Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2024/02900

 

 

 

 

 

 

       2024              05             27                                             184/ШШ2024/02900

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

Интернэт үйлчилгээний гэрээний төлбөрт 506,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь хариуцагч *******тай 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр TENTECH-3 үйлчилгээний №239258155 тоот хэрэглэгчийн гэрээг байгуулсан. Бид уг гэрээнд LITE-5, ROUTER, VOO болох сүлжээ хүлээн авагч 434,000 төгрөгийн төхөөрөмжийг дагалдуулан өгсөн. Энэхүү гэрээгээр Кевико ХХК нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх үүргийн дагуу үйлчилгээгээ хэрэглэгчид хүргэж өгсөн. Хэрэглэгч нь гэрээний 4.4-ийн дагуу хариуцагч нь сар бүрийн 05-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт төлөх үүргийн хүлээсэн боловч 5 сарын хугацаанд дараах төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд хариуцагч *******гаас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх төлбөрт 2023 оны 11, 12 дугаар сарын үйлчилгээний төлбөр 70,000 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 434,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардалд 2,500 төгрөг нийт 506,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ******* нь “*******” ХХК-ийн TENTECH үйлчилгээний гэрээг цаашид үргэлжлүүлэх ашиглах боломжгүй тул өөр хэрэглэгчид гэрээгээ шилжүүлж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан интернэт үйлчилгээний гэрээний төлбөрт 506,500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ “...******* нь “*******” ХХК-ийн TENTECH үйлчилгээний гэрээг цаашид үргэлжлүүлэх ашиглах боломжгүй тул өөр хэрэглэгчид гэрээгээ шилжүүлж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.…” хэмээн тайлбарлажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох интернэт үйлчилгээний гэрээний төлбөрт 506,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,045 төгрөгөөс 7,022.5 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан “*******” ХХК-ид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

  

                                               

 

ШҮҮГЧ                                      ***