| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/00457/И |
| Дугаар | 102/ШШ2024/02401 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2024/02401
| 2024 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2024/02401 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *дүүрэг * дугаар хороо* хороолол *байр * тоотод оршин суух,* онд төрсөн * настай, * овогт вын *
Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо * байр * тоотод оршин суух, * онд төрсөн* настай, * овогт*ны *
Хариуцагч:* дүүрэг *дугаар хороо * ХХК
Гуравдагч этгээд: * дүүрэг*дугаар хороо * хотхон * дугаар байр* тоотод оршин суух, * онд төрсөн * настай, * овогт *ны *
Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Б.*д шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н, хариуцагч Б.Э, гуравдагч этгээд М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *ХХК-нд холбогдох нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлийн шаардлага *, *ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох шаардлагыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.
3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч *болон Б*ад шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох нэхэмжлэлийн шаардлага, *г гэрчээр оролцуулах хүсэлтээс тус тус татгалзсанг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА