| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/04713/И |
| Дугаар | 184/ШШ2024/02844 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/02844
2024 05 22 184/ШШ2024/02844
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 212,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* *******” ХК 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээлдэгчийн ******* аппликейшнээр дамжуулан гаргасан 1 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж нийт 180,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна. Иймд гэрээг дуусгавар болгож зээлийн гэрээний үүрэгт 199,300 төгрөг, нотариатын зардалд 13,000 төгрөг, нийт 212,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ******* 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 212,300 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ “...******* 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул.…” хэмээн тайлбарлажээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 212,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,000 төгрөгөөс 4,000 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан “******* *******” ХК-ид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ ***