Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2024/02169

 

 

 

 

 

 

 

 

 

    2024                04            23                                              184/ШШ2024/02169

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нэхэмжлэгч: ***-ийн

 

Хариуцагч: ***-ид холбогдох

 

68,991,127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч "******* гуард” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу Улаанбаатар хот, ******* дүүрэг, 22 дугаар хороонд байрлах, "******* *******” орон сууцны хотхоны 4 дүгээр давхар, 404 тоотод 39.1 м.кв 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар, мөн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн "Орон сууц захиалан бариулах гэрээ"-гээр ******* дүүрэг, 22 дугаар хороонд байрлах, "******* *******” орон сууцны хотхоны 7 дугаар давхар 704 тоотод 39.1 м.кв 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс Т-А-С-43-404 тоот "Орон сууц захиалан бариулах гэрээ", Т-А-С-43-704 тоот хоёр "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний төлбөрт нийтдээ 109,089.000 төгрөгийн төлбөрийг гүйцэтгэгчид төлсөн болно. Хариуцагч "******* Гуард" ХХК-ийн зүгээс орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд буюу 12 сарын сүүл хэсэгт ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тусгаж үүрэг хүлээсэн болно. 2023 оны 05 дугаар сарын байдлаар суурь ч тавиагүй тус орон сууц нь гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орох нөхцөлгүй болсон бөгөөд миний зүгээс гэрээний дагуу 2 орон сууцны төлбөрт нийтдээ 109,089.000 төгрөгийн төлбөрийг гүйцэтгэгчид бүрэн төлсөн болно. ******* миний зүгээс танай барилгын ажил явагдахгүй 2023 оны 05 дугаар сар гэхэд байрны суурь ч тавигдахгүй хэвээрээ байсан. Тэгэхээр нь очиж уулзаад танайх мөнгөө гаргаад өгчихвөл гэрээгээ цуцалъя гэж хэлэхэд хариуцагч компани 14 хоногийн дотор мөнгийг чинь гаргаад өгнө гэсэн мөртлөө одоо болтол өгөөгүй. Удахгүй өгнө гээд хойшлуулсаар байгаа бөгөөд алданги тооцно гэсэн болзлыг өөрсдөө надад санал болгосон. Хариуцагч компаниас 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 12,500,000 төгрөг, 09 дүгээр сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөг өгсөн. Хугацаандаа ашиглалтад орох боломжгүй байна одоо тэгээд яах болж байна гэсэн шаардлага тавихад 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр "******* *******" ХХК нь гэрээнээс татгалзах санал тавьж 109.089.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөес эхлэн буцаан төлбөрийг алдангийн хамт төлж барагдуулахаар тохиролцсон. Өнгөрсөн хугацаанд "******* *******" ХХК-ийн зүгээс буцаан төлөлтөд 57.500.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 51.589.000 төгрөгийн алданги 14.570.046 төгрөгийн хамт нийт 66.159.046 төгрөгийг төлж барагдуулахаар "******* *******ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24/008 тоот албан тоотоор миний биед мэдэгдсэн. Хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаад алдангиа зогсоо гэж мэдэгдсэний дагуу шүүхэд хандсан. Хариуцагч тал үлдэгдэл төлбөрийг төлөх сонирхолгүй болох нь мэдэгдэж байгаа тул үлдэгдэл буцаан төлөлт болох 51.589.000 төгрөг, алданги болох 14.570.045 төгрөг, мөн 2023 оны 12 дугаар сарын алданги 1.416.041 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын алданги 1.416.041 төгрөг нийт 68,991,127 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503,000 төгрөгийн хамт "******* *******ХХК-иас гаргуулж Г.******* миний хохирлыг барагдуулж өгнө үү. Би 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр н.Баярмөнх захиралтай уулзсанаас хойш нэг ч удаа сошиал болон групп, мессенжерт юм бичиж үзээгүй. Мөн хэвлэл мэдээллээр ярина гэж дарамталж байгаагүй. Хариуцагч тал өөрсдөө л намайг дуудаж уулзаад “чи гэрээгээ цуцал, чи хамгийн хямдханаар гэрээ байгуулсан байна, чам шиг хямдхан гэрээ хийсэн хүн алга, чи гэрээгээ цуцал” гэдэг байдлаар надад тулгасан. Тэгэхээр нь миний зүгээс “мөнгөө гаргаад өгчихвөл би гэрээгээ цуцална” гэсэн нөхцөлтэй хүсэлт бичиж өгсөн. Мөн алдангийн тухайд н.Баярмөнх захирал нь “би өөрөө байх хугацаандаа чиний алданги мөнгийг өгнө гээд зохицуулчихсан байгаа” гэж өөрөө надад алдангийг санал болгосон. Би н.Баянмөнх захиралтай би очиж уулзахад “бусад хүмүүст алданги тооцсон талаараа хэлж болохгүй шүү, барьцах байх, хүнд битгий хэлээрэй” гэж хэлж байсан. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн *** “******* *******” ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулан ******* дүүргийн 22 дугаар хороонд байрлах “******* апартмент” орон сууцны хотхоны 4 дүгээр давхрын 404 тоот 39,1 м.кв хэмжээтэй  2 өрөө орон сууц, мөн хотхоны 7 давхрын 704 тоот 39,1 м.кв хэмжээтэй 2 өрөө орон сууцыг нийт 109,089,000 төгрөгөөр захиалсан. Гэрээний төлбөрийг захиалагч 100 хувь бүрэн төлсөн бөгөөд манай байгууллага орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулан захиалагч нарт хүлээлгэн өгөх байсан. Гэвч барилгын талбайд өндөр хүчдэлийн цахилгааны шонгийн утас саад болж уг асуудлыг шийдвэрлэхээр багагүй хугацаа алдаж, захиалагч нарын бухимдлыг төрүүлсэн. Зарим захиалагч нар дээрх асуудалд хүлээцтэй хандалгүй захиалгын гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлах болсон. Тэдгээр захиалагч нарын нэг нь нэхэмжлэгч У.******* бөгөөд тэрээр 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр компанитай харилцан тохиролцож гэрээ цуцалсан акт үйлдсэн. Тус актын дагуу манай байгууллага төлбөрийг буцаан төлөх гэсэн боловч нэгэн зэрэг олон захиалагч нар гэрээ цуцалж их хэмжээний буцаалт хийх шаардлага үүсэж санхүүгийн хувьд хүнд байдалд орж өнөөдрийг хүртэл үлдэгдэл 51,589,000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээ цуцалсан захиалагч нар буцаалтаа өгөхгүй бол алданги нэмж төл, түүнийгээ албан бичгээр баталгаажуул, үгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуудаж танай байгууллагын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж сүрдүүлж, дарамт шахалт үзүүлэх болсон. Талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрээ цуцалсан акт үйлдсэн бөгөөд энэ хугацаанаас хойш талуудад гэрээний үүрэгтэй холбоотой эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Тодруулбал нэхэмжлэгч У.******* гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бөгөөд гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны алданги болох 17,402,127 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд алданги шаардах эрхгүй байна. Манай байгууллага нэхэмжлэгч У Батсуурийн төлсөн 109,089,000 төгрөгөөс 57,500,000 төгрөгийг түүнд буцаан шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 51,589,000 төгрөгийг хурдан хугацаанд төлж барагдуулна. Харин гэрээ цуцлагдсанаас хойших хугацаанд манай байгууллага түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй тул гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны алданги гэх 17,402,127 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Манай компанитай байгуулсан гэрээгээ маш олон үйлчлүүлэгч цуцалсан учраас эхний тайлбар буюу хэвлэл мэдээлэл ашиглана гэж дарамталсан гэдэг тайлбарыг нэхэмжлэгчид хандан гаргаагүй болно. Өөр нэмэлт тайлбар байхгүй. Талуудын хооронд Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Уг гэрээний харилцаатай холбоотойгоор нэхэмжлэгч тал бол гэрээний үүргээ болбол 100 хувь биелүүлсэн. Гэвч гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө талууд харилцан тохиролцсон сайн дурын үндсэн дээр гэрээг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр цуцалсан. Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн төлөх ёстой төлбөрөөс хариуцагч нь нэхэмжлэгчийн төлсөн нийт 109,089,000 төгрөгөөс хариуцагч 57,500,000 мянган төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөр болох 51,589,000 төгрөгийг хурдан хугацаанд болбол төлж барагдуулна, үүн дээрээ хариуцагч гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны хоног тутмын 0,1 хувийн алдангийг нэхэмжлээд байгаа. Энэ үнийн дүн болох 17,402,127 төгрөгийг манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээ цуцлагдсан тохиолдолд талууд харилцан өгсөн авсан зүйлээ буцаах зохицуулалттай байдаг. За гэрээ цуцлагдсанаас хойших үр дагаврыг талууд хэн аль нь 1 нэгнийхээ өмнө тухайн гэрээний гэрээтэй холбоотой үүргийг хүлээх нь хууль зүйн үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс харж байна. За тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас одоо алданги гэх 17,402,127 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

 

 Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл/хх 1-2 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 3 дугаар тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/хх 4-5 тал/, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Т-А-С-43-404 тоот "Орон сууц захиалан бариулах гэрээ", хавсралтын хамт/хх 6-9 тал/, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Т-А-С-43-704 тоот "Орон сууц захиалан бариулах гэрээ"/хх 10-12 тал/, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “******* *******” ХХК-ийн 23/070 дугаартай албан бичиг/хх 13 тал/, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “******* гуард” ХХК-ийн 23/077 дугаартай албан бичиг/хх 14 тал/, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “******* гуард” ХХК-ийн 23/079 дугаартай албан бичиг/хх 15 тал/, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “******* Гуард” ХХК-ийн 23/094 дугаартай албан бичиг/хх 16 тал/ зэргийг,

Хариуцагч талаас ******* *******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 23 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1174 дугаартай итгэмжлэл/хх 24 тал/, ******* дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаартай тодорхойлолт/хх 39 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “******* *******” ХХК-ийн 24/008 дугаартай захиалагч Г.Баярсуурьт мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг/хх 51 тал/,  2023 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн “******* гуард” ХХК-ийн 23/124 дугаартай захиалагч Г.Баярсуурьт хүргүүлсэн албан бичиг/хх 52 тал/, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “******* *******” ХХК-ийн 23/107 дугаартай захиалагч Г.Баярсуурьт хүргүүлсэн албан бичиг/хх 53 тал/, хариу тайлбар/хх 54 тал/ зэрэг нотлох баримтуудыг гарган өгсөн.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч “******* *******” ХХК-ид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцлан буцаан шилжүүлээгүй ажлын хөлс төлбөр болон алдангийн хамт нийт 68,991,127 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний үүрэгт 2 ширхэг орон сууцны төлбөрт нийтдээ 109,089.000 төгрөгийн төлбөрийг "******* *******" ХХК-ид төлсөн, хугацаандаа барилгыг эхлүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, "******* Гуард" ХХК-ийн зүгээс буцаан төлөлтөд 57.500.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 51.589.000 төгрөгийг төлөөгүй, уг төлөөгүй үнийн дүнд ноогдох алдангид 17.402.127 төгрөг, нийт 68,991,127 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж

Хариуцагч тал “******* *******” ХХК нь "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний төлбөрийн үлдэгдэл 51,589,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргахгүй, талууд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр харилцан тохиролцож гэрээ цуцалсан акт үйлдсэн тул гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны алданги төлөх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмнө алданги хүлээх үүрэггүй тул алдангийн төлбөр болох 17.402.127 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах зүйтэй гэж үзэв.

Дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Т-А-С-43-404 дугаар "Орон сууц захиалан бариулах гэрээ"-гээр Улаанбаатар хот, ******* дүүрэг, 22 дугаар хороонд баригдах "******* *******” орон сууцны хотхоны төслийн хүрээнд "******* *******” орон сууцны барилгын 4 дүгээр давхар, 404 тоот 39.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,395,000 төгрөгөөр нийт 54,544,500 төгрөгөөр 2023 оны 04 дүгээр улиралд багтаан захиалан бариулахаар, мөн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Т-А-С-43-704 дугаар "Орон сууц захиалан бариулах гэрээ"-гээр Улаанбаатар хот, ******* дүүрэг, 22 дугаар хороонд баригдах "******* *******” орон сууцны хотхоны төслийн хүрээнд "******* *******” орон сууцны барилгын 7 дугаар давхар 704 тоот 39.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,395,000 төгрөгөөр нийт 54,544,500 төгрөгөөр 2023 оны 04 дүгээр улиралд багтаан захиалан бариулахаар тохиролцсон.

Нэхэмжлэгчийн зүгээс уг 2 ширхэг "Орон сууц захиалан бариулах гэрээ"-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн гэрээний төлбөрт хариуцагч талд 109,089.000 төгрөгийн төлбөрийг төлсөн.

Уг гэрээний хүчин төгөлдөр байдал, ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон хөлсийг ажил гүйцэтгэгчид захиалагч тал төлсөн үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.

Гагцхүү гэрээг цуцалсантай холбогдуулан буцаан төлөх үндсэн төлбөрийн үлдэгдэл 51,589,000 төгрөгийн талаар хариуцагч тал маргаагүй ч түүнээс тооцсон алдангийг төлөх үүрэггүй гэж маргаж байна.

Зохигч талууд хоорондоо албан бичгээр харилцаж байсан байх ба тус орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрийг хариуцагч тал буцаан шилжүүлэх талаар анх 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн төлбөрийг буцаах хугацааг 2023 оны 06 дугаар сарын 15-20, мөн оны 06 дугаар сарын 21-ний албан бичигт 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 20-25-ны өдрийн хооронд буцаан олголт хийх хүртэл 109,0890,000 төгрөгөөс хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөө илэрхийлсээр иржээ.

Хариуцагч “******* *******” ХХК нь "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний буцаалт төлбөрөөс 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 12,500,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөг тус тус төлж, нийт 57,500,000 төгрөг нэхэмжлэгч Г.Батсуурийн хаан банкны 5030953020 тоот дансаар төлөгдсөн үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

Мөн талууд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны 5,781,717 төгрөгийн алданги төлөхийг, мөн хугацаанаас 79,089,000 төгрөгөөс алданги тооцохыг, түүнчлэн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 51,583,000 төгрөгийн үндсэн төлбөр, 9,204,790 төгрөгийн алданги төлөхөө илэрхийлж, үлдэгдэл төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000, мөн сарын 30-ны өдөр 20,000,000, мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үлдэгдэл төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн албан бичгээр харилцаж байсан.

Зохигчид 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр буюу хамгийн сүүлийн байдлаар харилцсан албан бичигт хариуцагч тал 57,500,000 төгрөгийг буцаан төлсөн, 51,589,000 төгрөгийн үлдэгдлээс гадна 14,570,046 төгрөгийн алдангийн тооцоолол хийж, нийт 66,159,046 төгрөгийн өглөгтэй гэх байдлаар харилцсан байдаг.

Одоо хариуцагч тал 51,589,000 төгрөгийн үлдэгдэл үүргийн талаар маргаагүй ч алданги төлөх үндэслэлгүй гэж маргасныг шүүх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй, харилцсан албан бичигт 66,159,046 төгрөгийн алдангийг зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн тооцооллоор одоо алданги тооцсон 68,991,127 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Дээрх үйл баримт, тайлбар мэдүүлэг, нотлох баримтад үндэслэн шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаагаар зүйлчлэх нь зүйтэй юм. 

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй ч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул ажил гүйцэтгэгч  “******* *******” ХХК нь захиалагчийн хөрөнгө болон хөлсөөр ажлыг гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн тайлбараар 3 блок, 16 давхар барилга бөгөөд А блок нь баригдаж эхэлсэн байдалтай байгаа болох нь тогтоогддог.

Ажил гүйцэтгээгүй шалтгаанаа барилгын талбайд өндөр хүчдэлийн цахилгааны шонгийн утас чөлөөлөх боломжгүйгээс болсон гэх тайлбар гаргах ба гэрээгээр 2023 оны 04 дүгээр улиралд багтаан барилгыг барьж дуусгахаар тохиролцсон боловч барилга баригдаагүй байна.

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дах хэсгүүдэд зааснаар ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ ноцтой зөрчсөн бол Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй юм.

Иймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар захиалагч тал хөлсөө бүрэн төлсөн ч ажлын үр дүн гаргаагүй шалтгаанаар ажил гүйцэтгэх гэрээний харилцааг цуцлан шилжүүлсэн ажлын хөлс, зардлыг буцаан төлөх үүрэг үүснэ, нэхэмжлэгч ч шаардах эрхтэй.

Хариуцагч тал гэрээ цуцлагдсанаас буцаан төлөх үүргийн талаар маргаагүй тул хариуцагч талаас 51,589,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй.

Харин хариуцагч талын алданги шаардах эрхгүй гэх татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэгч талтай байгуулсан маргаж буй гэрээнүүдийн 5 дугаар зүйлийн 5.12-т зааснаар ажил гүйцэтгэгч тал гэрээний 2.1-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөхөөр бичгээр тохиролцсон, нэхэмжлэгчтэй харилцсан албан бичигт 14,570,046 төгрөгийн алданги төлөхөө илэрхийлж байжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар 14,570,046 төгрөгийн алдангийг хариуцагч тал зөвшөөрч байсан, уг хугацаан дээр нэмээд 2023 оны 12, 2024 оны 01 дүгээр сарын нийт 2 сарын алданги нэмж тооцсон 17.402.127 төгрөгийг талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувиар тооцон алдангийг гаргуулан шийдвэрлэв.

Учир нь гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх, гэрээний үүрэг алданги тооцохыг 2 тал хэн аль нь тохиролцсон, алдангийн тооцоолол гарган төлөхөө илэрхийлж байсан зэрэг нь хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмнө хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч илэрхийлсэн байх тул алданги тооцох үндэслэлгүй гэх татгалзал Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх зарчимд үл нийцнэ.

Түүнчлэн хариуцагч талын гэрээг өөрийн санаачилгаар цуцлах санал хүргүүлсэн тул алданги гаргуулах үндэслэлгүй гэх татгалзал үндэслэлгүй, хариуцагч талын нэхэмжлэгчид хүргүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр огноолсон албан бичигт дурдсанаар үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байсан, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д зааснаар гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан буцаах үүргийг биечлэн гүйцэтгэснээр гэрээ дуусгавар болох бөгөөд үлдэгдэл төлбөр буцаан төлөөгүй учраас төлөгдөх хүртэлх хугацааны алдангийг төлүүлэх үндэслэлтэй юм.

Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “******* *******” ХХК-иас 68,991,127/51,589,000+17.402.127/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч “******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 503,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

            Хавтаст хэрэгт авагдсан Г.Батсуурийн  “******* Гуард” ХХК-ид гаргасан хүсэлт/хх 17 тал/, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “******* Гуард” ХХК-ийн 23/107 дугаартай албан бичиг/хх 18 тал/, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “******* Гуард” ХХК-ийн 23/124 дугаартай албан бичиг/хх 19 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “******* Гуард” ХХК-ийн 24/008 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг/хх 20-21 тал/ зэрэг баримт нотлох баримтын шаардлага тул үнэлээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “******* *******” ХХК-иас 68,991,127 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч “******* *******” ХХК-иас 503,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   ***