| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/00391/И |
| Дугаар | 135/ШШ2024/00462 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 135/ШШ2024/00462
| 2024 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 135/ШШ2024/00462 | Дархан-Уул аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/00391/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* гудамж, Фидес тауэр, ******* тоотод байрлах, *******, *******, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, Сэргэлэн******* гудамж, ******* тоотод оршин суух, ,, овогт гийн д холбогдох
2,334,090.75 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Л. нь 2023 оны 06-р сарын 20-ны өдөр B27023062001 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 3,295,900 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар 65BU8000 маркийн Samsung загварын зурагт цахилгаан барааг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. ******* ХХК нь зээлдэгч Л.д 2023 оны 06 сарын 20-ны өдөр зурагт цахилгаан барааг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Л. нь зээл авснаас хойш үндсэн зээлийн төлбөр 1,028,374.81, зээлийн хүү 189,624.88, нэмэгдүүлсэн хүү 3,959.35 төгрөг нийт 1,221,959.04 төгрөг төлсөн. 2024 оны 02 сарын 21-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 134 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Зээлдэгч Л. нь B27023062001 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл 2,334,090.75 төгрөг байна. Иймд зээлдэгч Л.аас 2,334,090.75 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Л. ******* ХХК-иас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,334,090.75 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна. Үүнтэй холбоотой маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Л. д холбогдуулан 2,334,090.75 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л. нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,334,090.75 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн тайлбар нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л. д холбогдуулан 2,334,090.75 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,296 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,148 төгрөг, төрийн сангийн орлогоос 26,148 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА