Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2024/00336

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар *******0*******/ШШ2024/00**************6

Улаанбаатар хот

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг ******* дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, ************** давхар, **************0*******А тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,457,**************7 төгрөг, нотариатын зардал *******6,500 төгрөг, нийт *******,47*******,8*******8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 0*******-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж. холбогдогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,457,**************7 төгрөг, нотариатын зардал *******6,500 төгрөг нийт *******,47*******,8*******8 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Зээлдэгч Ж. нь манай компанитай 202******* оны ******* дүгээр сарын 5-ны өдөр *******0**************76 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг хэлнэ заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5-д зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Ж.гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу покет аппликейшнаас 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 770207**************52 дугаартай зээлийн дансны дугаартай, 800,000.00 төгрөгийн зээлийг *******0 хоногийн хугацаатай, сарын *******.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 574******* банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 4 дүгээр сарын *******7-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна.

Үүнд: *******.2022 оны 5 дугаар сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 7**************,*********************.76 төгрөг, шимтгэл 55,*******00.00 төгрөг, хүү 50*******,6*******8.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******00,*********************.70 төгрөг мөн нотариатын зардал *******6,500.00 төгрөг нийт *******,47*******,8*******7.*******4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд охин Ш. нь ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн төлөөлөгчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2******* дугаар зүйлийн *******2*******.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,457,**************7 төгрөг, нотариатын зардал *******6,500 төгрөг нийт *******,47*******,8*******8 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******8,5************** төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож **************,265 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас **************,265 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА