Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/02994

 

 

 

 

 

 

 

 

 

       2024             05              30                                            184/ШШ2024/02994

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***,

 

Хариуцагч: *** нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 14,377,191.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* ургийн овогт *******гийн *******/РД:*******/ нь 2018 оны 08 дугаар 09-ний өдөр “******* Банк” ХК-ийн Лизингийн бизнесийн төвтэй №ЗГ/01-31 тоот Зээлийн гэрээ болон №БГХ/01-31 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-ийг байгуулан 2,000,000 төгрөгийн Хэрэглээний лизинг зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд ирээдүйн цалингийн орлого болон гэрийн эд хогшлыг барьцаалуулан зээлдсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2024-04-09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 266,675 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 230,849 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,902 төгрөг, нийт 513,426 төгрөг төлсөн.  Зээлдэгч ******* ургийн овогт *******гийн *******/РД: *******/ нь 2018-08-21-ний өдөр “******* Банк” ХК-ийн ХУ Үйлдвэр комбинат тооцооны төвтэй №ЗГ20180821-11 тоот Зээлийн гэрээ болон ЖЗГ20180821-11 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г байгуулан 5,900,000 төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд ирээдүйн цалингийн орлого болон гэрийн эд хогшлыг барьцаалуулан зээлдсэн. Зээлдэгч ******* ургийн овогт *******гийн ******* /РД: *******/, ******* ургийн овогт гийн /РД: / нар нь 2018-10-08-ны өдөр “******* Банк” ХК-ийн ХУ Үйлдвэр комбинат тооцооны төвтэй №317201843966314 тоот Зээлийн гэрээ болон №БГХ201843966314 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 5,579,286.57 төгрөг дээр 500,000 төгрөгийг нийт 6,079,386.57 төгрөг Цалингийн зээл зориулалтаар жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар нэмэн зээлсэн. Зээлийн барьцаанд ирээдүйн цалингийн орлого болон гэрийн эд хогшлыг барьцаалуулан зээлдсэн. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний үүрэгт 2024-04-09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 2,386,580 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,550,662 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,916 төгрөг, нийт 3,944,518 төгрөг төлсөн.  Зээлдэгч ******* ургийн овогт *******гийн ******* /РД:*******/ нь 2018-08-09-ний өдөр “******* Банк” ХК-ийн Лизингийн бизнесийн төвтэй №ЗГ/201844013816 тоот Зээлийн гэрээ болон №БГХ201844013 816 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г байгуулан 1,949,700 төгрөгийн Хэрэглээний зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд ирээдүйн цалингийн орлого болон гэрийн эд хогшлыг барьцаалуулан зээлдсэн. Зээлдэгч нь Зээлийн гэрээний үүрэгт 2024-04-07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 179,705 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 134,610 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 486 төгрөг, нийт 314,801 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Иймд ******* талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1, 242.3, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3, 20.7, 20.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн Зээлдэгч ******* ургийн овогт *******гийн ******* /РД:*******/-т холбогдуулан №ЗГ/01-31 тоот зээлийн гэрээний үүрэгт 2024-04-07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,733,325.39 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,808,760.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 71,541.65 төгрөг, нийт 3,613,627.95 төгрөгийг гаргуулах, 2/ Зээлдэгч ******* ургийн овогт *******гийн *******/РД:*******/, ******* ургийн овогт гийн /РД: / нарт холбогдуулан №ЗГ20180821-11 тоот, №317201843966314 тоот Зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2024-04-07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,013,420.50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,705,182.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 277,428.65 төгрөг, нийт 6,996,031.16 төгрөгийг гаргуулах, 3/ Зээлдэгч ******* ургийн овогт *******гийн ******* /РД: *******/-т холбогдуулан №ЗГ/201844013816 тоот зээлийн гэрээний үүрэгт 2024-04-07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 1,769,994.86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,853,509.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,028.15 төгрөг, нийт 3,704,532.17 төгрөгийг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 63,000 төгрөг, бүгд 14,377,191.28 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон хариуцагч Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.******* миний бие “******* *******” ХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 14 сая төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

 Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Г.*******, Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,377,191.28 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.*******, Д. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн хариу тайлбар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 14,377,191.28 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,835.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 114,917 төгрөг, хариуцагч нараас 114,918.95 төгрөгийг тус тус гаргуулан “******* *******” ХК-ид буцаан олгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******, Д. нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,377,191.28 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 229,835.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 114,917 төгрөг, хариуцагч Г.*******, Д. нараас 114,918.95 төгрөгийг тус тус гаргуулан  “******* *******” ХК -ид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч Г.*******, Д.  нар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        ***