Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 156/ШШ2024/00212

 

2024 04 30 156/ШШ2024/00212

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

156/2024/0208

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Төв аймгийн ... оршин суух, Олонхи Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн ... оршин суух, Э.Т ,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Э.Т аас Face хаяг дээрх зарын дагуу ... дугаараар холбогдож 1,400,000 төгрөгөөр мөнгөн хазаар худалдан авахаар тохирч өөрийн төрсөн ах болох Л.Б-ыг явуулан өөрийн данс болох Хаан банкны ...данснаас Э.Т ын ... гэх данс руу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг хазаарыг шалгуулахад цэвэр мөнгө биш цагаан зэс байсан учир эргээд ... дугаар луу залгасан боловч холбогдож чадахгүй өдий хүрлээ. Иймд хариуцагч Э.Т аас 1,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Э.Т нь нэхэмжлэлийн шаардлага 1,400,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Э.Т д холбогдуулан 1,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжилсэн 1,400,000 төгрөгийг хариуцагч Э.Т нь төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,675 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Т аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б д олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:   

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Т д холбогдох 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 /гучин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,675 /арван найман мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Т аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,675 /арван найман мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА