| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00158/И |
| Дугаар | 156/ШШ2024/00217 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 156/ШШ2024/00217
2024 04 30 156/ШШ2024/00217
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2023/00158/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... байрлах,М Б ХХК,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2-р баг, Булагийн 1-14А тоотод оршин суух, Тэмээчин овогт Б.У ,
Нэхэмжлэлийн шаардлага: 623,965 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.У нь "М Б -ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1400000673090 тоот зээл, зээлийн эрх, нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.У нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр сарын 3,1% хүүтэй 430,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Б.У нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. Б.У ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 430,000 төгрөг, зээлийн хүү 163,786 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,179 төгрөг нийт 623,965 төгрөг гаргуулахаар байна.М Б нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.У аас зээлийн гэрээний үүрэгт 623,965 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.У нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 623,965 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М Б нь хариуцагч Б.У т холбогдуулан 623,965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М Б -ийн шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү нийт 623,965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.У нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.У нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М Б -ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,684 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.У аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,684 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Б -д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М Б -ийн нэхэмжилсэн 623,965 /зургаан зуун хорин гурван мянга есөн зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.У нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,369 /арван есөн мянга гурван зуун жаран ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,684 /есөн мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.У аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,684 /есөн мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Б -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.У нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА