Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0673

 

 

 2023            09             11                                          128/ШШ2023/0673

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Го************** ХХК /РД:54********/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б**********,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Х********** /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар **********/

 

Хариуцагч: ************** сайд,

 

Хариуцагч: ************** яам,

 

Хариуцагч ************** , **************  яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж**********

 

Хариуцагч: ************** 

Хариуцагч  Б**********************  итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Х**********

 

Гуравдагч этгээд: Те**********ХХК

 

Гуравдагч этгээд Те******************ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч************** 

Гуравдагч этгээд: Эй *******ХХК

 

Гуравдагч этгээд Эй *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х**************  нарын хоорондын газар ашиглах эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*********, С.Х*********, гуравдагч этгээд Эй *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*********, гуравдагч этгээд Те******************ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч*********, нарийн бичгийн дарга Т.Т*********  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

**************** захиргаанд холбогдуулан:

 

Го************** ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг хүсэлтийг ************** яамны Т************************* газарт хуульд заасан хугацаанд хүргүүлэх боломжтой байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох,

******************* яаманд холбогдуулан:

 

- ************** захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19** дугаар албан бичгээр **************  яамны Т**************  удирдлагын газар хүргүүлсэн хүсэлтийн дагуу Го************** ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан **************   яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,

 

**************  сайдад холбогдуулан:

 

- **************  сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/6**** дугаартай “Газар ашиглах эрх олгох тухай” тушаалын Те******************ХХК болон  Эй *******ХХК нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Го************** ХХК-д газар ашиглах эрх олгохыг даалгах.

 

2. Нэхэмжлэгч Го************** ХХК-иас анх 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/106 дугаар албан бичгээр ********* дүүргийн 11 дүгээр хороо, ************** газрын Х****************** амны хязгаарлалтын бүсэд 5.7 га газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах хүсэлтийг Б******************** захиргаанд гаргасан байна.

 

3. Үүний дараа 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/108 дугаар албан бичгээр “... тус байршилд үйл ажиллагаа явуулах хүсэлттэй байна. ...уг газрыг ашиглах боломжоор хангаж, давхцалгүйг тодорхойлж өгнө үү” гэж Б**************  захиргаанд дахин ханджээ.

 

4. Улмаар Б**************  захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны 1957 дугаар албан бичгээр **************  яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандан Го************** ХХК-ийн хүсэлт гаргасан солбицол бүхий газар нь **************  сайдын 2021 оны А/*** дүгээр тушаалаар газар ашиглах эрх нь цуцлагдсан хуулийн этгээдийн газартай давхцаж байгаа бөгөөд газар ашиглах эрх цуцлагдсан байршилд тус компани газар ашиглах хүсэлт ирүүлсэн бөгөөд тус байршилд газар ашиглах хүсэлттэй байгаа талаар Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт санал уламжилсан байна.

 

5. Нэхэмжлэгчээс дахин 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/** дугаар албан бичгээр Б**************   захиргаанд “...танай байгууллагын зүгээс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19**** дугаартай албан бичгээр манай компанийн газар ашиглах саналыг ******** яамны тусгай хамгаалалтай бүс нутгийн удирдлагын газарт уламжилсан. Тус албан бичигт дурдагдсан газар зүйн солилцлын цэгт хамаарах талбайд өөр ямар нэртэй компанийн газар ашиглах саналыг Б************** яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт уламжилсан талаарх тайлбарыг гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.

 

6. Үүний дагуу **************  захиргаанаас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 186 дугаар албан бичгээр “...хүсэлтэд дурдагдсан солбицолд хамаарах хэсэгт давхардсан байдлаар 2022 оны 12 дугаар сард 3 иргэн аж ахуй нэгж санал ирүүлсэн бөгөөд хамгаалалтын захиргаанаас газар ашиглах тухай дэмжсэн саналыг **************  яаманд Т**************  газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна" гэх хуулийн дагуу шийдвэрлэсэн байна. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай шийдвэрийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан Төрийн захиргааны төв байгууллага сонголт хийнэ” хуулийн дагуу Б************** яамнаас шийдвэрлэдэг болно” гэх хариуг өгсөн байна.

 

7. Мөн нэхэмжлэгчээс **************  яамны Тусгай **************  **************  газарт 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/***** дүгээр албан бичгээр гаргасан хүсэлтийн хариуд **************  яамнаас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09/***** дүгээр албан бичгээр “**************  захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19*** тоот саналд тусгагдсан төсөл хэрэгжүүлэх 5*******.6 м.кв газрын байршил нь бусад газар ашиглагчийн нэгж талбартай давхцаж байгаа нь газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж байх тул газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна...” гэх хариуг өгсөн байна.

 

8. Маргаан бүхий байршилд:

 

- Те********* ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22/01 дугаар албан бичгээр газар ашиглах хүсэлт гаргасныг Бо*************  хамгаалалтын захиргаанаас Б************** яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1******* дугаар албан бичгээр,

 

-Эй *******ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/15 дугаар албан бичгээр газар ашиглах хүсэлт гаргасныг Бог**********************  захиргаанаас ******************* яамны тусгай х***************** газарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1****** дугаар албан бичгээр тус тус газар ашиглуулах саналыг хүргүүлсэн байна.

9. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Го************** ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй *************** захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуульд  заасан хугацаанд Б************** яамны тусгай хамгаалалтай газар нутгийн удирдлагын газарт хүргүүлэх боломжтой байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, 3. Б************** сайд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/6*** дугаартай “Газар ашиглах эрх олгох тухай” тушаалын Те******************ХХК болон  Эй *******ХХК нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, 4. Б************** газарт  холбогдуулан Б************** захиргааны  2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19** дугаар албан бичгээр уламжилсан санал болоод 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/1*** дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар хүргүүлсэн хүсэлтийн дагуу Го************** ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан Б************** яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож Го************** ХХК-д газар ашиглах эрх олгохыг даалгах гэсэн үндсэн 5 шаардлага гаргаж байгаа. Даалгах тухай шаардлагыг хувьд Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд заасны дагуу Төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэх тул Б************** яам, Б************** сайд зэрэгт тус тус шаардлага гаргаж байгаа. Бодит байдал дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гаргаж газар олгох эрхийг олгож байгаа тул сайдад холбогдуулж байгаа.

 

Өмнөх шүүх хуралдаан дээр хууль зүйн дүгнэлтээ хэлж байсан тул давхцуулахгүй ярья. Го************** ХХК нь 2010 онд байгуулагдаж байсан. 2018 оноос эхэлж аялал жуулчлалын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Хү**************** ам гэж Б************** газрын хязгаарлалтын бүсэд байрлах 5.7 га газрыг ашиглах хүсэлтийг илэрхийлж 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б************** газрын ************** хүсэлт гаргасан. Гэвч хамгаалалтын захиргаа бидний хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гомдол гаргахыг хуульд заасны дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байсан. Хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй учир 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин хүсэлт гаргасан. Үүний дагуу Б************** захиргаа 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1957 дугаартай саналыг Б************** яам руу хүргүүлсэн. Улмаар Го************** ХХК-ийн зүгээс  2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б************** яаманд газар ашиглах хүсэлтээ байгаа талаараа илэрхийлж хүсэлтээ холбогдох баримтын хамт хавсаргаж хүргүүлсэн. Гэтэл бидний хүсэлтэд 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 09/4*** дүгээр албан бичгээр ашиглахыг хүсэж байгаа газар тань бусад газар ашиглагчийн нэг салбартай давхцалтай байна. Иймд хүсэлтийг тань шийдвэрлэх боломжгүй байна гэж татгалзсан хариу өгсөн. Тус татгалзсан үйлдлийг хууль бусаар татгалзсан үйлдэл гэж харж байна. Го************** ХХК-ийн эрх болон хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан. Го************** ХХК-ийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б************** захиргаанд хүсэлтээ гаргаж байсан. Тус газар шийдвэрлэхдээ хуульд заасан хугацаа хэтрүүлсэн. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль дээр иргэдээс гаргаж байгаа өргөдөл гомдлыг Б************** захиргаа шийдвэрлэх нарийвчилсан хугацаа заасан зохицуулалт огт байхгүй. Иймд ерөнхий зохицуулсан хууль болох Иргэдээс төрийн байгууллагад, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Б************** захиргаа нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуульд зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор шийдвэрлэх ёстой байсан. Хэрэв 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор хүсэлтийг шийдвэрлэсэн байсан бол тухайн өдөр бидний зүгээс Б************** яаманд хүсэлт гаргаж газар ашиглах эрх үүсгүүлэх боломжтой нөхцөл байсан. Гуравдагч этгээд  Эй *******ХХК-ийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б************** захиргаанд хүсэлт гаргаж 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б************** яаманд хүсэлт гаргасан бол Те******************ХХК нь Б************** захиргаанд хүсэлтээ гаргасан эсэх нь тодорхойгүй байдаг. Б************** захиргаанаас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт буюу албан ёсны бүртгэлгүйгээр дэмжих тухай санал гаргасныг үндэслэж Б************** яаманд хүсэлтээ гаргаж тухайн компанийн газар ашиглах эрх үүссэн. Хэрвээ манай компанийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэж яам руу хүргүүлсэн тохиолдолд гуравдагч этгээдүүдэд Б************** захиргаа гэдэг газар хүсэлт гаргахаас өмнө манайд газар ашиглах эрх үүсэх боломж нээлттэй байсан гэж харж байна. Хугацааны хувьд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүсэлт гаргасан боловч Б************** захиргаа гэх байгууллагын дансны бүртгэлээр 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэж бүртгэгдсэн байгаа. Энэ хугацаанаас хойш саяны дурдсан хугацааг хараад үзэх юм бол гуравдагч этгээд Эй ******* ХХК-ийн Бо************** байгууллагад хүсэлт гаргахаас өмнө буюу 5 хоногийн өмнө асуудлыг шийдэх бүрэн боломжтой байсан. Иймд хуулийн хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй тул хууль бус болохыг тогтоолгох үүднээс Б************** байгууллагад холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б************** сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/6**** дүгээр тушаалаар одоогийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон. Бидний хувьд газар ашиглах эрхийг олгох ёсгүй байсан гэж харж байгаа. Яагаад гэвэл тухайн компанийн газар ашиглах хүсэлт түүндээ хавсаргасан баримтууд нь Тусгай хамгаалалтай  газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг зөрчсөн. Хуульд заасан шаардлага хангаагүй холбогдох баримтуудын бүрдэл дутуу байсан. Сайд эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах эрхтэй хэдий ч тухай тушаал хуульд нийцэх буюу хуульд үндэслэл ёстой нь зэрэгцээ бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт хөндөж болохгүй гэж үндсэн үүрэг, зарчмын хүрээнд шийдэх ёстой. Иймд сайдын тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох ёстой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Го************** ХХК 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамд газар ашиглах тухай хүсэлтээ гаргасан. Тухайн хүсэлтэд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хариу өгөхдөө танай гаргасан хүсэлт бусад этгээдийн ашиглаж байгаа газартай давхцалтай байна гэдэг агуулгаар татгалзсан хариу өгдөг. Хугацааны хувьд хараад үзвэл манайх манайх 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр газар ашиглах хүсэлтээ гаргаж байхад Б************** сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаал гараагүй байсан. Өөрөөр хэлбэл тухайн бидний ашиглахыг хүссэн газар хэн нэгэн этгээдийн эзэмшил, ашиглалтад огт байгаагүй. Гэтэл бид нарт хариу өгөхдөө аль хэдийн өөр этгээдийн ашиглаж байгаа газартай давхцалтай байна гэдэг агуулгаар татгалзсан хариу өгч байгаа нь хууль бус юм. Ийм хариу өгснөөр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн газар ашиглах хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй бөгөөд Го************** ХХК-ийн гаргасан хүсэлтэд татгалзсан хариу өгөх үндэслэл бүрдээгүй. Хуульд заасан бүхий л шаардлагыг хангасан байсан учир энэхүү газар ашиглах эрх олгохыг даалгаж өгөөч гэсэн шаардлага гаргасан. Иймд манай талаас гаргасан 5 шаардлагаа бүрэн хангах үндэслэлтэй тул тус шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

 

10. Хариуцагч Б************** яам, Б************** сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч талаас гаргасан 5 шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б************** захиргаанд гаргасан шаардлагатай холбоотой тайлбар хэлэхэд нэхэмжлэгч Го**************  ХХК-ийн зүгээс 10 сард хүсэлт гаргасан гэж хэлж байгаа. Тухайн хүсэлтийг хуульд заасны дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой үүрэг Б************** захиргаад байгаа. Гэвч тухайн хугацаанд шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэгч нь төрийн захиргааны дээд байгууллага юм уу, шүүхэд хандаж эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг үүсгэж шийдвэрлүүлэх боломж байгаа талаар хариуцагч нар хурал дээр хэлж байна. Нэхэмжлэгч эс үйлдэхүйг шийдвэрлэхгүй байгаа талаар захиргааны байгууллага болон шүүхэд хандаагүй байж байгаад дахин хүсэлт гаргасан байсан. Шинээр гаргасан хүсэлтийг захиргааны байгууллага хуульд зааснаар хүчингүй болгож шийдвэрлэж хариу өгсөн. Тухайн хариуг нэхэмжлэгч хүлээн авч, хариутай холбоотой Б************** яамд хүсэлт гаргаж байна. Хариуцагчаар оролцож байгаа Б**************захиргаа өөрсдөө эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрч гомдол гаргахгүйгээр дахин хүсэлт гаргуулж шийдвэрлүүлж авсан. Албан бичгээр дараагийн захиргааны байгууллагад хандаж байгаа нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул энэ талаар хууль бус гэж үзэхгүй байна. Эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага дээр хэлэхэд тус шаардлага нь Б************** сайдад холбогдуулан гаргаж байна гэж ойлгож байна. Маргаан бүхий захиргааны акт буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/6*** дүгээр тушаалын холбогдох 2 хэсгийг хүчингүй болгуулах гэж байна. Нөхцөл байдлыг бодитоор тайлбар хэлэх хэрэгтэй байх гэж үзэж байна. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нь тухайн оны сүүлийн ажлын өдөр байсан. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт орсон. Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр нөхцөл байдалтай байсан. Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гэж байгаа этгээдүүд өөрсдөө солбицол, байршлаа олж тогтоож захиргаанд хүсэлтээ бичиж, бүрдлийн шаардлага хангасан тохиолдолд тухайн байршил дээр давхцал байхгүй байгаа талаар санал уламжлах ёстой. Хүсэлттэйгээ хамт холбогдох материалыг шаардлага хангуулж яаманд өгснөөр тус материал, хүсэлттэй холбоотой газар ашиглах эрхийг Б************** сайд шийдвэрлэдэг. Он солигдож хуульд өөрчлөлт орсноор ямар нөхцөл бадал үүсэх байсан бэ гэхээр Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гэрээ нь тусгай зөвшөөрлийн жагсаалтад орж байгаа. Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1.18-д тусгай хамгаалалттай газар газар ашиглах тусгай зөвшөөрлийг олгосон. Монгол улсад Зөвшөөрлийн тухай хуульд заасан зөвшөөрлийг эрхэлж болно. Түүнээс бусад зөвшөөрлийг тооцохгүй гэсэн үндэслэлээр хэрэгжиж эхэлсэн. Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1.18-д заасан нь зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилж өгсөн. Энэ удаа газар ашиглагч нарын гаргаж байгаа хүсэлтээр газар ашиглах эрх олгох боломжгүй гэдгийг төрийн захиргааны байгууллага мэдэж байсан. Захиргааны зүгээс хүсэлт гаргагчийн саналыг боломжоороо уламжлах болно. Яам ирүүлсэн санал, холбогдох материалыг үндэслэлтэй тохиолдолд боломжоороо газар ашиглах зөвшөөрлийг ольё гэх үүднээс өөрийн гаргаж болох бүх бололцоогоор ажилласан. Гуравдагч этгээдээр оролцож байгаа Эй *******ХХК Б************** яамд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүсэлтээ гаргасан. Санал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн санал байгаа. Те******************ХХК 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүсэлтээ гаргаж байсан. Бичгийг хүлээн авч тушаал боловсруулах эрхтэй мэргэжилтэн ирүүлсэн санал, төсөл, материалтай танилцаж гуравдагч этгээдүүдээс ирүүлсэн солбицол давхцаж байна уу гэдгийг хянаж шалгадаг. Энэ ажиллагааг хийхэд процесс ажиллагаа маш их ордог. Маш их ажлыг хянаж шалгаж байгаа талаар нэхэмжлэгч болон талууд ойлгох хэрэгтэй. Тус 2 компанийн хүсэлт 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдэж 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарах тушаалын төсөлд орсон. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарч байгаа тушаалын төсөл 27, 28-ны өдрүүдэд боловсруулагдаж явж байгаа. Хэд хэдэн дамжлагаар явж гарын үсэг зуруулснаар тушаал гарч байгаа. Гэтэл нэхэмжлэгч Го**************  ХХК 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр саналаа гаргаж, бүртгүүлсэн. Төслийг  боловсруулж байгаа н.Б************** гэх мэргэжилтэнд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагт очсон баримтаар харагдаж байгаа. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарч байгаа тушаалууд 2, 3 хоногийн өмнө хянагдаж, шалгагдаад гарч байгаа. Тус хүсэлтийг хянах боломжит хугацаа бидний зүгээс байдаггүй. Нэхэмжлэгч талаас маргаж байгаа нэг хүсэлт тусгай хамгаалалтай газарт өөрчлөлт ороогүй байгаа. Өмнөх оны Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үндэслэлээр маргаж байгаа. Тус хуульд тухайн газрыг 2 буюу түүнээс дээш этгээд хүсэлт гаргавал байгаль орчинд нөлөөлөх, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний зардал зэргийг хянаж гаргадаг. Тушаалын төсөл боловсруулагдаад хяналт шалгалт хийгдээд явж байхад  2 гуравдагч этгээдийн хүсэлт хоорондоо давхцал байхгүй байсан. 2022  оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагт орж ирж байгаа материалыг шууд олж хараад явах боломж байхгүй. Нэхэмжлэгч Го************** ХХК-ийн хүсэлт гуравдагч этгээдүүдийн газартай давхцалтай байсныг тогтоох нөхцөл байгаагүй. Он дуусаж шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Оны дараагаас үлдсэн материал дээр бүгд сууж ажилласан. Нэгэнт тухайн байршил дээр Те******************ХХК болон Эй *******ХХК нар газар олгох тусгай зөвшөөрлөө сайдын тушаалаар авсан байсан тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар тухайн байршилд газар ашиглаж байгаа тул бусдын ашиглаж байгаа газартай давхцалгүй байх ёстой. Газар эзэмших эрх олгох хуулийн зохицуулалт байгаа тул тухайн газрыг эзэмшүүлэх, олгох боломжгүй талаар хариуг 30 хоногийн дотор буюу 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлж шийдвэрлэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг тушаалыг хүчингүй болгуулах боломж байхгүй. Иймд гуравдагч этгээдүүдийн газар ашиглах тушаалыг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй байна. Мөн нэхэмжлэгч талаас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1957 дугаартай саналыг татгалзсан нь хууль бус гэж маргаж байгаа. Тус саналыг татгалзсан үндэслэл хууль бус биш байна. Нэгэнт газар ашиглах хүсэлт өгсөн газар дээр давхцал үүсэж байгаа тул манай талаас ийм хариу өгөхөөс өөр арга байхгүй. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлттэй оны дараа танилцсан. Мөн газар ашиглах болон даалгах шаардлага гаргасан байна. Бидний зүгээс хуулийг буцаан хэрэглэх боломжгүй. Яагаад гэвэл тусгай хамгаалалтай газрыг зөвхөн сонгон шалгаруулалтын хүрээнд олгох боломжтой. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах юм бол биелэгдэх боломжгүй. Сонгон шалгаруулалтыг тусгай хамгаалалтай газар нутгийн ерөнхий төлөвлөгөө баталсны дараа жил, жилийн төлөвлөгөө баталж, тухайн жил аль байршилд ямар зориулалтаар газар олгох вэ гэдгийг нийтэд мэдээлэл гаргасны үндсэн дээр аж ахуй нэг хүсэлтээ бичиж орж ирснээр сонгон шалгаруулалт зарлах нөхцөл боломж үүсдэг. Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага хангагдах ямар ч боломжгүй. Эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн этгээд гэж хариуцагчийн зүгээс үзэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ч биелэгдэх боломжгүй байгааг шүүх харж үзээсэй гэж хүсэж байна. Мөн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох гэсэн байна. Өөрсдөө 2022 оны 10 сард гаргасан хүсэлтээ дэмжихгүй шинээр гаргасан. Тус хүсэлтээ шийдвэрлүүлэх талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамд гомдол саналаа гараад яах боломж байсан. Одоо ингэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

11. Хариуцагч Б************** захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч тал хугацаандаа шийдвэрлээгүй гэж манай талд гомдож байгаа. Өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар өргөдөл гомдол гаргагч, өргөдөл гомдлын талаарх шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага албан тушаалтан, дээд захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэсний дагуу тухайн гомдлоо Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт гаргах боломжтой байсан. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан хүсэлт дээрээ шинээр газар ашиглах хүсэлт гаргасан юм шиг байдлаар өгсөн байсан. Түүний дагуу хууль заасан хугацаанд хариу өгсөн байгаа...” гэжээ.

 

12. Гуравдагч этгээд Эй *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х**************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн гаргасан 5 шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хангагдах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас эс үйлдэхүй байна гэж ярьж байгаа. Хүсэлтээ хуулийн хүрээнд шийдвэрлээгүй үйлдэл, эс үйлдэхүйг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Удаа дараа хүсэлтээ гаргаж байсан. Хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа тухайн үед гомдол гаргаж байгаагүй. Миний зүгээс нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байхад хэлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Хэрвээ 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэж байгаа бол анх нэхэмжлэл гаргахдаа хүсэлт шийдвэрлээгүйтэйгээ холбоотой нэхэмжлэл гаргах ёстой байсан. Тус нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй явж байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн сүүлд гаргасан хүсэлтийг захиргааны байгууллагаас шийдвэрлэсэн байгаа. Шийдвэрлээд гаргасан албан бичиг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09/4***** дугаартай албан бичигт хариу өгсөн. Энэ хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдэл, эс үйлдэхүй байхгүй байна. Хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн учир тус нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т нэхэмжлэгчид эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэх нөхцөл байдал байхгүй гэсэн шаардлага байгаа. Гэтэл одоо яг эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчид эрх хууль ёсны ашиг сонирхол үүсэх вэ гэж үзэхээр Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар тусгай хамгаалалтай газрын зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар сонгон гэж өөрчлөгдсөн нөхцөл байдал байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасан нөхцөл байдал хангагдах боломжгүй байна. Эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд нөлөө үүсэхгүй нөхцөл байдал байна. Дараагийн шаардлагын хувьд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаартай албан бичгээр уламжилсан Го************** ХХК-ийн шаардлага гэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс өөрсдийн хүчин төгөлдөр гэж үзэж байгаа хүсэлтээ 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/189 тоот хүсэлт байна гэдэг нөхцөл байдал хэлээд байгаа. Тус албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай бүс нутгийн удирдлагын газарт ирүүлсэн хүсэлтийн дагуу Го************** ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан яамны өргөдлийг хууль бус болохыг тогтоолгож, тус компанид газар эзэмших эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн бичиг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн санал зэргийн дагуу яамнаас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дүгээр тушаал нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлтээр шийдвэрлэж, тушаалын төсөлд оруулах боломжгүй байсан талаар тодорхой тайлбар хэлсэн. Тус саналын дагуу газар ашиглах эрх болгохоос татгалзсан үед хууль бус зүйл байгаагүй. Тухайн үеийн ажлын нөхцөл байдал, боломж нөхцөлөөс шалтгаалж 2022 онд багтаан шийдвэрлэх боломж байгаагүй. Энэ нөхцөл байдлаас тус нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байна. Газар ашиглах эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага мөн гаргасан байгаа. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт ороод газар ашиглах эрх олгох ямар нэгэн байдлаар өргөдөл аваад саналыг шийдвэрлэдэг нөхцөл байдал байхгүй. Даалгаж шийдвэрлэсэн ч шууд олгох боломжгүй нөхцөл байдалтай байна. Энэ үндэслэлээр тус нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй үзэж байна. Мөн Б************** сайдад холбогдуулж 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаартай тушаалын  Эй *******ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа. Эй *******ХХК 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б************** захиргаанд хүсэлтээ холбогдох баримтын хамт өгсөн. Нэхэмжлэгч талаас баримтуудыг хууль нийцсэн, нийцээгүй гэж тайлбар хэлээд байгаа. Гэвч баримтын бүрдэл дутуу юм уу, буруу байна гэдэг зүйлийг хариуцагчийн зүгээс тайлбарлаагүй. Эй *******ХХК-ийн зүгээс хуульд заасан журмын дагуу баримт материалаа бүрдүүлээд өгсөн. Үүний дагуу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1895 албан бичгээр Б************** захиргаанаас Б************** яамд санал хүргүүлсэн. Тус газар дээр өмнө нь өөр компанид газар ашиглуулах эрх олгосон байж байгаад, одоо цуцалсан байна. Тус албан бичгийг шийдвэрлэж өгнө үү гэдэг утгаар санал явсан. Эй *******ХХК-ийн зүгээс Б************** яамд хүсэлт гаргаж саналын дагуу газар ашиглах олгож өгөх талаар хүсэлтээ явуулсан. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр маргаан бүхий тушаалын дагуу газар ашиглах эрх олгосон. Тус харилцаа Газрын тухай хууль, Тусгай хамгаалалтай газрын тухай хуулийг зөрчиж гараагүй. Хууль зөрчиж гараагүй, хуулийн дагуу газар ашиглах эрхтэй болсон байгаа. Хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүсэлт гаргасан компанийн нэхэмжлэлийн дагуу хүчингүй болгож газар ашиглах эрхийг цуцлах нөхцөл байдал байхгүй. Иймд Б************** сайдад холбогдуулж гаргасан Эй *******ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд тус тус үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

13. Гуравдагч этгээд Те******************ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Те******************ХХК-ийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Б************** захиргаа хүсэлтийг хянан шийдвэрлээгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Энэ шаардлага Б************** яам, гуравдагч этгээд Эй *******ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай адил хүсэлтийг хянан шийдвэрлээгүйтэй холбоотой тухайн үед нь гомдлоо гаргаад явах боломжтой байсан. Анх өгсөн хүсэлттэйгээ холбоотой гомдол гаргаагүй, дахин шинээр хүсэлт өгчхөөд тус шинэ хүсэлттэй холбоотой гомдол гаргаж  байгаа нь үндэслэлгүй байна. Б************** яаманд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлагын хувьд хэлэхэд тус хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн. Албан бичгийг бүгдийг нь хүлээн авч Тусгай хамгаалалтай газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасны дагуу шийдвэрлэсэн гэх тайлбарыг Б************** яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Энэ нь үндэслэлтэй шийдвэрлэгдсэн гэж тайлбарласан учир Б************** яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Те******************ХХК-ийн газар ашиглах хүсэлт гаргасантай холбогдуулан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хэлсэн тул дахин энэ талаар дурдах шаардлага байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Холбогдох ажиллагаа хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно: аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх”, 6 дахь хэсэгт “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

 

2. Нэхэмжлэгч Го************** ХХК-ийн тухайд:

 

2.1. Нэхэмжлэгч Го************** ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/106 дугаар албан бичгээр ************** дүүргийн 1*** дүгээр хороо, Б************** газрын Х****************** амны хязгаарлалтын бүсэд 5.7 га газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах хүсэлтийг Б************** захиргаанд гаргасныг тус захиргааны газар зохион байгуулалт, газрын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Т.Т************** цохогдсон бөгөөд “...Маш их ачаалалтай ажилладаг. Тухайн үед манай байгууллага нүүхэд албан бичгүүд дээш, доош орох мөн манай нөгөө мэргэжилтэнд адилхан хүсэлт ирсэн байсан...” гэх үндэслэлээр хуулийн хугацаанд шийдвэрлэж чадаагүй гэж гэрчийн мэдүүлэгтээ тайлбарласан.

 

2.2. Үүний дараа нэхэмжлэгчээс Б************** захиргаанд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1*** дугаар албан бичгээр “... тус байршилд үйл ажиллагаа явуулах хүсэлттэй байна. ...уг газрыг ашиглах боломжоор хангаж, давхцалгүйг тодорхойлж өгнө үү” гэж дахин хандсаныг тус захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны 19***  дугаар албан бичгээр Б ************** газарт уламжлахдаа “Го************** ХХК-ийн хүсэлт гаргасан солбицол бүхий газар нь Б************** сайдын 2021 оны А/*** дүгээр тушаалаар газар ашиглах эрх нь цуцлагдсан хуулийн этгээдийн газартай давхцаж байгаа... газар ашиглах эрх цуцлагдсан байршилд тус компани газар ашиглах хүсэлт ирүүлсэн...” талаар дурдсан байна.

 

2.3. Нэхэмжлэгчээс дахин 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/02 дугаар албан бичгээр Б************** захиргаанд “...танай байгууллагын зүгээс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаартай албан бичгээр манай компанийн газар ашиглах саналыг Б************** яамны тусгай хамгаалалтай бүс нутгийн удирдлагын газарт уламжилсан байна” гэх хариу өгчээ.

 

3. Те********* ХХК-ийн тухайд:

 

3.1. Маргаан бүхий байршилд Тер*********   ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22/01 дугаар албан бичгээр газар ашиглах хүсэлт гаргасныг Б************** захиргаанаас Б************** яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1**** дугаар албан бичгээр газар ашиглах саналыг хүргүүлсэн байна.

 

3.2. Уг саналыг үндэслэн Б************** сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/6*** дугаар тушаалаар Те******************ХХК-д Улаанбаатар хот, Б************** дүүрэгт орших Б************** газрын Х****************** аманд 40041 м.кв  газрыг 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгожээ.

 

4. Эй *******ХХК-ийн тухайд:

 

4.1. Эй *******ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын сарын 15-ны өдрийн 12/15 дугаар албан бичгээр маргаан бүхий байршилд 38956 м.кв газар ашиглах хүсэлт гаргасныг Б************** захиргаанаас Б************** яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1*** дугаар албан бичгээр маргаан бүхий байршилд гаргасан саналыг хүргүүлсэн.

4.2. Уг саналыг үндэслэн Б************** сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/**** дугаар тушаалаар Улаанбаатар хот, ************** дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Х****************** аманд 38956 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгожээ.

 

5. Хэрэгт авагдсан баримтууд болон шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгээр бэхжүүлэн авсан нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн хүсэлт гаргахдаа хавсаргасан материалуудаас үзвэл гуравдагч этгээд Те******************ХХК-ийн хүсэлтэд хавсаргасан аялал жуулчлалын төсөл нь шаардлага хангахааргүй байна. Учир нь Т************** ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22/01 дугаар албан бичгээр гаргасан газар ашиглах хүсэлтдээ кадастрын  зураг, төслийн танилцуулга зэрэг баримтуудыг хавсаргасан гэх бөгөөд яг аль солбицолд газар ашиглах хүсэлт гаргаж байгаа нь тодорхойгүй, кадастрын  зураг авагдаагүй.

 

5.1. Мөн Б************** захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 224 дугаар албан бичгээр Те******************ХХК-д хүргүүлсэн хариу хүргүүлэх тухай албан бичгээр “Танаас ирүүлсэн Б************** газрын Ч************** амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах хүсэлт ирүүлснийг судалж үзлээ. Хүсэлт гаргасан газрын байршлыг Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн газрын кадастрын  мэдээллийн санд шалгаж үзэхэд тус байршилд Б************** яаманд газар ашиглуулах тухай санал уламжилсан байх тул танай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” хариуг өгсөн байдаг.

            5.2. Энэ Те****************** ХХК-иас газар ашиглах хүсэлт гаргахдаа ямар солбицолд ямар хэмжээтэй газар ашиглах хүсэлт гаргаж байгаа нь тодорхойгүй, кадастрын зураг ирүүлээгүй, мөн маргаан бүхий байршлаас өөр байршил буюу Б************** газрын Ч************** н амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах хүсэлт гаргасан гэх үндэслэлээр шаардлага хангасан хүсэлт гаргасан гэж үзэхээргүй байна.

 6. Мөн нэхэмжлэгчээс “...манайх 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр газар ашиглах хүсэлтээ гаргаж байхад Б************** 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаал гараагүй байсан. Өөрөөр хэлбэл тухайн бидний ашиглахыг хүссэн газар хэн нэгэн этгээдийн эзэмшил, ашиглалтад огт байгаагүй...” гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд хариуцагч Б************** сайд нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид газар ашиглах эрх олгосон атлаа нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлт, түүнийг уламжилсан саналыг шийдвэрлэлгүй гуравдагч этгээдүүдэд ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцэхгүй.

7. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2022 оны 10, 11 дүгээр саруудад Б************** захиргаанд хандан газар ашиглах хүсэлтийг гаргасан байхад тус хүсэлтүүдэд хариу өгч шийдвэрлээгүйн улмаас энэхүү маргаан үүссэн байх бөгөөд хариуцагч Б************** захиргаа нь дээр дурдсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх”, 6 дахь хэсэгт “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

 

8. Иймд нэхэмжлэгчээс Б************** захиргаанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Го**************” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй Б************** захиргаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуульд  заасан хугацаанд Б************** яамны Т************** газар хүргүүлэх боломжтой байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоож шийдвэрлэлээ.

 

9. Шүүхээс нэгэнт Б************** захиргаанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Б************** яаманд холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б************** захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар албан бичгээр уламжилсан санал болон 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/189 дугаар албан бичгээр Б************** яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар хүргүүлсэн хүсэлтийн дагуу Го************** ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан Б************** яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

10. Учир нь энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д дурдсанчлан нэхэмжлэгч нь газар ашиглахаар хүсэлт гаргасны дагуу Б************** захиргаанаас хариуцагч Б************** яаманд санал ирэх үед маргаан бүхий Б************** сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/6**** дугаар “Газар ашиглах эрх олгох тухай” тушаал гараагүй байсан болох нь шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгээр тогтоогдож байна.

 

11. Нэгэнт маргаан бүхий акт болох Б************** сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/6***  дугаартай “Газар ашиглах эрх олгох тухай” тушаал нь хариуцагч Б************** захиргааны зүгээс нэхэмжлэгчийн газар ашиглах талаар гаргасан хүсэлтийг нягталсны үндсэн дээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алинд ямар хэмжээгээр ашиглуулах талаар шийдвэрлээгүй болох нь гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн хүсэлт  гаргасан  газар нь Б************** сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/6*** дүгээр тушаалаар гуравдагч этгээд Эй *******ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн газартай бүхэлдээ, Те******************ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн газартай хэсэгчлэн давхцалтай байна.

13. Гэтэл хариуцагч Б************** яам болон сайдын зүгээс газар ашиглахаар ирүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан саналыг нягтлан шалгалгүйгээр газар ашиглах эрхийг олгосон нь буруу бөгөөд “...Зөвшөөрлийн тухай хууль батлагдахаас өмнө амжиж шийдвэрлэх шаардлагатай, ачаалал их байсан...” гэх хариуцагчийн тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй юм.

14. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж заасан бөгөөд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй байхаар байна.

15. Дээр дурдсан нөхцөлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчээс Б************** сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Б************** сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/6**** дугаартай “Газар ашиглах эрх олгох тухай” тушаалын  Эй *******ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь, Те******************ХХК-ийн газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

16. Го************** ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй Б************** захиргааны эс үйлдэхүйг шүүхээс хууль бус болохыг тогтоож, Б************** сайдын 2022 оны А/6****  дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Го************** ХХК-д хүсэлт гаргасан газарт ашиглах эрх олгохыг даалгах нь зүйтэй байна.

 

17. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараахь үйл ажиллагаа явуулж болно: аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан шаардлагыг хангасан материалын хамт газар ашиглах хүсэлтээ хамгийн эхэнд гаргасан атал түүний хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр гуравдагч этгээдүүдэд газар ашиглуулах санал гарган, шийдвэрлэсэн хариуцагч нарын үйлдэл нь хууль бус байх тул Б************** захиргааны “Го************** ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг Б************** яамны ************** газарт хуульд заасан хугацаанд хүргүүлэх боломжтой байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, Б************** захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1**** дугаар албан бичгээр уламжилсан санал болон 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/1**** дугаар албан бичгээр Б************** яамны Т************** газар хүргүүлсэн хүсэлтийн дагуу Го************** ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан Б************** яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаартай “Газар ашиглах эрх олгох тухай” тушаалын  Эй *******ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь, Те******************ХХК-ийн газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

18. Харин Б************** сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаартай “Газар ашиглах эрх олгох тухай” тушаалын  Те******************ХХК-ийн газартай давхцалгүй хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.5, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Го**************” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Б************** яам, Б************** захиргаанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Б************** захиргааны “Го************** ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг Б************** яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хуульд заасан хугацаанд хүргүүлэх боломжтой байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, Б************** захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1**** дугаар албан бичгээр уламжилсан санал болон 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/1*** дугаар албан бичгээр Б************** яамны ************** газар хүргүүлсэн хүсэлтийн дагуу Го************** ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан Б************** яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Б************** сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаартай “Газар ашиглах эрх олгох тухай” тушаалын  Эй *******ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь, Те******************ХХК-ийн газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “...б************** сайд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаартай “Газар ашиглах эрх олгох тухай” тушаалын Те******************ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчтэй давхцаагүй хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч   гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ОДМАА