| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2023/0844/З |
| Дугаар | 128/ШШ2023/0741 |
| Огноо | 2023-10-09 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2023/0741
2023 10 09 128/ШШ2023/0741
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй, болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, “Бо************” ХК-аас Монгол ********************* хянан шалгагч Ц.М************ холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Бо************ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “...Манай банкнаас №1************ албан тоотоор Монгол ********** улсын байцаагчдын зөвлөл 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцээд Монгол *********** улсын байцаагч Ц.Мө************ №23************ тоот Зөрчлийн хэргийн №0************тоот актаар ногдуулсан зөрчилд авах арга хэмжээний хэлбэрийг өөрчилж шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж нэхэмжлэлээсээ татан авч байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч “Бо************” ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Бо************ХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол *************** шалгагч Ц.М************ холбогдуулан гаргасан “...Монгол банкны хяналтын газрын хянан шалгагч буюу улсын байцаагч Ц.М************ №23************ тоот Зөрчлийн хэргийн 2023 оны 08-р сарын 16-ны өдрийн №00************ тоот шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Бо************” ХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол ********************* хянан шалгагч Ц.Мө************ холбогдуулан гаргасан “...Монгол банкны хяналтын газрын хянан шалгагч буюу улсын байцаагч Ц.Мө************ №23************ тоот Зөрчлийн хэргийн 2023 оны 08-р сарын 16-ны өдрийн №00************ тоот шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах”-г хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Цэ************д даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА