Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 156/ШШ2024/00209

 

2024 04 25 156/ШШ2024/00209

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай   

156/2024/00138

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Хүсэлт гаргагч:  Х А Ц Г ,

Хүсэлтийн шаардлага: О.Ө ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянаад                            

                 ТОДОРХОЙЛОХ нь:   

1. Хүсэлт гаргагч Х А Ц Г нь О.Ө ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Х А Ц Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн нийгмийн ажилтан Д.Б  нь 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр бичгээр тус багийн иргэн О.Ө-ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг Ц Г т ирүүлсэн. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасны дагуу иргэн Л.Ө ыг албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбат нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хэнтий аймгийн Цагдаагийн газраас Хэрлэн сумын 3-р багийн иргэн О.Ө ыг албадан эмчилгээнд хамруулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Иргэн О.Ө нь 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:   

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Х А Ц Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд түүний татгалзал нь хууль зөрчөөгүй, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсан тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Х А Ц Г нь шүүхэд гаргасан О.Ө ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х А Ц Г нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА