Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 156/ШШ2024/00215

 

2024 04 30 156/ШШ2024/00215

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

156/2023/00164/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .. байрлах,С Б

Хариуцагч: Хэнтий аймгийн ... оршин суух, Боржигон овогт Н.Б ,

Хариуцагч: Хэнтий аймгийн ... оршин суух, Боржигон овогт Л.Б ,

Нэхэмжлэлийн шаардлага: 23,139,530.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:    

1. Нэхэмжлэгч С Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б хамтран зээлдэгч Л.Б нар нь 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ/1502800241 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /арван таван сая / төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай автомашин барьцаалан зээлийн гэрээ байгуулсан. Н.Б хамтран зээлдэгч Л.Б нар нь 35/1502800341 тоот зээлийн гэрээний дагуу 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн сар бүрийн 19-ний өдөр төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх гэрээ байгуулсан. Н.Б хамтран зээлдэгч Л.Б нар нь 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл хүүгийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөхгүй гэрээний үүргээ биелэхгүй байна. Иймд Н.Б , Л.Б нараас үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 7,318,356.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 796,674.40 төгрөг, нотариатын хөлс 24,500 төгрөг нийт 23,139,530.56 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н.Б , Л.Б нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага 23,139,530.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

- 2024 оны 5 дугаар сард 3,860,000 төгрөгийг,

- 2024 оны 6 дугаар сард 3,860,000 төгрөгийг,

- 2024 оны 7 дугаар сард 3,860,000 төгрөгийг,

- 2024 оны 8 дугаар сард 3,860,000 төгрөгийг,

- 2024 оны 9 дүгээр сард 3,860,000 төгрөгийг,

- 2024 оны 10 дугаар сард 3,860,000 төгрөгийг төлж барагдуулах саналтай байна гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч нарын шүүхэд өгсөн тайлбартай танилцлаа. 23,139,530.56 төгрөгийг төлж барагдуулах тухай хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С Б нь хариуцагч Н.Б , Л.Б нарт холбогдуулан 23,139,530.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С Б -ын шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү нийт 23,139,530.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Б , Л.Б нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Н.Б , Л.Б нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С Б -ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 136,762 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Б , Л.Б нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 136,762 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С Б -д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С Б -ын нэхэмжилсэн 23,139,530.56 /хорин гурван сая нэг зуун гучин есөн мянга таван зуун гучин төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Б , Л.Б нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С Б -ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,075 /хоёр зуун далан найман мянга далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 136,762 /нэг зуун гучин зургаан мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Б , Л.Б нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 136,762 /нэг зуун гучин зургаан мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчС Б -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Б , Л.Б нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА