| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00356/И |
| Дугаар | 103/ШШ2024/00329 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2024/00329
| 2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2024/00329 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: **** оны *** дугаар сарын ***-ны өдөр ******* аймгийн ******* ******* хотод төрсөн, эмэгтэй, *** настай, дээд боловсролтой, ******* дүүргийн *** дүгээр хороо, ******* хороололын *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* овогт ******* ******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь байгууллагад 25 жилээс дээш жил ажилласан. тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт Нас харгалзахгүйгээр 25 жил ажилласан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасны дагуу тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би байгууллагад 31 дэх жилдээ ажилласан, тухай хуульд 25 жил ажилласан тохиолдолд тэтгэвэрт гарах эрх үүсдэг, би эрүүл мэндийн шалтгааны улмаас тэтгэвэрт гарах хүсэлт гаргаад үүнийг шийдвэрлэсэн, ингээд би тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын т хандсан боловч таны хувьд тэтгэвэрт гарах насны болзол хангаагүй байна, та шүүхэд хандаарай гэхээр нь би шүүхэд хандсан. тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр 25 жил ажилласан өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасны дагуу би 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтэст хандсан, энэ өдрөөс тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаа гэв.
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Монгол улсын тушаалын хуулбар, ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын албан бичиг, ******* дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 1, , дугааруудтай нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.Д.******* нь **** оны **** дугаар сарын ***-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр *** нас хүрсэн, тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн болохыг тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
2. тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д зааснаар тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр 25 жил ажилласан өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж хуульчилсан байна.
3.Хүсэлт гаргагч Д.******* нь 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймгийн т , туслах , 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ******* дүүргийн т тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
а/ дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: 1994 оны 07 дугаар сарын 01-ний дугаартай Улсын тушаалаар ******* аймгийн газрын томилсон байна, / хх-ийн 8 хуудас/
б/1 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт: 1995.01.01-ний өдрөөс 2004.06.30-ны өдөр хүртэл, /хх-ийн 10-12 хуудас/
в/ дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт: 2006.01.01-ний өдрөөс 2011.12.30-ны өдөр хүртэл, /хх-ийн 13-14 хуудас/
г/ дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт: 2012.01.01-ний өдрөөс 2020.12.30-ны өдөр хүртэл, /хх-ийн 15-16 хуудас/
д/Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор 2006, 2007, 2010, 2013, 2015, 2021, 2022, 2023, 2024 оны 3 сар дуусталх хугацаанд шимтгэл төлсөн талаарх баримтууд /хх-ийн 17-23 дугаар тал/
ж/Монгол Улсын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай тушаалд: .., ******* ******* нь тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг харгалзан 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болгон албан тушаалаас нь чөлөөлсүгэй .., гэжээ.
4.Хүсэлт гаргагч Д.*******г хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монгол Улсын тушаалын хуулбар, 1, , дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг үндэслэн 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймгийн т болон туслах , 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ******* дүүргийн т нийт 30 жил 6 сар 20 хоног ажилласан болох нь тогтоогдож байх ба тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн болохыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг үндэслэж ******* овогт ******* *******г тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ