Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 156/ШШ2024/00208

 

2024 04 25 156/ШШ2024/00208  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 156/2024/00199/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ... тоотод оршин суух, Шавьнар овогт Б.О ,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч:Б.О ,

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч: С.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.О нь 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хүсэлт гаргагчБ.О нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажилд орж 1992 оны 11 дүгээр сар буюу нэгдэл хувьчлагдах хүртэл 6 жил 11 сар тасралтгүй ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл архиваас ажилд орсон, гарсан тушаал гараагүй. Хөдөлмөрийн дэвтэр маань 1991 оны 6 дугаар сард байгалийн гамшиг болж устсан. Иймд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарыг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлттэй байна гэв.

  

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагчБ.О нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),

2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт (хх-ийн 4 тал),

3. Хэнтий аймгийн Татварын газрын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01/197 дугаартай албан бичиг (хх-ийн 6 тал),

4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 08/91 дүгээр лавлагаанд ...Б.О ийн нэр дээрх Буянт-Оргил нэгдлийн 1986 оны 10-11 дүгээр сар, 1987 оны 2-6, 8-9, 12 дугаар сар, 1988 оны 1-6, 8-12 дугаар сар, 1989 оны 1-11 дүгээр сар, 1990 оны 1-10 дугаар сар, 1991 оны 1, 3-12 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн түүвэр (хх-ийн 7 тал),

5. Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 65 дугаартай Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8-9 тал),

6. Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10-12 тал),

7. Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 104 дугаартай Малчдын ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13-14 тал),

8. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1801000314 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуулбар (хх-ийн 15 тал),

9. Гэрч Д.С.ын шүүхэд өгсөн ...Би 1984-1997 оныг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан.Б.О нь 1986 оноос 1992 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Нэгдэл 1992 онд хувьчлагдаж Буянт-Оргил хороо болж өөрчлөгдсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 21 тал),

10. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бичигдсэн ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд ...мэргэжил-0, ажилладаг байгууллага-Буянт-Оргил нэгдэл, ажилд орсон-1986 он, эрхэлдэг ажил-хоньчин гэж бүртгэсэн байна (хх-ийн 28 тал)

11. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1/251 дугаартай ...Буянт-Оргил нэгдэл нь 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Буянт-Оргил ХК болж өөрчлөгдсөнийг 1992 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэсэн байна. Татан буугдсан болон өөрчлөн зохион байгуулагдсан бүртгэл бүртгэгдээгүй байна... гэх албан бичиг (хх-ийн 29 тал),

12. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 08/176 дугаартай ...Буянт-Оргил нэгдлийн 1986-1992 оны удирдлагын баримтадБ.О т холбогдох баримт гараагүй болно гэх албан бичиг (хх-ийн 34 тал),

13. 84 дугаартай Н.С-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Б.О ийн 1986-1992 онд Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 08/176 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Б.О ийн 1986 оны 10 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул уг хугацаанд түүний ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хүсэлт гаргагчБ.О ийн 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарыг хүртэл, 1992 оны 01 дүгээр сараас 1992 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд ажиллаж байсан байдлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хүсэлт гаргагч нь шүүхэд Д.С-ыг гэрчээр асуулгасан боловч гэрч Д.С-ын 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарыг хүртэл, 1992 оны 01 дүгээр сараас 1992 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд ажиллаж байсан байдлын талаарх баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл гэрч нь өөрийнхөө мэдүүлгийн эх сурвалжийг нотлож тухайн үед өөрийгөө Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд ажиллаж байсан байдлын талаарх баримтыг шүүхэд ирүүлэх ёстой. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Шавьнар овогт Б.О-ийг 1986 оны 10 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

   

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ       Б.МАРИНА