Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/02991

 

 

 

 

 

 

                                           

 

 

       2024             05              30                                            184/ШШ2024/02991

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

Нэхэмжлэгч: ***,

Нэхэмжлэгч: *** нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***-д холбогдох

 

25,276,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Төмөрбаатар, ******* нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:  Хариуцагч *******ийн хүсэлтээр 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 8 удаагийн шилжүүлгээр 20,276,000 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлэн өгсөн нь үнэн болно. ******* нь хэлэхдээ манай нэг ах цэргийн газарт том ажил хийдэг юм. Би таныг цэргийн ангийн шугамаар хөөцөлдөөд нөхөн олговрын мөнгө 20-30 сая төгрөг авах, зуслангийн газар эсхүл өрөө байранд оруулаад өгье. Энэ бүхэн бүтэх юм бол та ахтай ярилцаад зохих хувийг өгнө биз. Бид аавдаа болон 2-3 хүнд эдгээрийг авч өгч байсан гээд яаруулсаар байгаад нийт 20,276,000 төгрөг авсан тул уг мөнгийг гаргуулж өгнө үү. Ё.Төмөрбаатар, ******* нар нь *******ээс авах ёстой мөнгөн дээрээ 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд 25,276,000 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: *******, ******* нарын нэхэмжлэлтэй, *******эд холбогдох 25,276,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, ******* нар нь *******эд холбогдуулан 25,276,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******, ******* нарын  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч,  төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******, ******* нарын нэхэмжлэлтэй, *******эд холбогдох 25,276,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,527,600 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 176,915 төгрөгийг, нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 353,830 төгрөгөөс 176,915 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч нарт тус тус  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

                ШҮҮГЧ                                  ***