Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02845

 

 

 

 

 

 

       2024              05             22                                             184/ШШ2024/02845

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох 

 

640,180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь тус компанид худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тооцоо нийлсэн актаар 1,190,180 төгрөгийн өр дутагдал гаргасан байна. Н.******* нь өөрийн гаргасан өр төлбөрийг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд уг өр дутагдлаас цалингаасаа 550,000 төгрөгийг суутгуулж, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа компанид 640,180 төгрөгийн хохирол учруулсан. Хөдөлмөрийн тухай хууль болон Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрлөх явцдаа өөрийн буруугаас компанид хохирол учруулбал эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу 640,180 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: .. Хариуцагч Н.******* нь өөрийн сайн дураар төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна ... гэжээ. 

Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 640,180 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ “...Н.******* нь өөрийн сайн дураар төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна.…” хэмээн тайлбарлажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 640,180 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,900 төгрөгөөс 9,950 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан “*******” ХК-ид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

  

                                               

 

ШҮҮГЧ                                      ***