| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00363/И |
| Дугаар | 103/ШШ2024/00340 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2024/00340
| 202******* оны 05 сарын 2 өдөр | Дугаар *******3/ШШ202*******/003*******0 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг ******* дугаар хороо, ******* тауэр ******* давхар *******12 тоотод оршин суух, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2**************,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч О. холбогдогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2**************,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: "******* ******* ББСБ" ХХК нь О.тай 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр CUST 2022-113************** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1.2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр *******0,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай . хувийн хүүтэй 2656*******20 тоот зээлийг Хаан банк дахь 5*******50*******51************** тоот дансанд дээрх зээлийг шилжүүлэн авсан. Хариуцагч О. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 202******* оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 2656*******20 тоот зээл 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн *******0,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 660 хоног /зээлийн гэрээний 60 + хугацаа хэтэрсэн **************0 + 2 удаагийн сунгалтаар 120 хоног/-ийн хүү 21*******,*******00 төгрөг шимтгэл 0 төгрөг үүнээс хүүнд төлсөн 3,600 төгрөгийг хасаж нийт хүү 1**************,200 төгрөг байна. Иймд О.аас 2**************,200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Миний бие "******* ******* ББСБ" ХХК-иас 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зээл авсан нь үнэн. Тодорхой шалтгааны улмаас төлж барагдуулаагүй. Иймд нэхэмжилсэн 2**************,200 төгрөгийг төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, ************** дүгээр зүйлийн **************.1, **************.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2**************,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,6 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож *******,************** төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас *******,************** төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА