| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00207/И |
| Дугаар | 156/ШШ2024/00213 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 156/ШШ2024/00213
2024 04 30 156/ШШ2024/00213
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
156/2024/0207/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ... оршин суух, Тэнгэр боржигон овогт Л.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн ... оршин суух, Д.Г ,
Нэхэмжлэлийн шаардлага: 227,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Г нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 43,000 төгрөгийн бараа, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 57,000 төгрөгийн куртик, нийт 100,000 төгрөгийн бараа зээлж аваад 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 50,000 төгрөгийг төлөөд эхнэрээ дагуулж ирээд хүүдээ 20,000 төгрөгийн пүүз авч үлдэгдэл 70,000 төгрөгийг төлөөгүй. 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр эхнэрийн хамт 157,000 төгрөгийн бараа зээлж аваад одоог хүртэл өгөөгүй. Иймд Д.Г өөс 227,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Л.Ц нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Г өөс 227,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Г нь нэхэмжлэлийн шаардлага 227,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Д.Г т холбогдуулан 227,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Ц гийн нэхэмжилсэн 227,000 төгрөгийг хариуцагч Д.Г нь төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,730 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Г өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г т холбогдох 227,000 /хоёр зуун хорин долоо мянга/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,460 /долоон мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,730 /гурван мянга долоон зуун гуч/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Г өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,730 /гурван мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА