Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 110/ШШ2023/0056

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би  К.Б тус аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.Б  шүүхэд гаргасан хүсэлтдээ:                                                           

“Миний бие нэхэмжлэгч К.Б тус шүүхэд Х.М нарын 5 хүний хамт аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага нь аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай А/353 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах юм.

Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Дахин энэ асуудалтай холбоотой маргаан үүсгэхгүй гэдгийг ойлгож байгаа ба миний энэхүү хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч К.Б, тус аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлагатай  нэхэмжлэл гаргасан. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй ба нэхэмжлэгч  К.Б нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа илэрхийлж, шүүхэд энэ талаарх хүсэлтээ бичгээр гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К.Б тус шүүхэд гаргасан  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох”  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, К.Б нэхэмжлэлтэй, тус аймгийн  Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

3. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

                                             ШҮҮГЧ                                    С.ЕРКЕШ