Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/­­­­167        

 

 

 

 

 

   

    2025               12              16                                                  2025/ШЦТ/­­­­167                                              

                                

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******** аймгийн ******** сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Б*********даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н********,

Улсын яллагч: ******** аймгийн ******** сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Н********** /томилолтоор/,

Хохирогч А.Б******* /цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч: Г.М***********,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б*******ны М*******д холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **********

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Шүүгдэгч Б.М нь ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт байхдаа 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хохирогч А.Б********ыг ******** ХХК-д үндсэн ажилтнаар ажилд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны ******* тоот харилцах дансаар 350.000 төгрөгийг анкетын мөнгө гэж авч улмаар 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүний нөөцөл өгөх мөнгө гэж 10.000.000 төгрөгийг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус өөрийн хаан банкны ******** тоот дансаар шилжүүлэн авч хохирогч А.Б******т 13.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь мэдүүлэхдээ:

Миний бие 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд А.Б-аас өөрийн дансаар 13,350,000 төгрөг шилжүүлэн авсан. Би нийт 2 удаа СиВи бичиж өгсөн. Би 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хагалгаанд орсон бөгөөд хагалгаанд орохоосоо өмнө хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж авсан байсан. А.Б.-аас авсан мөнгөөрөө эхний ээлжинд нөгөө хүний өрийг дараад, тэгээд бие эрүүл мэнд гайгүй болохоор буцаад ажилдаа ороод А.Б.-ын мөнгийг өгчихье, аз нь таараад ажлын ярилцлагад тэнцчихвэл мөнгө төгрөг өгөх шаардлагагүй болчих юм байна гэж бодсон. Өөрийн буруу бодлоос болж урт хугацааны турш энэ хүнийг санхүүгийн хүнд байдал оруулж, залилж мэхэлсэн муухай зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Миний бие 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд 3,050,000 төгрөг шилжүүлсэн. Би нэг сарын хугацаанд тээвэрт явж чадаагүй. Энэ хүний хохирлыг барагдуулах чин хүсэлтэй байгаа. Би өөрөө ч бас энэ хүний хохирлыг барагдуулж сэтгэлийн тайвшрал авах бодолтой байна. Намайг уучлаарай гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б гаргасан тайлбартаа:

Б.М надад 3,050,000 төгрөг төлсөн нь үнэн. Өчнөөн хугацаа өнгөрчхөөд байхад төлөөгүй мөртлөө гэнэт ухаан орж байгаа юм шиг төлнө гээд байгаад итгэхгүй байна. Сэтгэл санааны хохирол 2-р зэрэглэлээр тогтоогдсоныг гаргуулмаар байна.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Г.М гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж миний үйлчлүүлэгч А.Б.-ыг залилсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь шударга ёсны зарчимд нийцнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгчид 1,350,000 төгрөгийн бодит хохирол учирсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар үлэмж хэмжээний хохирол учирсан гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн зүгээс 3,500,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Иймд үлдэгдэл 10,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгуулах нь зүйтэй. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 2-р зэрэглэлээр тогтоосон байна. Хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу 2-р зэрэглэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нөхөн төлбөрийн хэмжээг шүүх тогтоох эрх хэмжээ олгогдсон. Тухайн гэмт хэрэг гарах үед буюу 2024 оны 08 дугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлэн нөхөн төлбөр гаргуулж миний үйлчлүүлэгчид олгуулж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд хохирол төлбөрийг бүрэн дүүрэн барагдуулахаа илэрхийлж байгаа боловч хэргийн хүрээнд ажил хөдөлмөр эрхэлдэг, орлого олдог байдлыг нотолсон баримт авагдаагүй байна гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Наранхүү гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

******** аймгийн ******** сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Н***** би, Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн Б.М-д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт байхдаа 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хохирогч А.Б.-ыг *********** ХХК-нд үндсэн ажилтнаар ажилд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны ****** тоот харилцах дансаар 350,000 төгрөгийг анкетын мөнгө гэж авч улмаар 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүний нөөцөд өгөх мөнгө гэж 10,000,000 төгрөгийг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны ********** тоот дансаар шилжүүлэн авч хохирогч ********** 13,350,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт сэргээн тогтоогддог. Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг бүрэн тогтоож чадсан баримтууд гэж үнэллээ. Хэрэгт цугларсан хохирогч А.Б.-аас Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, түүнд хавсарган ирүүлсэн  чатны гэрэл зургууд, хохирогч А.Б.-ын мэдүүлэг, гэрч А.Б***********ийн мэдүүлэг, Хаан банкны 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай албан бичиг *********, *********** тоот дансны эзэмшигч нь Батсайхан Мөнхбат гэх албан бичиг, уг харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, яллагдагч Б.М*ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь ****** ХХК-нд үндсэн ажилтнаар ажилд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны өөрийн эзэмшлийн ****** тоот харилцах дансаар нийт 13,350,000 төгрөгийг хохирогч А.Б.-аас шилжүүлэн авч, уг мөнгөөр зээлүүдээ төлөх, цахим мөрийтэй тоглоом тоглох байдлаар захиран зарцуулж дуусгасан. Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг ба шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь дээрх шинжийг бүрэн хангасан байна. Иймд шүүгдэгч Б.М нь ажилд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад 13,350,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан бөгөөд хохирогч А.Б-т 13,350,000 төгрөгийг хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Б.М нь хохирогчид 3,050,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд үлдэгдэл 10,300,000 төгрөгийн шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл 2-р зэрэглэлээр тогтоогдсон бөгөөд 5-12.99 дахин нэмэгдүүлж тооцон нөхөн төлбөр гаргуулах зохицуулалттай бөгөөд хэрхэн тооцох нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7 дахь тал/,

- Хохирогч А.Б.-аас Цагдаагийн газарт гаргасан гомдол, түүнд хавсарган ирүүлсэн Хаан банкны данс дахь зарлагын хуулга, Фейсбүүк мессенжерээр харилцсан чатны гэрэл зургууд /хавтаст хэргийн 8-16 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Б.-ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Б---------гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.У---------ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

-Шүүгдэгч Б.М-ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас    /хавтаст хэргийн 51, 52, 53, 54, 55,56, 57 дахь тал/, 

-Хаан банкны 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б-25/548 дугаартай албан бичиг ******, 5598094876 тоот дансны эзэмшигч нь Батсайхан Мөнхбат гэх албан бичиг, уг харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 94-101 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЕГ0825/4027 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 148-149 дэх тал/                                       зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Б.М нь ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт байхдаа 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хохирогч А.Б.-ыг ********* ХХК-д үндсэн ажилтнаар ажилд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны ****** тоот харилцах дансаар 350.000 төгрөгийг анкетын мөнгө гэж авч улмаар 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүний нөөцөл өгөх мөнгө гэж 10.000.000 төгрөгийг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус өөрийн хаан банкны ****** тоот дансаар шилжүүлэн авч хохирогч А.Б-т 13.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Хохирогч А.Б.-аас Цагдаагийн газарт гаргасан гомдол, түүнд хавсарган ирүүлсэн Хаан банкны дансан дахь зарлагын хуулга, Фейсбүүк мессенжирээр харилцсан чатны гэрэл зургууд /хавтаст хэргийн 8-16 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Б.-ын өгсөн "... Б. Мөнхбат гэх хүн нь ******** аймагт байрлах Оюу толгой компанид ажилд оруулж өгнө, ажилд оруулж өгсний хариуд нийт 13,350,000 төгрөг авна гэсний дагуу өөрийн Хаан банкны ********* тоот данснаас Хаан банкны ****** тоот данс руу 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд нийт 3 удаагийн гүйлгээгээр 13,350,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан. 2024 оны 08 дугаар сарын дундуур Анар гэх надтай хамт ажиллаж байсан залуу ******н үндсэн компанид ажилд оруулж өгье гэж байна 15,000,000 төгрөг гэж байна гэж надад хэлсэн ба би тэр залуугаас найдвартай эсэхийг нь мэдэхгүй гэж хэлэхээр нь би Анараас тухайн хүний утасны дугаар болох ****** гэх дугаарыг аваад тухайн үедээ холбоо барьсан. Холбогдох үед надтай эрэгтэй хүн холбогдоод би тэр хүнд хандаад "би Анар гэх залуугаас таны талаар сонссон юм аа, ажилд оруулж өгөх боломжтой юм уу хэрхэн оруулж өгөх талаар асуутал тухайн хүн нь “******д таньдаг хүний нөөц байгаа чи анкетаа бөглөөд өгчих анкет явуулахад эхний ээлжид 350,000 төгрөг хэрэгтэй. Би найдвартай оруулаад өгнө нийт 15,000,000 төгрөг болно” гэж хэлэхээр нь би тэр залууд хандаад 15,000,000 төгрөг бага мөнгө биш ээ та ажилд оруулж өгнө гэх ямар баталгаа байгаа юм бэ? гэж асуутал “Би урьд нь 4-5 хүн оруулж өгсөн байгаа, тэд нартай ярьж болно, би чамд өмнө нь оруулж өгсөн хүмүүсээс авсан дансны хуулгыг харуулж болно” гэж хэлсэн. Би нөгөө хүмүүстэй нь яримаар байна, би танай хүний нөөцтэй яримаар байгаа талаар хэлэхэд “нөгөө хүмүүс маань завгүй байгаад байна. хүний нөөцтэй хамаагүй ярьж болохгүй” гэж хэлэхээр нь би наадах чинь худлаа юм байна даа болих талаар хэлтэл тэр залуу над руу "фейсбүүкээр болон Хулан гэх хаягийг явуулаад, энэ хүнтэй өөрөө харьцаад ярьж болох эсэх талаар нь асуучих гэж хэлэхээр нь би тухайн хаягтай холбогдох гээд зурвас бичтэл над руу зөрүүлээд завгүй байгаад байна тэгж байгаад хийе гэж хэлхээр нь Мөнхбат гэх залуутай дахин холбогдох үед тэр залуу нь надад хандаад чи үндсэн компанид орох гэж байгаа шүү дээ, том боломж шүү" гэж хэлхээр нь би эргэлзэж байгаад над руу царайгаа харалцаж видео калл хийгээд өөрийн жолооны үнэмлэхийг авсан. Анар нь Өмнө нь надтай хамт ажиллаж байсан гэж хэлсэн болохоор нь эрсдэлтэй ч гэсэн итгээд үзье гэж бодоод мөнгөнүүдийг нь шилжүүлж эхэлсэн. Хамгийн анхны гүйлгээ 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Хаан банкны ****** тоот данснаас Хаан банкны ****** тоот данс руу 12 цаг 16 минутад 350,000 төгрөгийг интернэт банк ашиглан ******** аймгийн ******* сум ***** дугаар баг ****** тоотод байхдаа шилжүүлсэн. Дараа нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн Хаан банкны ******** тоот данснаас Хаан банкны ****** тоот данс руу 16 цаг 04 минутад 10,000,000 төгрөгийг интернэт банк ашиглан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 18 дугаар баг 2-40 тоотод байхдаа шилжүүлсэн. Хамгийн сүүлийн гүйлгээг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкны ********тоот данснаас Хаан банкны ****** тоот данс руу 16 цаг 04 минутад 3,000,000 төгрөгийг интернэт банк ашиглан******* аймгийн ******** сумын 18 дугаар ******** тоотод байхдаа шилжүүлсэн ингээд 13,350,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед Мөнхбатын “Monabat Batika rax” фейсбүүк хаягаар надтай чатлах үед эмэгтэй хоолойтой хүн утсыг аваад танилцуулсан хаяг хоёр нь ижил цаг хугацаанд нээгдээд зэрэг хаагдаад байсан. Би тухайн үед энэ талаар мэдээд Мөнхбатад хандаад чи хүнээр тоглоод байгаа юм уу, чиний хаяг чинь хүний нөөцийн хаягтай чинь ижил орж гараад байна гэж хэлтэл Мөнхбат надад хандаад чи чинь яасан хүнд итгэх итгэлээ алдсан юм бэ, би өмнө нь хүн оруулж өгөөд хэл амгүй болоод байсан гэж хэлсэн. Тэгээд би Солонгос улсын виз мэдүүлсэн байсан болохоор Солонгос улс руу тур хугацаагаар явсан болохоор ******гоос залгаж байна ирж ярилцлагад ор гэж залгасан байсан ба би анкетад өөрийн эмэгтэй дүүгийн утсыг үлдээгээд явсан байсан. Тухайн холбогдсон утасны дугаар нь 95773459 гэх дугаар байсан бөгөөд би видео калл хийж байгаад тухайн дугаар руу залгаж ярих үед Мөнхбат гэх залуу нь өөрөө байсан. Би хэрхэн таньсан бэ гэхээр гуншсан хоолойтой хүн байсныг би шууд сонсоод мэдсэн. Дараа нь би өөрөө Солонгос дугаараас залгаж ярих үед ****** дугаар нь харуул хамгаалалтын утас болж таарсан. Мөнхбат нь сүүлдээ хүний нөөцдөө хулхидуулсан, мөнгийг чинь явуулъя гэж хэлээд мөнгө ч явуулахгүй Мөнхбатын цагдаад гаргүй тэр ялыг нь үүрээд явна, би ял авах юм чинь мөнгийг чинь өгөхгүй" гэх тайлбарыг өгсөн. Би 95773459 гэх дугаартай 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр холбогдох *********гэх харуул хамгаалалтын компанид ажиллаж байгаа. Хан-Уул дүүргийн 03 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг, гэхдээ ****** нь Төв шуудангийн урд талд байрлах Соёмбо гэх барилгын харуул хамгаалалтын ажилтан хийж байгаа талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Б**********гийн өгсөн “...Тэгээд 2024 оны 12 дугаар сард над руу Мобикомын дугаараас дугаарыг нь санахгүй байна 95-тай дугаар байсан ажлын бус цагаар 17 цаг өнгөрч байхад эрэгтэй хүн залгаад Б******тай ярих гэсэн юм гэхээр нь би ******д ярилцлагад оруулах гэсэн юм гэхээр нь би Солонгос явчихсан байгаа би ахыг тэгвэл Солонгосоос дуудчихъя гэсэн чинь тийм үү одоо тэгвэл амжихгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

 

-Хаан банкны 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б-25/548 дугаартай албан бичиг ******,******** тоот дансны эзэмшигч нь Б***** М******т гэх албан бичиг, уг харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 94-101 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М-ын яллагдагчаар өгсөн “...би тогтоолыг уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна....Би 2023 онд ******** аймаг ******** сумын Оюу толгой ХХК-ний Б.-ыг зүс таньдаг болсон. Тэгээд 2024 оны 07 дугаар сард өмнө хамт туслан гүйцэтгэх Жи-Си-Ар Монголиа ХХК-д агуулахын нярваар ажиллаж байхдаа дэр бичиж өгч байсан. Тэгээд Анарт энэ Си Ви-г бөглөж өгснөөрөө Оюу толгойн ажиллаж байсан Анар гэх хүний Си ви буюу товч намтрыг нь Ангил, Монгол хэл ажлын байранд тэнцэх тохиолдол өндөр байдаг юм байна лээ анкет бөглүүлэх Си- компанийн төсөл дуусаад би хүмүүсийн анкетыг 350.000 төгрөгөөр бөглөж өгдөг байсан. Тэр үед Буянбаяр Анараас өөрийг сонссон гээд надтай холбогдоод Си ви Ви бичүүлэх хүмүүс байвал хэлээрээ гэж хэлсэн. Тэгээд миний ажиллаж байсан бичүүлэх гэсэн юм үндсэн рүү орох гэсэн юм гэхээр нь би эхний ээлжид си ви-н болохоор өр нэхэгдээд байхаар нь би Б.-аас мөнгө аваад өрөө төлье гэж төлбөр 350.000 төгрөг аваад си ви-г бичиж өгсөн. Тэгээд би хүмүүст өртэй байсан Бодоод Оюу толгой ХХК-д ажилд оруулж өгөх талаас нь яриад өгье гэж худал хэлээд  нийт 13.000.000 төгрөгийн өөрийн Хаан банкны ****** тоот дансаар авсан. Тэгээд би Б.-аас авсан мөнгөнөөсөө 2,000,000 төгрөгийг нь өрөндөө авахдаа өмнө нь миний Си Юу-г нь бөглөж байсан хүмүүсээс 2 хүн тэнцээд ажилд өгсөн үлдсэн мөнгөөр нь цахим покер тоглоод алдсан. Би Б.-аас мөнгө орж байсан болохоор Б.-ыг тэнцчихэж магадгүй гэж бодсон юм. Би бусдыг залилж өөрийн буруутай үйлдлээр бусдыг хохироосондоо харамсаж байна миний буруу энэ хэргээс болж амьдралдаа том сургамж авлаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.М нь ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт байхдаа 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хохирогч А.Б.-ыг ****** ХХК-д үндсэн ажилтнаар ажилд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны ****** тоот харилцах дансаар 350.000 төгрөгийг анкетын мөнгө гэж авч улмаар 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүний нөөцөл өгөх мөнгө гэж 10.000.000 төгрөгийг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус өөрийн хаан банкны ****** тоот дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.М-ын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.    

Шүүгдэгч Б.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн А.Буянтөрийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 18 дахь тал/

Шинжээчийн дүгнэлт, хохирлын баримтыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 10,300,000 /арван сая гурван зуун мянга/ төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5,940,000 /660,000x9=5,940,000/ /таван сая есөн зуун дөчин мянга/ төгрөг нийт 16,240,000 /арван зургаан сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Буянбаярт олгохоор шийдвэрлэлээ.

 

            Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүгдэгч Б.М нь ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт байхдаа 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хохирогч А.Б.-ыг ****** ХХК-д үндсэн ажилтнаар ажилд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны ****** тоот харилцах дансаар 350.000 төгрөгийг анкетын мөнгө гэж авч улмаар 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүний нөөцөл өгөх мөнгө гэж 10.000.000 төгрөгийг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус өөрийн хаан банкны ****** тоот дансаар шилжүүлэн авч залилах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Б.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна. 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад “1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч Г.М*****  шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “ял шийтгэлийн талаар тусгайлан гаргах саналгүй” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч Б.М нь хохирогч А.Б.-ын хохирол төлбөрт 3,050,000 /гурван сая тавин мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Б*******ны М**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 10,300,000 /арван сая гурван зуун мянга/ төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5,940,000 /таван сая есөн зуун дөчин мянга/ төгрөг нийт 16,240,000 /арван зургаан сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Б******т олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч Б.М нь хохирогч А.Б.-ын хохирол төлбөрт 3,050,000 /гурван сая тавин мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Г.Б***********