| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/04765/И |
| Дугаар | 184/ШШ2024/02847 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/02847
2024 05 22 184/ШШ2024/02847
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6,718,069.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ******* *******тай ЗГ/1715149818 тоот зээлийн гэрээ байгуулан 6,850,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ/1715149818А тоот гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэг нь зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний 3.3.4-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 6,228,232.48 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 474,437.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 15,399.58 төгрөг нийт 6,718,069.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: "******* *******" ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,718,069.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,468,069.81 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,718,069.81 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,468,069.81 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,718,069.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,468,069.81 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 61,219.56 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,439.12 төгрөгөөс 61,219.56 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***