Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2024/02928

 

 

 

 

 

 

                                           

 

 

       2024             05              28                                            184/ШШ2024/02928

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-ид холбогдох

 

974,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* *******” ХХК нь ******* дүүрэг, 6-р хороо, Хайрхан хороолол, 13/1 байранд “Хайрхан хүнс” дэлгүүр ажиллуулдаг бөгөөд манай байгууллагын харилцагч билээ. “******* *******” ХХК-ийн “Хайрхан хүнс” дэлгүүртээ манай байгууллагаас 2023.12.11 -ний өдөр 703,520 төгрөгийн үнийн дүнтэй Др.Дизель, Эфес, Харбин шар айраг худалдан авсан. Худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхийг удаа шаардсан боловч төлөхгүй байсан бөгөөд 2024.02.25-ны өдөр №24/25 тоот “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулан төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч төлбөр төлөхөөр тохиролцсон хугацаа болох 2024.02.29-ний өдөр хариуцагчийн зүгээс төлбөр тооцоог төлөөгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 5 дугаар зүйлийн 5.1 дахь заалтыг үндэслэн шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. “******* *******” ХХК нь 703,520 төгрөгийг тохиролцсон хугацаа болох 2024.02.29-ний өдөр төлөөгүй бөгөөд 2024.02.29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2024.05.16-ны өдрийг хүртэл нийт 77 хоногийн хугацаа өнгөрсөн байна. 77 хоногийн хугацаа өнгөрсний алданги нь 38,5 хувь хувь буюу мөнгөн дүнгээр 270,855 төгрөг болж байгааг гэрээний дагуу нэхэмжлэх нь хуулийн үндэслэлтэй гэж үзэн үндсэн төлбөрийн хамт гаргуулан авахаар ийнхүү хандаж байна. Иймд хариуцагчаас компанид төлөх шаардлагатай үндсэн төлбөр 703,520 төгрөг, алданги 270,855 төгрөг, нийт 974,375 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү.

 

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******* *******” ХХК-ид холбогдох 974,375 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 487,187.5 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 487,187.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь “******* *******” ХХК-ид холбогдуулан 974,375 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “******* *******” ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 487,187.5 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 487,187.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******* *******” ХХК-ид холбогдох 974,375 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 487,187.5 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 487,187.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч “******* *******” ХХК-иас 13,967.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,935 төгрөгөөс 13,967.5 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* *******” ХХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч “******* *******” ХХК нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

                ШҮҮГЧ                                 ***