Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 55

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, Н.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар *******ад холбогдуулан лах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201010001******* дугаартай эрүүгийн хэргийг 201 оны дугаар сарын 2-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:                             *******

Иргэдийн төлөөлөгч:                                 *******

Улсын лагч:                                             *******

Хохирогч                                                  *******

Шүүгдэгчийн  өмгөөлөгч:                         *******

Шүүгдэгч:                                                 ******* нар оролцов.

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл , ******* насны хүүхдийн хамт дүүргийн дугаар хороо, дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, , *******0**************1 дугаарын регистертэй, овгийн

Холбогдсон хэргийн талаар /лах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч ******* нь согтуугаар 201 оны 1 дүгээр сарын 03-ны орой  20 цагийн үед дүүргийн дугаар хороо, дүгээр гудамжны 0 тоотод байрлах өөрийн гэртээ төрсөн ах *******ыг “ёолкны мод унагалаа” гэж уурлан маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай ах зуслан дээрээ олон хоног архи ууж, хоол ундгүй байгаад байхаар нь ахыгаа хотоос хүрээд ир гэж дуудсан. Ах шинэ оноо манайд гаргасан. Ингээд ах манайхаар болон ахынхаар байсан. 201 оны 1 сарын 3-ны өдөр ах бид хоёр манай гэрт 0. граммын Соёрхол архи хувааж уугаад унтсан. Оройхон босч хоол унд идчихээд ах дахин архи ууя гэхээр нь би маргааш ажилтай гээд уугаагүй. Ах утсаа авах гэж байгаад ёолкны мод татаж унагаасан. Би “хүүхдийн мод унагачихлаа” гэж хэлэхэд ах “юун сүртэй юм бэ?” гэж хэлсэн. Бид хоёр хэрэлдэж зодолдсон зүйл байхгүй. ...Ах хагалгаанд ороод бие нь гайгүй болсныхоо дараа надад “т танайхаас гараад явж байхдаа унасан” талаараа хэлж байсан” гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”...Би эхнэртэйгээ муудаж, 2016 оны 12 сарын 22-ноос эхлэн зуслан дээрээ архи уусан юм. Гэтэл манай дүү “хоол ундгүй архи ууж байхаар манайд шинэ оноо гарга” гэж хэлэхээр нь т дүүгийндээ 12 сарын 31-ний өдөр ирж,  1 сарын 3-ны өдөр хүртэл архи уусан. Ингээд 201 оны 1 сарын 3-ны өдөр дүү ын гэрт дүүтэйгээ нэг шил архи хувааж уусан. Дахин архи ууя гэхэд ажилтай уухгүй гэсэн. Би утсаа авах гэж байгаад ёолкны модыг нь татаж унагахад намайг “хүүхдийг мод унагачихлаа” гэж хэлэхэд би “юун сүртэй юм бэ?” гэж хэлсэн. Би гэрээс нь гарахдаа тахил дээр байсан архийг нь аваад үүдний таамбарт нь ууж дуусгаад такси барих гээд гудамжинд явж байгаад жалганд унасан. Нэг сэрэхэд дээшээ хараад уначихсан ухаан алдсан байдалтай байсан. Тухайн үедээ би хүнд зодуулчихсан юм уу? эсвэл юм мөргөөд уначихсан юм уу? гэж бодож байсан. ...аас хот руу ирээд Хүдэрбаатарын гэрт очиж, бид хоёр архи уугаад сууж байхдаа би түүнд ёолкны мод унагаасан талаараа ярьсан, миний яриаг буруу ойлгосон юм шиг байна лээ. Мэс засалд орсныхоо дараа болсон явдлын талаар  сайн санаж эхэлсэн. Хотод эмнэлэгт хэвтэх үедээ өвчтөний түүх дээрээ 1 сарын *******-нд хүнд зодуулсан гэж хэлсэн, учир нь түргэний эмч цаг хугацааг нь ойрхон хэлээрэй гэсэн юм...” гэв.

 

гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...201 оны 1 дүгээр сард Хаан банкин дээр тай таарахад, ахдаа мөнгө шилжүүлээд явж байна гэж ярьж байсан. Ахтайгаа зодолдсон гэж хэлээгүй. Үүнээс хойш манай гэрт , нар халамцуухан, 1 шил архитай манайд орж ирээд нь нэг хүнтэй утсаар яриад байхаар нь хэнтэй ярив гэж лавлаж асуухад мэдүүлэг өгөхгүй байна гэж хэлсэн. Би ад наад хүүхэд чинь тийм хүн биш дээ, ахтайгаа ам зөрсөн байж магадгүй гэж хэлж байсан” гэв.

Мөрдөн байцаалтад гэрч “...Тэгэхээр нь би ыг манай гэрт очъё гээд гэр лүүгээ дагуулаад явсан. гэрт орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан, нүдэндээ оо түрхчихсэн нүдний хөхөө дарсан бололтой орж ирсэн. Тэгээд би гэр лүүгээ дагуулж очоод юу болсон талаар асуусан чинь надад хэлэхдээ “би дүүгийнхээ гацуур модыг татаж унагаад түүнээсээ болж маргалдаад ганц нэг цохилцсон” гэж ярьж байсан.  Тэгээд манай гэрт 1 шил 0, граммын “Экс” архи авч уугаад манайд хоночихоод өглөө нь гарч Бадарч гэдэг таньдаг хуурай ахынхаа гэрт очиж нэг шил архи уугаад согтчихсон. Тэгэхээр нь би таксинд суулгаад эхнэр лүү нь яриад явуулсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 3/,

 Мөрдөн байцаалтад гэрч Ч.ийн “... бид хоёр гэрт очоод цай уух гээд сууж байтал тай ярьж байхдаа нь ахтайгаа гэртээ маргалдсан талаар ярьж байсан. Би тэр яриаг нь сайн ойлгоогүй. Яриан уур нь ахтайгаа муудалцсан гэж байхыг нь сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч ын  “...Би яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Шинэ жил гараад өнгөрчихсөн байсан. Манай гэрт , нар орж ирэхээр нь би аас чам дээр манай нэг дүү байцаагдаж байгаа юм уу гээд гэж асуухад тийм гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг нь наад хүүхэд чинь тийм зүйл хийхээр хүүхэд биш дээ гэж хэлсэн. Тэгээд бид нар хоол идээд сууж байсан чинь руу залгаад ярьсан  байцаалт өгөх гээд амжихгүй байна гэсэн чинь чиний тэр яриаг чинь мэдэж байгаа олон юм ярилгүй ирж байцаалтаа өг гэж хэлж байсан. Би шинэ жилийн дараа тай Хаан банкин дээр тааралдсан чинь 300.000 төгрөг дансаар шилжүүлж байсан. Тэгэхээр нь би ажилгүй байж мөнгө шилжүүлдэг яасан баян юм бэ? гэхэд дүү нь болохгүй юм хийчихээд ээ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би яасан юм гэж асуухад ах эмнэлэгт хэвтээд ахын эмнэлгийн төлбөрийг шилжүүлсэн юм. Би ахтайгаа шинэ жил гэртээ тэмдэглээд тэгээд ахтайгаа муудалцсан. Би нилээн согтсон байсан. Манай ах тэгээд гараад явсан гэж хэлсэн. Би яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй архи ууж байгаад муудалцсан гэж байсан. Зодолдож цохилцсон гэж хэлээгүй, маргалдсан л гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч   “... 201 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би хичээлээ тараад гэртээ ирэхэд манай гэрт ах, аав хоёр архи уугаад байж байсан. Манай дүү орон дээр унтаж байсан. Тэгээд ах тахил дээрээс утсаа авах гэж байгаад гацуур модыг унагаасан. Тэгээд аав “та чинь яагаад хүүхдийн гацуур мод унагаасан юм бэ?” гэж хэлсэн. Тэгсэн чинь ах юм хэлэхгүй байсан. Тэгж байгаад аав унтлаа гээд унтаад өгсөн. ах аавыг архи ууя гэсэн чинь аав уухгүй гээд унтаад өгсөн. ах ахынх руу явлаа гээд аавыг унтсан байхад тахил дээр байсан архийг аваад гарсан. Тэгээд бид гурав унтаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын “...Манай ихэр 201 оны 1 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед манай гэрт ирээд хүнд зодуулчихав уу? юм мөргөчихөв үү? гэж хэлээд баруун нүд нь хавдчихсан орж ирсэн. Би юу болсон талаар асуухад “би хүнд зодуулаагүй, юм мөргөөд уначихсан шиг санагдаад байна” гэж хэлсэн. Тэгээд би оо түрхэж өгөөд жижиг 200 граммын архи авчирч өгөөд унтацгаасан. манай гэрт 2 хоног хэвтэж байгаад 201 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. Хагалгаанд орсных нь дараа асуухад “юм мөргөсөн” гэж хэлж байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч “... манай гэрт 201 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ирсэн. ыг манайд ирэхэд би гэрийнхээ 2 давхарт гараад унтаж байсан. Маргааш өглөө нь би ажилдаа явах гээд байж байхад манайд ирчихсэн унтаж байсан. Түүний баруун талын нүд нь хавантай оо түрхчихсэн байсан. Тэгэхээр нь би нүдээ яасан юм бэ гэхэд хөгшин нь газар уначихсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-2 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч “...201 оны 1 дүгээр сарын 0-ны өдөр 16 цагийн үед үл таних хүн над руу залгаад танай нөхөр чинь согтуу байна таксигаар надаар хүргүүллээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би аваад ир гэсэн. их согтуу биеэ авч явах чадваргүй нүд нь хавдчихсан ирсэн. Тэгэхээр нь би хэнд зодуулсан юм бэ? гэхэд аа яадаг юм зодуулаа л биз гэж амандаа үглээд буруу хараад хэвтчихсэн. Маргааш нь намайг ажилдаа явсны дараа манай нөхөр утасдаад миний бие болохгүй байна гэхээр нь би түргэн дуудсан. Эмнэлэг тархины гэмтэлтэй байна хэвтэхгүй бол болохгүй гэсэн. Тэгээд хагалгаанд орсон. Тухайн үед манай нөхрийн ухаан санаа нь орж гараад байсан, хамрынхаа үзүүрийг ч зааж чадахгүй байсан. Цагдаагийн албан хаагч нар ирж байцаахад хотод зодуулсан гэж нэг хэлээд орон гаран юм ярьж байсан. Тэгээд хагалгаанаас гарсныхаа дараа толгой тархи нь гайгүй болсныхоо дараа “хүнд зодуулаагүй, газар унасан” гэж ярьж байсан. ын эмнэлгийн төлбөр тооцоог манай хүүхдүүд, найз нөхдүүд гээд хүн болгоноос л мөнгө шилжүүлж байсан. ...201 оны 1 дүгээр сарын *******-ны өдөр миний 0199*******93 дугаарын данс руу 360.000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга нь “Ахад” гэсэн байсан. Манай нөхөр Сүхбаатар дүүргийн цагдаад байцаалт өгөхдөө “гэртээ ирэхийнхээ урьд өдөр такси барих гэж байгаад үл таних хүнд зодуулсан” гэж яриад байсан. Тухайн үед манай нөхрийн ухаан санаа нь уймраа болсон байсан.Тэгэхээр нь би тухайн гэмтлийг харахад нилээд удсан байдалтай байсан болохоор дүүрэгт байхдаа зодуулсан, дүү дуудаж т очсон мэдэж байгаа байх гэж хэлсэн. Тэгээд ын цагдаад өргөдөл гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-3*******, 9-9******* дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч “...201 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв дээр жижүүрийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Энэ хугацаанд орой 1 цагийн үед гэдэг хүн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Алтайн 2 дугаар гудамжинд такси авах гэж байгаад 201 оны 1 дүгээр сарын 0*******-нд бусдад зодуулсан гэснийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст дуудлага өгөхөд ахмад ирж шалгаад ыг дүүргийн 2 дугаар гудамжинд дүү ад зодуулсан гэснийг дүүргийн Цагдаагийн ахлах ахлагч дуудлагыг 00 цаг 0 минутанд өгсөн. Надад хэлэхдээ такси барих гэж байгаад хүнд зодуулсан гэж хэлж байсан санагдаж байна. Тухайн хохирогчийг сахиж байсан эмэгтэй үүнийг хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-9 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч ын “...201 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр дуудлагаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв дээр очсон. Дуудлагын утга нь  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрд тойргийн орчим такси барих гэж байгаад бусдад зодуулсан хүн Гэмтэл Согогын Үндэсний төв дээр хүргэгдэн ирлээ гэсэн байсан. Намайг очиход гэх хүн тасгийг нь санахгүй байна ямар ч байсан нэг тасагт хэвтэж байсан. Биеийн байдал тааруу эхнэр нь гэх хүн сахиж байсан. Өөрийгөө гэж байсан. дүүрэгт өөрийн дүүгийндээ шинэ жил тэмдэглэж байгаад гацуур модыг нь эвдэлсэн түүнээс болж дүүтэйгээ маргалдсан зодолдсон гэж ярьж байсан. Гэхдээ энэ талаар ярихаас эрс дургүйцэж байсан ба үнэнийг хэлэхийг эхнэр нь шаардахад эхнэр лүүгээ уурлаж байсан. Тухайн үед нь тайлбар өгөхдөө “намайг танихгүй хүн зодсон тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэж ярьж байсан. Харин эхнэр нь “чи яваад ирсэн биздээ яагаад худлаа яриад байгаа юм бэ, наад байцаагчдаа үнэнээ хэлээч” гэж уурлахад “чамд хамаагүй надад гомдол санал байхгүй шүүх цагдаагаар шалгуулахгүй” гэж ярьж байсан. Сүүлд худал мэдүүлэг өгвөл ямар хариуцлага хүлээлгэхийг сануулахад “Би т дүүгийнхээ урд талын гудамжинд явж байгаад танихгүй хүнд зодуулсан” гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад шинжээч “...201 оны 01 дүгээр сарын 2-ний өдөр *******ын биеийг үзэхэд тархины баруун тал бөмбөлгийн чамархайн урд хонхороос дээш духны баруун хэсэг, зулай руу үргэлжилсэн тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал, субарахнойдаль зайнуудад цус харвалт, баруун нүдний ухархайн дотор, ар ханын хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь унаснаас үүсэх боломж багатай. Гэхдээ баруун нүдэнд цохих, цохигдол хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. ын биед учирсан гэмтэл нь нүдэнд хүч үйлчилсэний улмаас тархинд бусад гэмтлүүд үүссэн байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3- дүгээр хуудас/

Хохирогч, гэрчийг нүүрэлдүүлэн байцаасан тухай тэмдэглэл /хх-н 99/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 201 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №10 дугаартай актад: “*******ын биед тархины баруун тал бөмбөлгийн чамархайн урд хонхороос дээш духны баруун хэсэг, зулай руу үргэлжилсэн тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал, субарахнойдаль зайнуудад цус харвалт, баруун нүдний ухархайн дотор, ар ханын хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” шинжээч эмч гэсэн /хх-ийн 0 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 201 оны 6 сарын 16-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний №99 дугаартай актад:

  1. *******ын биед баруун чамархай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх болон тархины эд дэх цусан хураа, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун нүдний зовхи, хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
  2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  3. Дээрх гэмтлүүдийг 201 оны 1 сарын 3-ны өдөр авсан байх боломжтой.
  4. Дээрх гавал тархины гэмтлийг авсны дараа 201 оны 1 сарын 9-ний өдөр хүртэл буюу эмнэлгийн тусламж авах хүртэлх хугацаанд идэвхитэй үйлдэл хийх боломжтой. Цусан хураа тархийг дарах хүртэл хэсэг хугацаанд ухаантай явж болдог ба үүнийг сарүүл үе гэж нэрлэдэг. Мөн архи уух нь гавал тархины гэмтлийн шинж тэмдгийг бүдэгрүүдэг болно. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч гэсэн дүгнэлт /хх-н 11-12/

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар “******* нь хохирогч *******ын эхнэр 0199*******93 дугаарын дансанд 360.000 төгрөг шилжүүлсэн” тухай баримт. /хх-ийн 10-109 дүгээр хуудас/

Гэмтэл согогын үндэсний төвөөс ирүүлсэн *******ын өвчний түүх /хх-ийн 2-******* дүгээр хуудас

******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” гэх урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 69/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрчүүд, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мөн хохирогчийн биед болон хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлтүүд хууль ёсны шаардлагыг хангажээ.

 

          Нэг. Прокурорын лах дүгнэлтэд “Яллагдагч ******* нь согтуугаар 201 оны 1 дүгээр сарын 03-ны орой  20 цагийн үед дүүргийн дугаар хороо, дүгээр гудамжны 0 тоотод байрлах өөрийн гэртээ төрсөн ах *******ыг “ёолкны мод унагалаа” гэж уурлан маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон” гэжээ.

 

        Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар *******ад холбогдох дээрх үйл явдал нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ. Учир нь:

Тухайн үед шүүгдэгч, хохирогч нарын дэргэд насанд хүрээгүй байсан бөгөөд түүний мэдүүлэгт “тэдний зодолдсон талаархи нотолгоо” агуулагдаагүй байна. Дамжмал нотлох баримтууд болох гэрч , Б., Ч. , нарын мэдүүлгүүд нь шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг бус харин хохирогч, шүүгдэгч нар нь 201 оны 1 сарын 3-ны өдрөөс хойш хэнтэй уулзаж, хаана юу хийж, бусдад юу ярьж байсан талаарх үйл явдлыг тогтоосон баримтууд байна.

 

Хоёр. Шүүгдэгч ******* нь төрсөн ах *******ыг “ёолкны мод унагаасан” гэх асуудлаас болж түүнийг хэрхэн яаж зодсоны улмаас биед нь тархины баруун тал бөмбөлгийн чамархайн урд хонхороос дээш духны баруун хэсэг, зулай руу үргэлжилсэн тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал, цус харвалт, баруун нүдний ухархайн дотор, ар ханын хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдохгүй байна. Учир нь:

Мөрдөн байцаалтад гэрч нь “ нь дүүтэйгээ гацуур модноос болж маргалдаад ганц нэг цохилцсон талаараа надад хэлсэн” гэж,

     Гэрч нь “ банкин дээр таарахдаа дүү нь болохгүй юм хийчихсэн гэж хэлсэн” гэж тус тус мэдүүлжээ. Энэ хоёр гэрчийн мэдүүлгийг лах дүгнэлтэд болон прокурорын гэм буруугийн талаархи дүгнэлтэд гол нотлох баримт болгосон.

   Гэвч энэ хоёр гэрч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг хохирогч болон шүүгдэгч нараас сонссон гэж мэдүүлсэн ба хохирогч , шүүгдэгч нар нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэрчүүдийн мэдүүлгийг эрс няцаан үгүйсгэн мэдүүлсэн.

Гэрчүүд болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг аль нь үнэн зөв болохыг нотлох шууд баримт нь тухайн үед шүүгдэгч, хохирогч нарын дэргэд байсан насанд хүрээгүй гэрч Тэргэлийн мэдүүлэг болж байна.

 

   Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******аас хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээх, санаатайгаар мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг авахад тэрээр “ад зодуулаагүй, согтуудаа ойчиж энэ гэмтлийг авсан” гэж удаа дараа мэдүүлжээ. Энэ мэдүүлгийг хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн  шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй болно.

 

Иймд хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн дээрхи бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ******* гэм буруутай нь нотлогдон тогтоогдохгүй байх тул *******ад холбогдуулан “2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэж лах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

*******ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдвал зохино.

Мөн хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2 дугаар зүйлийн 1; 2; дахь хэсгүүд, 36.6, 36.9, 36.10 дахь зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн дүүргийн прокурорын газраас лах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овгийн ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар *******ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  3. Хохирогч ******* нь хохиол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  4. *******ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн , 3*******.1 дүгээр зүйлийн 1, 3*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар цагаатгах тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын лагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Д.ОЮУНБАТ         

             ШҮҮГЧИД                    Б.БАЙГАЛМАА

                                                    Н.НАРАНТУЯА