Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 46

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******   

Улсын лагч *******

Шүүгдэгч Т.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч: нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Эрүүгийн хэргийн дугаар *******

дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.2. дэх хэсэгт зааснаар лах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.              

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: ******* овогт ******* /РД:**************/, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр хотод төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, , гэр бүлийн байдал-, хамт хот дүүргийн дугаар хорооны дугаар байрны тоот сууцанд оршин суух , хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар:

            Т.******* нь оны дүгээр сарын -ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн дугаар хороо, 6 дугаар байрны гадна “намайг дуудлаа” гэж үл их зүйлээр шалтаглаж хохирогч ын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хүч хэрэглэж, хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй болно.

Шүүгчдэгч Т.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

оны дүгээр сарын -ний шөнө дүүргийн дугаар хороо, 6 дугаар байрны дүгээр орцны үүдэнд хамт сууж байсан бөгөөд намайг хажуугаар нь өнгөрөх үед хөөе гэж дуудах шиг болсон. Тэгэхээр нь би дээр очоод чи намайг яагаад дуудаад байгаа юм бэ, гэхэд чамайг дуудахад яадаг юм гэсэн. Тэгээд бид хоёр зууралдаад би орцны гадна үүдэнд  ын хамар руу баруун гараараа нэг удаа цохисон... мөн тай заамдалцаж байх үедээ баруун гараараа түүний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тухайн үед ын хажууд байсан.

    Хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

     Т.******* гэх залуу намайг орц руу чирч ороод миний куртикний энгэрээс заамдсан байсан. Тэгэхэд ард нь зогсож байсан, Т.******* миний хамар руу шууд цохисон, хамарнаас цус гарахад манай гэх залууг чирээд орцноос гаргасан. намайг цохиж байгааг би хараагүй, миний хамар хугарсан, цээж хөндүүр болсон байсан. Мөн миний нүдний шил хагарсан, нүдний шилний мөнгө 70.000 төгрөг, толгойн томограф зурагны төлбөр 20.000 төгрөг, хамраа тэгшлүүлэхэд 0.000 төгрөг, хот руу явах зардлаа тооцоод нийт 00.000 төгрөгийг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, цаашдаа гаргах гомдол санал байхгүй.  

            Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “.. оны дүгээр сарын -ний шөнө гэрийнхээ гадаа нөхөртэйгээ сууж байтал хажуугаар нэг залуу өнгөрсөн. Тэгээд нөгөө залуу удалгүй хоёулаа гарч ирээд Т.******* гэх залуу нь манай нөхрийг орц руу чирч орсон, араас нь Б. гэх залуу орохоор нь би Б.г татаад орцноос гаргах үед Б. бүдрээд миний дээрээс унасан. Удалгүй цагдаа нар ирсэн. Т.*******ыг дуудсан зүйл байхгүй, манай нөхрийг Т.******* шууд хүрч ирээд цохисон. Манай нөхрийг орц руу чирч оруулаад яг хаана нь хэдэн удаа цохисоныг хараагүй, хананд налуулж байгаад цохиод байгаа харагдсан. ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хуудас/

            Гэрч Б.Даваахүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “... нэг мэдэхэд Т.******* гараад явсан байсан. Тэгээд 0 цагийн үед Т.******* гаднаас орж ирэхдээ гадаа хүмүүстэй маргалдсан талаар юм ярьсан. Т.******* гэрээс түрүүлээд гараад явсан. Б. араас нь гараад явсан. Т.******* нилээн согтолттой байсан, согтолт гайгүй байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хуудас/  

            Сэжигтэн “... Би Т.*******ын найз гэх залуучуудтай юм яриад сууж байхад Т.******* 0 цаг өнгөрч байхад гэрээс гараад явсан байсан. Т.******* гаднаас орж ирээд намайг  хүн зодчихлоо гэж хэлээд гэрээс гараад явахаар нь би араас нь гарсан. Тэгээд 6 дугаар байрны үүдэнд яваад очиход , эмэгтэй хоёр хүн орцны үүдэнд сууж байсан. Т.*******ын араас очиход ын хамарнаас цус гарчихсан байсан. , Т.******* хоёр орцон дотор зууралдаад байсан, би салгах гэтэл ын гэх хүүхэн миний цамцны захнаас зуураад гадаш чирч гаргасан. Би орцны хаалганы босгонд тээглээд гэх хүүхэнтэй цуг газар унасан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 52 дугаар хуудас /

            оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай “ Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол / хх-ийн 76-77 дугаар хуудас /

            Шинжээчийн шэ/ дугаартай дүгнэлт: ын биед хамар ясны шинэ хугарал, баруун болон зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар нуруу хэсэг зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 20 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн А/2/22 тоот журмын 2..-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн дүгээр хуудас/

Ял шийтгэлийн талаар: Т.******* нь оны дүгээр сарын 0-ны өдрийн шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар гэх  /хх-ийн 6 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

                Шүүгдэгч Т.******* нь оны дүгээр сарын -ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн дугаар хороо, 6 дугаар байрны гадна “ намайг дуудлаа” гэж үл их зүйлээр шалтаглаж хохирогч ын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хүч хэрэглэж, биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч Б.Даваахүүгийн мэдүүлэг, мэдүүлэг, шинжээч эмч Ө.Шаарийбуугийн   оны дүгээр сарын 0-ны өдрийн шэ// дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн баримтуудаар шүүгдэгч Т.******* нь оны дүгээр сарын -ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн дугаар хороо, 6 дугаар байрны гадна “ намайг дуудлаа” гэж үл их зүйлээр шалтаглаж хохирогч ын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хүч хэрэглэж, биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.2. дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

            Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч нь танхайн үйлдэлээ хүч хэрэглэж, биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж үйлдсэн болох нь шүүгдэгчийн “ Намайг хажуугаар нь өнгөрөх үед хөөе гэж дуудах шиг болсон. Тэгэхээр нь би дээр очоод чи намайг яагаад дуудаад байгаа юм бэ, гэхэд чамайг дуудахад яадаг юм гэсэн. Тэгээд бид хоёр зууралдаад би орцны гадна үүдэнд  ын хамар руу баруун гараараа нэг удаа цохисон, заамдалцаж байх үедээ баруун гараараа түүний нүүрэн тус газар нэг удаа цохисон” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч   нь эмчилгээний зардалд 00.000 төгрөг хүлээн авсан болох нь хохирогчийн мэдүүлэгээр нотлогдож байна. Мөн хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.  

Иймд Т.*******ыг бусдыг илтэд хүндэтгэн, хүч хэрэглэж, биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.2. дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7. дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон болно.    

Шүүхээс Т.*******т оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.., 55.., 55..9 дэх хэсгүүдэд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56..0 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож, хуульд заасан хорих ын доод хэмжээг баримтлан ыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Т.******* нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих шийтгүүлж байгаа, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал лж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28, 286, 29, 295, 297, 298 дугаар

зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                           

ТОГТООХ НЬ:

  1.  ******* овогт *******ыг догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.2. дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ыг /гурван/ жил /нэг/ сарын хугацаагаар хорих аар  шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.*******ын эдлэх ыг жирийн дэглэмтэй чүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дүгээр зүйлийн 6., 6. дэх хэсгүүдэд заасныг журамлан Т.*******т оногдуулсан /гурван/ жил /нэг/ сарын хорих ыг тэнсэж, жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, Т.*******т хяналт тавихыг хот дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
  5. Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  6. Т.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал лж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Т.*******т урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НАРАНТУЯА