Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 56

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг   

Улсын яллагч Ж.Бүрэнжаргал

Хохирогч Б.Хэтцахиур

Шүүгдэгч Н.Бат-Эрдэнэ / өмгөөлөгч оролцоогүй, өөрөө өөрийгөө өмгөөлсөн / нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

      Эрүүгийн хэргийн дугаар 201701070101

Багануур дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Норжмаагийн Бат-Эрдэнэд холбогдох 201701070101 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Боржигон овогт Норжмаагийн Бат-Эрдэнэ /РД:УГ86031591/, 1986 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал-3, эхнэр хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 28 тоотод оршин суух, урьд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж байсан, 2009 оны өршөөлийн хуулиар суллагдсан хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

            Н.Бат-Эрдэнэ нь 2017 оны 6 дугаар сарын 9-ний шөнө 02 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Соронз” баарны үүдэнд Б.Хэтцахиуртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр рүү нь гараараа цохиж улмаар биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 23 цагийн үед найз Мөнхжаргалын хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их суудал баар руу ороход танил дүү нар болох Хэтцахиур, Мягмарнаран нар  сууж байсан. Мөнхжаргал бид хоёр Хэтцахиур, Мягмарнаран нарын ширээн дээр очиж суусан. Тухайн үед Мөнхжаргал ахдаа 1 шил архи аваад өг гэж Хэтцахиурт хэлсэн. Хэтцахиур та хоёр тэгвэл өөр ширээн дээр очоод суучих би 1 шил архи авч өгье гэж хэлсэн. Мөнхжаргал бид хоёр өөр ширээн дээр суугаад 0.5 литрийн архи захиалсан. Мөнхжаргал Хэтцахиуртай уулзаад архины тооцоог хийчих гэхэд Хэтцахиур мөнгө байхгүй гэж хэлэх шиг болсон, тэгээд Мөнхжаргал бид хоёр авсан архиа буцааж өгөөд гарсан. Их суудал баарнаас гараад Соронз бааранд очиж Мөнхжаргалын 2 найзтай хамт 1 шил 0.5 литрийн архи хувааж уугаад 03 цагийн үед баарнаас гарахад гадаа Мягмарнарантай тааралдсан. Гэтэл Мягмарнаран, Мөнхжаргал нар хоорондоо маргалдаад Мягмарнаран, Мөнхжаргалыг түлхсэн, тухайн үед Хэтцахиур баарнаас гарч ирж таарсан. Би Мягмарнаран дээр очоод яагаад байгаа юм бэ боль гэхэд Хэтцахиур хүрч ирээд намайг яагаад байгаа юм бэ? гэхээр нь чи хэзээ ийм болчихсон юм бэ гэсэн чинь Хэтцахиру би угаасаа ийм болчихсон юм гээд намайг түлхэхээр нь гэнэт уур хүрээд Хэтцахируын нүүр рүү гараа нэг удаа цохичихсон юм. Миний хувьд Хэтцахиурыг бага байхаас нь мэддэг юм, тэгээд намайг түлхэхээр нь гэнэт уур хүрээд цохичихсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохиролд 2.000.000 төгрөгийг төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн.

     Хохирогч Б.Хэтцахиур шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            Би 2017 оны 6 дугаар сарын 9-ний шөнө найз Б.Мягмарнарангийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Соронз бааранд орсон юм. Бид хоёр бааранд ороод нэг шил 0.75 граммын архи захиалаад 2 хундага уугаад сууж байхад танил ах нар болох Н.Бат-Эрдэнэ, Мөнхжаргал нар манай ширээн дээр ирээд ах нартаа ганц шил архи аваад өг гээд байсан. Би жоохон байж байгаад авч өгье гэж хэлсэн. Удалгүй манай найз Б.Мягмарнаран гадаа гарч тамхи татна гээд гарсан, араас нь Н.Бат-Эрдэнэ, Мөнхжаргал хоёр тамхи татах гээд гарсан. Тэгээд Б.Мягмарнаран орж ирэхгүй болохоор нь гараад очтол Мөнхжаргал ахтай маргалдаад зогсож байсан. Би тэр маргааныг салгасан ба Б.Мягмарнаран, Мөнхжарагал ахыг холд гээд түлхсэн, гэтэл Н.Бат-Эрдэнэ ах та хоёр хэзээ ийм болчихсон юм бэ? гэхээр нь би угаасаа ийм болчихсон юм гэж хэлтэл миний цээж рүү түлхээд, нүүр рүү гараараа нэг удаа цохьсон, миний хамарнаас цус гараад тогтохгүй болохоор нь Эрүүл мэндийн нэгдэл дээр очиж үзүүлсэн. Одоо гомдол, саналгүй, эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг авсан. Н.Бат-Эрдэнийг уучилж, сайн дураараа эвлэрсэн.

Ял шийтгэлийн талаар: Н.Бат-Эрдэнэ нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх  /хх-ийн 25 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар  

                Шүүгдэгч Н.Бат-Эрдэнэ нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Хэтцахируын  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...      Манай найз Б.Мягмарнаран бид хоёр “Соронз” бааранд ороод нэг шил 0.75 граммын архи захиалаад 2 хундага уугаад сууж байхад танил ах нар болох Н.Бат-Эрдэнэ, Мөнхжаргал нар манай ширээн дээр ирээд ах нартаа ганц шил архи аваад өг гээд байсан. Би жоохон байж байгаад авч өгье гэж хэлсэн. Удалгүй манай найз Мягмарнаран гадаа гарч тамхи татна гээд гарсан, араас нь Н.Бат-Эрдэнэ, Мөнхжаргал хоёр тамхи татах гээд гарсан. Тэгээд Б.Мягмарнаран орж ирэхгүй болохоор нь гараад очтол Мөнхжаргал ахтай маргалдаад зогсож байсан. Би тэр маргааныг салгасан ба Б.Мягмарнаран, Мөнхжарагал ахыг холд гээд түлхсэн, гэтэл Н.Бат-Эрдэнэ ах та хоёр хэзээ ийм болчихсон юм бэ? гэхээр нь би ийм болчихсон юм гэж хэлтэл миний цээж рүү түлхээд, нүүр рүү гараараа нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг болон Б.Мягмарнарангийн тайлбар, нарын мэдүүлэг, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 09шэ/164 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 16-р хуудас / зэргээр тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлж авагдсан дээрх бичгийн баримтуудаар шүүгдэгч Н.Бат-Эрдэнэ нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь тогтоогдож байна. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “.. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэсний дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь  “Би Б.Мягмарнаран дээр очоод яагаад байгаа юм бэ боль гэхэд Хэтцахиур хүрч ирээд намайг яагаад байгаа юм бэ? гэхээр нь чи хэзээ ийм болчихсон юм бэ гэсэн чинь Хэтцахиур би угаасаа ийм болчихсон юм гээд намайг түлхэхээр нь гэнэт уур хүрээд Хэтцахируын нүүр рүү гараа нэг удаа цохичихсон юм.” гэсэн шүүгдэгчийн мэдүүлэг, “ Б.Мягмарнаран гадаа гарч тамхи татна гээд гарсан, араас нь Бат-Эрдэнэ, Мөнхжаргал хоёр тамхи татах гээд гарсан. Тэгээд Мягмарнаран орж ирэхгүй болохоор нь гараад очтол Мөнхжаргал ахтай маргалдаад зогсож байсан. Би тэр маргааныг салгасан ба Мягмарнаран, Мөнхжарагал ахыг холд гээд түлхсэн, гэтэл Бат-Эрдэнэ ах та хоёр хэзэ ийм болчихсон юм бэ? гэхээр нь би ийм болчихсон юи гэж хэлтэл миний цээж рүү түлхээд, нүүр рүү гараараа нэг удаа цохьсон..” гэсэн хохирогчийн мэдүүлэг, Б.Мягмарнарангийн тайлбар, 09шэ/164 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд Н.Бат-Эрдэнийг бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.    

 Шүүхийн шатанд хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн, энэ тухайгаа шүүх хуралдааны явцад мэдүүлсэн, хохирол төлбөр байхгүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул 2002 оны Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Н.Бат-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлвөл зохино. Улсын яллагчаас шүүгдэгч хохирогч нарыг сайн дураараа эвлэрснийг батлах нь зүйтэй гэснийг хүлээн авах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн  1:6; 7; 8 дахь заалтууд, 36.2 дугаар зүйлийн 1; 4 дэх заалтууд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Боржигон овогт Норжмаагийн Бат-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
  2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Боржигон овогт Норжмаагийн Бат-Эрдэнэд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. 2002 оны Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Норжмаагийн Бат-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. Н.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  5. Н.Бат-Эрдэнэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж Д.Бат-Эрдэнэ авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгэр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НАРАНТУЯА