Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2024/00328

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2024/00328

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. *******тэй 2018 онд танилцаж, 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүүхэдтэй болсон. Намайг жирэмсэн байх үед эхнэр хүүхэдтэй байсныг нь мэдсэн, надад тусалж дэмжиж байгаагүй, мөн надтай холбоотой хүмүүсээс мөнгө зээлж өрөнд оруулаад хэдэн сараар ч хамаагүй алга болдог, би төлбөрийг нь барагдуулж байсан. Энэ үйл явц одоог хүртэл үргэлжилсээр байна. Надад удаа дараа гар хүрсэн, ажил дээр ирж дарамт үүсгэдэг, сошиал хаягт нэвтрч элдэв бүрийн пост оруулж нэр хүндэд минь халдах зэрэг үйлдлүүд хийгээд алга болчихдог шүүхэд өгвөл ална гэдэг, Б.******* нь хүүхдийн мөнгийг өөрийн данс руу аваад завшдаг тул хүүхдийн мөнгөний дансыг шилжүүлэх хүсэлтэй байна. Охин маань миний аав, ээжтэй хамт амьдарч өсөн торниж байна. Иймд ******* (РД:*******) эрэн сурвалжиж өгнө үү. Б.******* оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй, *** дугаар хорооноос сураглахад хувь хүний мэдээллийг өгөхгүй, шүүхээр ирсэн тохиолдолд тодохойлолт өгнө гэсэн гэжээ.

2.Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ******* дүүргээс 20-30 км зайд авто осолд орсон, одоо даатгал болон Цагдаагийн газраас хүмүүс ирж байгаа, иймд тус шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хэргийг миний эзгүйд, хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэж утсаар мэдэгдсэн байна гэжээ.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* дүргийн *** дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, ******* дүүргийн *** дугаар цэцэрлэгийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд Б.******* оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

овогт ******* /РД:*******/, Улаанбаатар хот, *** дугаар хороонд амьдардаг байсан гэх мэдээллийг ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч М.******* өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд хүсэлтээ утсаар мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Б.******* нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* овогт ******* *******д анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

5.Б.******* хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хаягийг хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ