Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/03036

 

 

 

 

 

 

 

 

 

       2024             05              30                                            184/ШШ2024/03036

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 382,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь манай “*******” зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхдөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 211206-734 зээлийн дугаартай 100,000 төгрөгийн онлайн зээлийн гэрээ байгуулан 8,1 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч ******* нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 845 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд ******* 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 232,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,000  төгрөг төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 382,200 төгрөгийг зээлдэгч *******оос гаргуулж “******* ******* *******” ХХК-ид олгон компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь “******* ******* *******” ХХК-ийн төлбөрийг 05 дугаар сарын 30-ны өдөр төлнө гэжээ.

 Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 382,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн хариу тайлбар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 382,200 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 6,058 төгрөг, хариуцагчаас 6,058 төгрөгийг тус тус гаргуулан “******* ******* *******” ХХК-ид буцаан олгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******од холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 382,200 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 12,116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 6,058 төгрөг, хариуцагч *******оос 6,058 төгрөгийг тус тус гаргуулан  “******* ******* *******” ХХК -ид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        ***