөж 2003 онд Москвагийн Зам харилцааны сургууль төгсөөд 2003 оноос Дарханд депод ажиллаж байна. 2008 оны сүүлд Дарханы Татан хэсгийн ашиглалт эрхэлсэн орлогч дарга болж 2010 онд Дархан сумын 4 дүгээр багийн 10 дугаар байрны 40 тоот албан тушаалын байранд орсон. Тухайн үед ээжтэйгээ амьдардаг байсан. Ингээд том охин маань 2006 онд төрсөн, хоёр ихэр хүү маань 2009 онд төрсөн. Албан тушаалын байранд ороод 5 жилийн дараа албан тушаалаа өгөөд 2013 онд ах Г.ын амьдарч байсан 15 дугаар байранд би олон хүүхэдтэйгээ оръё та ээжтэй миний байранд орчих гэж ярилцаад сольж орж байсан. Маргаан бүхий байранд 10 жил амьдарсан. Ингээд буцаж 2023 оноос татах хэсгийн дарга болж албан тушаалын байрандаа орсон. Тэгэхээр уг байр миний ах Г.ын байр, бид хоёр солино гэж тохирсон байсан. Сая би их сонин юм сонслоо ...эгчийнхээ хүүхдийг Солонгос явах гэхэд яах гэж байгаа юм гээд өөрийнхөө хүүхдийг явууллаа гэж байна. Г.*******ыг Украйнд дайн болоод подвалд амьдраад хэцүү байхад санаа тавьж байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, лавлагаа, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, нүүр номын зар байршуулсан /нотлох баримтын шаардлага хангахгүй/, шүүгчийн захирамж, хариуцагч Г., Ю. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, хүсэлт, сэтгэцийн эмчийн тодорхойлолт, нүүр номын захиагаар харилцсан баримт зэргийг нотлох баримтаар шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г., Ю. нарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, баг, 21дүгээр хороолол, байр, байршилтай 28 м.кв талбайтай, орон сууцыг Г., Ю. нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Хэрэгт авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн лавлагаагаар Еншэбу овогт ******* , ******* овогт ******* ******* нар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, баг, 21дүгээр хороолол, байр, байршилтай 28 м.кв талбайтай, орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байна. /хх-ийн 4 дүгээр хуудас/
3.Хариуцагч Г., Ю. нар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлынхаа үндэслэлийг ...Бидний хувьд Дархан-Уул аймгийн Дархан сумын , баг, хороолол, байрны амьдарч байгаад тухайн байрыг суллан 2023 оны сард Улаанбаатар Төмөр замын орон сууцны 1-р ангийн хөрөнгөд бүртгэлтэй технологийн байр болох Дархан-Уул аймгийн Дархан сумын баг байрны нүүн ороод амьдарч байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын , баг, хороолол байрны байрны үндсэн өмчлөгч миний төрсөн ах овогтой т тухайн байрыг нүүсэн даруйдаа хүлээлгэн өгсөн болно... гэж тайлбарладаг болно.
4.Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.
5.Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Г.******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, баг, 21дүгээр хороолол, байр, байршилтай 28 м.кв талбайтай, орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн байна гэж үзнэ.
6.Хариуцагч Г. ...байрны үндсэн өмчлөгч миний төрсөн ах овогтой т тухайн байрыг нүүсэн даруйдаа хүлээлгэн өгсөн... гэж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа бол татгалзалтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.
7.Нэхэмжлэгч Г.******* нь тус орон сууцыг одоог хүртэл эзэмшиж, ашиглаагүй болох нь зохиогчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.*******ын Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, баг, 21дүгээр хороолол, байр, байршилтай 28 м.кв талбайтай, орон сууцыг хариуцагч Г., Ю. нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
8.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн зохицуулалтаас үзэхэд өмчлөгч, эзэмшигч байх ёстой, бусдын хууль бус эзэмшлээс шаардах ёстой, эзэмшил нь бодитойгоор шилжсэн байх ёстой буюу хариуцагч одоо эзэмшиж байхаар байна. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх урьдчилсан нөхцөл бүгд хангагдсан буюу Г.*******ын өмчлөлийн орон сууц мөн, одоо өөрөө орон сууцаа эзэмшиж, ашиглаагүй зэрэг нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.
9.Хариуцагч Ю. нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй тухай хүсэлт гаргасан байх тул түүнийг оролцуулан шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, баг, 21дүгээр хороолол, байр, байршилтай 28 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Г., Ю. болон түүний гэр бүлийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г., Ю. нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС