Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 54

 

 

     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1; 6; 7; 8 дахь заалтууд, 36.2 дугаар зүйлийн 1; 4 дэх заалтууд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Прокуророос ******* овгийн ******* ******* холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. ******* овгийн ******* ******* гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр  зүйлийн 1201.1 дэх заалтад зааснаар ******* овгийн ******* ******* гурван /3/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 
  4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ******* энэ хэрэгт цагдан хоригдсон  55 хоногийг баривчлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай
  5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ******* овгийн ******* ******* эдлээгүй үлдсэн 35 хоногийн баривчлах ялаас чөлөөлсүгэй.
  6. Хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар ************** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож сулласугай.
  8. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, ******* иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
  9.  ************** холбогдох хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүйг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар  прокурор, дээд шатны прокурор, гэм буруутай этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                           *******ОЮУНБАТ