| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00163/И |
| Дугаар | 156/ШШ2024/00214 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 156/ШШ2024/00214
2024 04 30 156/ШШ2024/00214
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2023/00163/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ... байрлах, Т Б Х С ,
Хариуцагч: Хэнтий аймгийн ... тоот оршин суух, Ш.О
Хариуцагч: Хэнтий аймгийн ... оршин суух, Ш.С
Нэхэмжлэлийн шаардлага: 8,767,293.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. НэхэмжлэгчТ Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш., Ш.С нартай 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 15/05 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийг зээлдэгчийн 252300000200 тоот дансанд олгосон. 301 толгой мал, 5 ханатай гэр барьцаалсан. Зээлдэгч нь зээлийг өөрийн хэрэглээндээ зарцуулсан бөгөөд зээлийн гэрээ болон зээлийн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Банк зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 2.2.1, 6.2-д заасны дагуу банк гэрээг дангаараа хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөхийг шаардаж байна. Иймд Ш., Ш.С нараас нийт 8,767,293.10 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ш., Ш.С нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж байгаа 8,767,293.10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
НэхэмжлэгчТ Б ХХК нь хариуцагч Ш., Ш.С нарт холбогдуулан 8,767,293.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчТ Б ХХК-ийн шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү нийт 8,767,293.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш., Ш.С нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Ш., Ш.С нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т Б Х С ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,227 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 77,613 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ш.С, Ш.О нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 77,613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Б Х С т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т Б Х С ын нэхэмжилсэн 8,767,293.10 /найман сая долоон зуун жаран долоон мянга хоёр зуун ерэн гурван төгрөг арван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш., Ш.С нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т Б Х С ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,227 /нэг зуун тавин таван мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 77,613 /далан долоон мянга зургаан зуун арван гурав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ш., Ш.С нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 77,613 /далан долоон мянга зургаан зуун арван гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Б Х С т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ш., Ш.С нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА