| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2023/01572/И |
| Дугаар | 135/ШШ2024/00278 |
| Огноо | 2024-02-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 135/ШШ2024/00278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2023/01572/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* баг, ******* байр, ******* оршин суух, утас *******, ******* ******* овогт ******* *******,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* баг, ******* байр, ******* оршин суух, утас *******, ******* овогт нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* баг, ******* байр, ******* оршин суух, утас , ******* овогт холбогдох,
Үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ дээр нэмж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.,
Нэхэмжлэгч Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Улсболд,
Гэрч Т., С., Н.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Алтжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* байр, , 38 м.кв, 3 өрөө байрыг 1999 онд иргэн гэх хүнээс худалдан авсан. Байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй. Явж байгаад 2009 оны 07 дугаар сард Дархан сумын эмнэлэг дээр тааралдаад байрны гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж авъя гэхэд, одоо таарсан дээрээ аваарай гэхэд нь миний бичиг баримт байхгүй байсан. Тухайн үед том хүү Б. бичиг баримт нь байсан тул хүүгийнхээ нэр дээр бэлэглэлийн гэрээгээр татвар төлөхгүй үүднээс шилжүүлэн авсан. Ингээд би өөрийнхөө нэрийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ дээр оруулж чадаагүй. Би энэ байранд нөхөр С., бага хүү Б. нарын хамт өнөөдрийг хүртэл амьдарч байна. Том хүү Б. нь 2019 онд эхнэртэй болж, байрын бүртгэлийн хаягаас хасагдсан. Б. нь 2023 оны 08 дугаар сард хүний эрүү хугалсан тул 15,000,000 төгрөг хэрэгтэй байна, одоо 3 өрөө байраа зарна гэдэг болсон. Хүү бид хоёрыг хамтран өмчлөгчөөр тогтоож өгөхгүй бол удахгүй байрнаасаа хөөгдөж, орох оронгүй гудамжинд гарах нөхцөл байдалд ороод байна. Иймд Дархан-Уул аймаг, ******* сум, Дархан баг, ******* байр, 38 м.кв 3 өрөө байрны хамтран өмчлөгчөөр Н.*******, Б. нарыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ дээр бид хоёрын нэрийг нэмж бичилт хийж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Тухайн орон сууцыг 1999 онд хоёр талын эцэг эх мөн нэхэмжлэгч Н.******* нөхөр С. нараас тодорхой хэмжээний мөнгө гаргаж худалдаж авч байсан талаар миний эгч болох нэхэмжлэгч Н.*******ээс сонсож байсан. 1999 онд худалдаж авсны дараагаар өөрийн өмчлөлд шилжүүлээгүй байсан бөгөөд 2009 онд хуучин өмчлөгчтэй эмнэлэгт таарч орон сууцыг өмчлөн авахаар тохиролцсон боловч тухай үед эгч Н.******* өөрийн бичиг баримтаа биедээ авч яваагүй харин хүү болох Б. бичиг баримтыг авч явж байсан тул байрны өмчлөлийг Б. өмчлөлд татвараас зайлсхийх зорилготойгоор бэлэглэлийн журмаар шилжүүлсэн. Тухайн үед Б. 17 настай, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг байсан. Тэрнээс хойш өөр өмчлөлд шилжүүлээгүй. Б. нь уг орон сууцны гэрчилгээг удаа дараа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалуулан зээл авч байсан. Манай эгч Н. нь орон сууцгүй болох эрсдэлтэй байна гэж үзэж байрны гэрчилгээг банк бус санхүүгийн байгууллагаас сүүлчийн удаад чөлөөлөгдсөний дараа, 3 өрөө байрны гэрчилгээг дүү болох Н.д хадгалуулсан байдаг. 2021 оны 6 дугаар сард дүү Б. нь ээж болох Н.*******ийн өмчлөлд шилжүүллээ гэж хэлэн гэрч Н.гоос авсан. Гэрчилгээг авсан өдрөө бичиг баримт олдохгүй байна гэсэн шалтгаанаар шилжүүлж өгөөгүй ба хэсэг хугацааны дараа 2023 оны 09 сард 15,000,000 төгрөг хэрэгтэй байна орон сууцыг худалдах талаар хэлсэн. Бид зөвшөөрөөгүй учир Б. дүү болох Б.д өмчлөлийг шилжүүлэн өгөх гэсэн боловч 64,000,000 төгрөгөөр худалдаж, огт танихгүй 2 иргэний өмчлөлд шилжүүлэн өгсөн байсан. Тиймээс бид 38 м.кв 3 өрөө байрыг Н.*******, Б., Б. нарын дундын өмч болохыг тогтоолгож, орон сууцны нийт үнийн дүнгийн 64,000,000 төгрөгөөс Н.*******, Б. нарт ноогдох хэсэг 42,666,000 төгрөгийг гаргуулан Н.*******, Б. нарт байр авч өгөх хүсэлтэй хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хэрэг хянан хэлэлцэх явцад эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг авч үзье гээд авч үзэхэд 2023 оны 9 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, хоёр иргэний нэр дээр шилжүүлэн өгсөн байсан нь тогтоогдсон. Иймд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж 3 өрөө орон сууц нь Н.*******, Б., Б. нарын дундын өмч болохыг тогтоолгоё. Мөн орон сууц худалдсан нийт 64,000,000 төгрөгийн Н.*******, Б. нарт ноогдох 42,666,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Хариуцагч Б. нь гэр бүлийн тухай хуульд зааснаар аав ээжийгээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэвч энэ хүн үүргээ биелүүлэхгүйгээс гадна төрсөн эх болох Н.******* нь сэтгэц мэдрэлийн гүн хямралд оруулж байгаа нь видео бичлэгээс харагдаж байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх шиг байна. Энэ хөрөнгө гэр бүлийн дундын өмч мөн үү гэвэл мөн. Иргэний тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлээ батлуулснаас хойш гэр бүлийн бүх хөрөнгө гэр бүлийн дундын өмч байна гэж заасан байдаг. Иймд 3 өрөө орон сууц нь гэр бүлийн дундын өмч. Иргэний хуулийн 127 дугаар зүйлд гэр бүлийн дундын өмч гэж юу болох талаар зааж өгсөн байдаг. Мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт гэр бүлийн гишүүний дараах хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна гэж заасан байдаг. 2009 онд 3 өрөө байрыг шилжүүлэн авахад нэхэмжлэгч Н.******* нь Б. гэж гарын үсгийг зурж шилжүүлэн авсан байдаг. Энэ талаар шинжээч томилон дүгнэлт гаргуулах гэсэн боловч хариуцагч нь санаатайгаар материалыг хүргүүлээгүй гэж үзэж байна. Гэр бүлийн гишүүдээс С. гэж хүн энэ хөрөнгөөс маргах зүйлгүй гэж татгалзсан тул нэхэмжлэгч Н.*******, Б. нарт ноогдох 42,666,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Улсболд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
...Нэхэмжлэгч Н.*******, Б. нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. овогтой миний өмчлөлд 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, тоот байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өмчлөх эрх үүссэн. 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн өмчлөл дээрх орон сууцыг И., М. нарт худалдан борлуулсан нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэхээр байна. Хариуцагч би дээрх орон сууцыг худалдан борлуулж үлдэгдэл төлбөрөө өөр байр авахаар харилцан тохиролцож хэлцэл хийгдсэн байсан боловч шүүхэд маргаан үүсгэсэн.
3 өрөө орон сууцыг худалдсан боловч урьдчилгаа 21,000,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 42,666,000 төгрөгийг худалдан авагчаас аваагүй байгаа. Мөнгийг авсны дараа аав, ээждээ маргаан бүхий орон сууцны хажууд 2 өрөө байрыг худалдан авч өгөхөөр хэлэлцэж байсан боловч уг маргаан үүссэн. бүхий 3 өрөө байрыг битүүмжилсэн тул мөнгө гаргах эрхгүй болсон. Мөн 3 өрөө орон сууцны хуучин өмчлөгч нь Б. бэлэглэлийн гэрээний дагуу орон сууцыг өгсөн байх тул Б. өөрийн өмчлөлийн хуваарьт хөрөнгө юм. Тиймээс хариуцагч өөрийн хуваарьт хөрөнгийг зарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Н.*******, Б. нар нь Б. холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээнд нэмэлт нэр бичүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, ******* байр, , 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц нь Н.*******, Б., Б. нарын дундын өмч мөн болохыг тогтоолгож, орон сууцны нийт үнийн дүн 64,000,000 төгрөгөөс Н.*******, Б. нарт ногдох хэсэг 42,666,000 төгрөг гаргуулах тухай гэж өөрчилжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3 өрөө орон сууцыг худалдсан боловч урьдчилгаа 21,000,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 42,666,000 төгрөгийг худалдан авагчаас аваагүй байгаа. Мөнгийг авсны дараа аав, ээждээ маргаан бүхий орон сууцны хажууд 2 өрөө байрыг худалдан авч өгөхөөр хэлэлцэж байсан боловч уг маргаан үүссэн. бүхий 3 өрөө байрыг битүүмжилсэн тул мөнгө гаргах эрхгүй болсон. Мөн 3 өрөө орон сууцны хуучин өмчлөгч нь Б. бэлэглэлийн гэрээний дагуу орон сууцыг өгсөн байх тул Б. өөрийн өмчлөлийн хуваарьт хөрөнгө юм. Тиймээс хариуцагч өөрийн хуваарьт хөрөнгийг зарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна гэж маргадаг болно.
3.Хэрэгт авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар Я.гээс Б. 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжсэн, Б.оос И., М. нарт 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр мөн шилжсэн үйл баримт тогтоогджээ.
4.Гэрлэлтийн 0025194 тоот гэрчилгээгээр ******* овогт ын , Бажид Онход овогтой ******* ******* нар 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсныг 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 59 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байна.
5.Гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд 1992 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүү ******* овогт , 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* овогт нар төрсөн болох нь 196, 0092227/12 тоот төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.
6.Маргаан бүхий орон сууцанд гэрч С., нэхэмжлэгч Н.*******, Б., хариуцагч Б. нар 1999 оноос хойш амьдарч байгаа нь Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан багийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тодорхойлолтууд, гэрч С. 3 өрөө байр хамтын амьдралынхаа хугацаанд бий болгосон хөрөнгө, дундын хөрөнгө гэж үзэж байна, маргаж байгаа зүйл байхгүй гэх мэдүүлэг, зохигчийн тайлбараар нотлогдон тогтоогджээ.
Түүнчлэн дээрх орон сууц нь хариуцагч Б. хуваарьт хөрөнгө биш гэрч С., нэхэмжлэгч Н.******* нарын хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө гэдэг нь гэрч Т.ын ...Би Б. авч өгөөгүй өөрийн хүү болох С.д авч өгсөн. Би 5 охинтой ганц хүүтэй, ганц хүүдээ юу ч харамлалгүй өгсөн. Би тухайн үед 1999 онд 400,000 эсвэл 4,000,000 төгрөгөөр байр худалдаж авч өгсөн санагдаж байна яг алийг нь гэдгийг мэдэхгүй байна, 3 өрөө байхыг худалдаж авахын тулд 1 өрөө байр зарсан мөнгөн дээр мөнгө нэмж өгч авсан, би ихэнх мөнгийг нь гаргаж авч өгсөн... гэх мэдүүлэг, гэрч Н.ы ...Анх 1999 онд энэ байрыг гэдэг хүнээс худалдаж авч байсан. Энэ орон сууцыг худалдаж авахаас өмнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* байранд 1 өрөө орон сууцанд амьдардаг байсан. Одоогийн 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар тухайн ******* байрны 1 өрөө орон сууцыг худалдсан тэгээд манай аав, ээж нөгөө талын аав, ээжээс тодорхой хэмжээний мөнгө нэмж өгсөн, мөн ах, эгч хоёр цалингийн мөнгийг нэмж худалдаж авч байсан... гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
7.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж, мөн хуулийн 126.2-т Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна, 126.2.1-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, 126.2.2-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж тус тус заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, ******* байр, , 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц нь хариуцагч Б. нэр дээр боловч тухайн хөрөнгийг гэрч С., нэхэмжлэгч Н.******* нарын хамтын хөдөлмөрийн үр шим буюу цалин, хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлого буюу Дархан-Уул аймаг, Шарын гол суманд байрлах өмнөх 1 өрөө орон сууцыг зарж борлуулсан мөнгөн хөрөнгө, 2 талын эцэг, эхийн хандив тусламжтайгаар маргаан бүхий орон сууцыг худалдан авсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд гэр бүлийн гишүүн хариуцагч Б. нэр дээр байгаагаас үл шалтгаалан дээрх орон сууц нь гэр бүлийн гишүүн гэрч С., нэхэмжлэгч Н.*******, Б., хариуцагч Б. нарын дундын эд хөрөнгө гэж үзэв.
8.Гэрч С. ...Дундын эд хөрөнгөн дээр маргаж байгаа зүйл байхгүй... гэж мэдүүлсэн байх тул 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн худалдан, худалдан авах 0206 дугаартай гэрээний үнийн дүн болох 64,000,000 төгрөгөөс 42,666,000 төгрөгийг хариуцагч Б.оос гаргуулж, нэхэмжлэгч Н.*******, Б. нарт олгох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, гэрч С. хэдийгээр миний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө ч гэсэн би маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг, энэ хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох боломжтой байсан ч энэхүү эрхээ эдлээгүй учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. /64,000,000:3=21,333,333х2=42,666,666 төгрөг/
Гэхдээ нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 42,666,000 төгрөг гэж гаргасан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэж хариуцагч Б.оос 42,666,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШЗ2023/07170 дугаартай хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар орон сууц бэлэглэлийн гэрээд бэлэг хүлээн авагч хэсэг дээр гэж бичсэн нь Б. гарын үсэг мөн эсэх эсхүл Н.*******ийн бичгийн хэв мөн эсэхийг тогтоолгохоор Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албыг томилсон боловч Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21/350, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 21/37 дугаартай албан бичгүүдээр ...хариуцагч Б. гарын үсгийн чөлөөт загвар ирүүлээгүй, шинжилгээний материал дутуу байх тул дүгнэлт гаргах боломжгүй... гэснийг үндэслэн шүүх 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан байна.
Улмаар 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг ...шинжээч томилуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна, учир нь хариуцагч Б. гарын үсгийн загвараа өгөхгүй байгаа... гэж хүсэлтээсээ татгалзсан байх тул дээрх ажиллагааг дахин явуулах шаардлагагүй гэж шүүх үзэв.
10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад буюу 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Б. нарын хооронд утсаар ярьсан 10 минут, 18 секундийн бичлэгт үзлэг хийлгүүлэх, гэрч Н.ыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг гаргасан боловч 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Н.ыг гэрчээр асуулгах, үзлэг хийлгүүлэх тухай хүсэлтээсээ татгалзаж, шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судлуулах болгон өөрчилснийг шүүх хүлээн авч тэмдэглэлд тусган дээрх ажиллагааг явуулсан болно.
11.Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511,680 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 441,480 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2, 126.2.4-т тус тус зааснаар Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* баг, ******* байр, , 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц нь нэхэмжлэгч Н.*******, Б., хариуцагч Б. нарын дундын өмч мөн болохыг тогтоож, хариуцагч Б.оос 42,666,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******, Б. нарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.*******, Б. нараас төлсөн 511,680 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос илүү төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Б.оос 441,480 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.*******, Б. нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдаж, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС