Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 135/ШШ2024/00447

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 135/ШШ2024/00447

Дархан-Уул аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 135/2024/00498/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* гудамжинд байрлах, *******,*******, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* баг, *******, шардэрс******* гудамж, 3 тоотод оршин суух, *******,, овогт ын т холбогдох

747,985.55 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М. нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай компанитай БҮГ-0074/22+1 тоот Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ байгуулан Samsung А12 загварын гар утсыг 98019159 дараа төлбөрт дугаарын хамт багцын нөхцлөөр авсан. Гэвч М. нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 498,657.03 төгрөгийн үлдэгдэл байгаа болно. Иймд үлдэх төлбөр 498,657.03 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 249,328.52 төгрөг нийт 747,985.55 төгрөгийг М. ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие М. нь ******* ХХК-иас утас авсан нь үнэн. Энэ утасны төлбөр болох 747,985.55 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч М. т холбогдуулан 747,985.55 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага болох 747,985.55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Дээрх хариуцагчийн тайлбар нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М. т холбогдох 747,985.55 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,502 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,251 төгрөг, төрийн сангийн орлогоос 11,251 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                              Д.АЛТАНТУЯА