Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 47

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******   

Улсын лагч *******

Хохирогч *******

Шүүгдэгч ******* / өмгөөлөгч оролцоогүй, өөрөө өөрийгөө өмгөөлсөн / нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

      Эрүүгийн хэргийн дугаар *******

дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт зааснаар лагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг оны 05 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: ******* овогт ******* ******* /РД:*******/, оны дугаар сарын -ны өдөр дүүрэгт төрсөн, настай, , боловсролтой, аймгийн сумын ажилтай, гэр бүлийн байдал-, хамт дүүргийн дүгээр хороо, тоот хаягт оршин суух , .

Холбогдсон хэргийн талаар:

            ******* нь дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух *******гийн гэрээс оны дугаар сарын -ний өдөр монетон гинж, ээмэг хос, бөгж, кулон зэрэг 90.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлж *******д бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт т холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй болно.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би оны дугаар сарын уур өөрийн эцэг маргаж муудалцаад оны дугаар сарын -ны өдөр дүүрэгт амьдардаг нагац эгч *******гийнд нх хүүхдийг нь асрах гэж ирсэн. оны дугаар сарын -ний өдрийн цагийн үед нагац эгч *******гийн гэр бүлийнхэн Улаанбаатар хот руу явсан, би гэрт нь ганцаараа үлдсэн юм. Тэгээд оройн 0 цагийн үед унтлагын өрөө рүү нь орж, орны тавиур дээр байсан улаан өнгийн хайрцаг дотроос монетон бөгж, ээмэг, гинж, кулон зэрэг эд зүйлсийг аваад Улаанбаатар хот руу Хэрлэн худалдааны төвийн урдаас таксинд суугаад явсан. Би Улаанбаатар хотод ирээд Сансарын туннелийн орчим байрлах ломбарданд бөгжийг нь 90.000 төгрөгийн барьцаанд тавиад Жуковын музейн хажууд зочид буудалд хоносон. Тэгээд маргааш өдөр нь буюу оны дугаар сарын 5-ны өдөр гинжийг нь 5.000 төгрөгөөр нөгөө ломбарданд тавьж мөнгөөр нь найзуудтайгаа идэж, уугаад дуусгасан. Ингэж явсаар оны дугаар сарын -ны өдөр ээмгийг нь Хар хорин захын орчимд ломбарданд 80.000 төгрөгийн барьцаанд тавьж, 00.000 төгрөгөөр нь гар утас худалдаж аваад үлдсэн мөнгийг нь өөртөө зарцуулсан. Миний хувьд оны 0 дүгээр сарын -ний өдрөөс оны 05 дугаар сарын 0-ны өдрийн хооронд дүүрэг, Улаанбаатар хотын хооронд найз нөхдийнхөөрөө хоноглож явсан. Би ******* эгчийн эд зүйлийг буцааж өгнө гэж бодож байсан. Мөн оны 05 дугаар сарын 8-ны өдөр ******* эгчийн эд зүйлсийг ломбарднаас авч тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн, эгчээсээ уучлалт гуйж эвлэрсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн тээ маш их гэмшиж байна. Хөнгөн оногдуулж өгнө үү.

    Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            оны дугаар сарын 8-ны өдөр манай дүү над руу “та надад зардлын мөнгө өгөөч, би танайд очих гэсэн юм” гээд мессэж бичсэн. ******* манай аавын дүүгийн хүүхэд байгаа юм. Тэгээд би данс руу нь мөнгө шилжүүлэхэд тэр өдрөө ирээгүй. Тэгээд оны сарын 0-ны өдөр байсан санагдаж байна, дүүгээс ахиад мессэж ирсэн чинь “би мөнгөө үрчихлээ, та надад зардлын мөнгө өгөөч, би одоо яг очих гээд байна” гэхээр нь “би одоо өгч чадахгүй, надад мөнгө алга, банкны зээлээ төлөх гэж байна” гээд өгөөгүй. Тэгээд тухайн үед манай дүү “нөхрийгөө хот руу явж шүдээ янзлуулах гэж байгаа, буцахад нь суугаад ир гэх юм уу?” гэхээр нь “за за тэгье, зардалгүй юм чинь” гээд тэр орой нь манайд ирсэн. Тэгээд манайд ирээд -3 хоносон, тухайн үед манай нөхөр Хэнтий рүү тэмцээнд явах болоод “0 сарын хүртэл хүүхдийг маань  хараад өгөөч, Атраа ах чинь тэмцээнд явах юм байна” гэсэн чинь “за” гэсэн. Ингээд оны сарын -нд бид хот явах болоод хүүхдээ аваад “бид нар маргааш ирнэ” гээд хот явахдаа *******г гэртээ үлдээсэн. Тэгээд хотод оччихоод утас руу нь залгаад байсан чинь утсаа авахгүй байсан, тэгэхээр нь “за, за, т таньдаг мэддэг хүн байдаг байлгүй дээ” гээд орхисон. Тэгээд маргааш нь ирж амжаагүй, нөгөөдөр нь ирсэн чинь цүнхтэй хувцсаа аваад явчихсан байсан. Би гэртээ ирээд хувцас хунараа тайлаад ээмэг, бөгжөө хийдэг газар нь хийх гэсэн чинь тэнд байсан ээмэг, зүүлтнүүд байхгүй болсон байсан. Тэгээд *******гийн утас руу залгаад байсан чинь утсаа авахгүй болохоор нь ”чи юм аваад явчихсан байна шүү дээ, авчираад өгөөч, эсвэл тавьсан газраа хэл ээ” гэсэн чинь ерөөсөө хариу өгөхгүй байсан. Тэгэхээр нь би аав, ээж рүү нь утасдаад “ингэсэн байна” гэсэн чинь аав, ээж нь “цаадах чинь уурлаад гэрээсээ яваад өгсөн, чи цагдаагийн байгууллагад хандахгүй юу даа” гэхээр нь цагдаад хандсан. Миний монетан бөгж, хос ээмэг, кулонтойгоо гинж, нийт 90.000 төгрөгийн эд зүйл алдсан байсан. Одоо гомдол, саналгүй, хохирлоо биет байдлаар нь буцаагаад авсан, нэхэмжлэх зүйлгүй. *******г уучилж, сайн дураараа эвлэрсэн.

            Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “.. оны дугаар сарын -ний өдөр эхнэр хамт Улаанбаатар хот руу яваад хоночихоод ирсэн. Бид нарыг Улаанбаатар хот руу явахад ******* манай гэрт үлдсэн бөгөөд бид нарыг ирэхэд манай гэрийн унтлагын өрөөний хананы тавиур дотор байсан улаан өнгийн хайрцаг дотор байсан манай эхнэр *******гийн монетон бөгж, ээмэг, гинж, кулон зэргийг хулгайлсан байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн дугаар хуудас

            Гэрч .******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “... оны дугаар сарын сүүлчээр манай хамаатан ******* над руу утсаар залгаад ******* манай гэрээс гинж, ээмэг, бөгж аваад явчихсан байна. Одоо яах вэ? гэхээр нь би цагдаад мэдэгд гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хуудас/  

Ял шийтгэлийн талаар: ******* нь оны дугаар сарын 9-ний өдрийн шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар гэх  /хх-ийн 50 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / Монетон гинж-90.000 төгрөг, Монетон ээмэг хос, монетон бөгж кулон-30.000 төгрөг, хх-ийн 50 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримт / оны 05 дугаар сарын 8-ны өдөр, хх-ийн 8-9 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

                Шүүгдэгч ******* нь дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух *******гийн гэрээс оны дугаар сарын -ний өдөр монетон гинж, ээмэг хос, бөгж, кулон зэрэг 90.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлж *******д бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...  оны дугаар сарын 0-ны өдөр дүүргээс манай аавын дүүгийн охин болох ******* манайд ирсэн. Тэгээд *******гээс оны 0 дүгээр сарын , -ны өдрийг хүртэл манай хүүхдийг хараад өгөөч гэхэд ******* зөвшөөрч манайд амьдарч эхэлсэн. Манай гэр бүлийхэн оны дугаар сарын -ний өдөр Улаанбаатар хот руу явсан бөгөөд ******* манай гэрт ганцаараа үлдсэн. Бид нар хоногийн дараа буюу дугаар сарын -ны өглөө 09 цагийн үед Улаанбаатар хотоос ирэхэд ******* цүнхтэй хувцасаа аваад явчихсан байсан. Би гэр доторх эд зүйлээ шалгахад унтлагын өрөөний жижиг шүүгээн дотор байсан монетон бөгж, ээмэг, гинж, кулон зэрэг байхгүй байсан. Тэгээд *******гийн дугаар утас руу залгахад утсаа авахгүй салгаад байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Мөн ******* оны 05 дугаар сарын 8-ны өдөр миний эд зүйлсийг бүтэн, тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн. Тиймээс одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг болон гэрч , нарын мэдүүлэг, эд зүйлсийн үнэлгээ зэргээр тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн т хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн баримтуудаар шүүгдэгч ******* нь дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух *******гийн гэрээс оны дугаар сарын -ний өдөр монетон гинж, ээмэг хос, бөгж, кулон зэрэг 90.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлж *******д бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

            Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, т ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч нь хулгайн үйлдэлдээ шууд санаатай, ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлттэй хандсан нь шүүгдэгчийн “ Унтлагын өрөө рүү нь орж, орны тавиур дээр байсан улаан өнгийн хайрцаг дотроос монетон бөгж, ээмэг, гинж, кулон зэрэг эд зүйлсийг аваад Улаанбаатар хот руу Хэрлэн худалдааны төвийн урдаас таксинд суугаад явсан. Би Улаанбаатар хотод ирээд Сансарын туннелийн орчим байрлах ломбарданд бөгжийг нь 90.000 төгрөгийн барьцаанд тавиад Жуковын музейн хажууд зочид буудалд хоносон. Тэгээд маргааш өдөр нь буюу оны дугаар сарын 5-ны өдөр гинжийг нь 5.000 төгрөгөөр нөгөө ломбарданд тавьж мөнгөөр нь найзуудтайгаа идэж, уугаад дуусгасан. Ингэж явсаар оны дугаар сарын -ны өдөр ээмгийг нь Хар хорин захын орчимд ломбарданд 80.000 төгрөгийн барьцаанд тавьж, 00.000 төгрөгөөр нь гар утас худалдаж аваад үлдсэн мөнгийг нь өөртөө зарцуулсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч *******  нь монетон гинж ширхэг, кулон ширхэг, монетон бөгж ширхэг, монетон ээмэг хос зэргийг биет байдлаар нь хүлээн авсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон эд зүйл хүлээлгэн өгсөн баримт зэргээр батлагдаж байна.

Иймд *******г бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний буюу 90.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт т гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.    

 Шүүхийн шатанд хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрч “Хохирогч ******* би *******тэй эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул *******гийн хэргийг сэхгүй болгож өгнө үү” гэсэн эвлэрлийн гэрээ, бичгийн баримт үйлдэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, энэ тухайгаа шүүх хуралдааны явцад мэдүүлсэн, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт үйлдсэн, хохирол төлбөр байхгүй зэрэг нөхцөл байдал, тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг сэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн дүгээр зүйлийн . дэх хэсэгт зааснаар *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлвөл зохино. Мөн улсын лагчаас шүүгдэгч хохирогч нарыг сайн дураараа эвлэрснийг батлах нь зүйтэй гэснийг хүлээн авах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ т гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.., 3, , 90, 9, 9, 98 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. ******* овогт ******* *******г бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт т гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт зааснаар лагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг сэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн дүгээр зүйлийн . дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. ******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  5. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ т гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж *******д авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НАРАНТУЯА